ДЭЛХИЙНИЙГЭМ

Хаити: хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн нас баржээ

Хаити улсад өчигдөр наймдугаар сарын 14-нд газар хөдлөлтийн улмаас 304 хүн амиа алдаж, 1,8 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Ариэль Анри мэдэгдсэнийг “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.

https://www.instagram.com/p/CSkUA9cJaMe/?utm_source=ig_web_copy_link

Хаитигийн баруун өмнөд хэсэгт орших Сен-Луи-дю-Сюд хотын орчимд 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүний голомт 10 км-ийн гүнд байсан гэх бөгөөд үүний дараа хэд хэдэн удаа газар хөдлөлтийн “шок” болжээ.

АНУ-ын Геологийн Албанаас газар хөдлөлтийн “аюулын улаан үнэлгээ”-г өгсөн ба энэ нь их хэмжээний алдагдал буюу их хэмжээний хохирол учирч болзошгүй гэсэн дохио аж.

Өнөөдөр наймдугаар сарын 15-ны өглөө Хаитигийн өмнөд хэсэгт мөн 5,9 магнитудын хүчтэй шинэ газар хөдлөлт болов. Түүний голомтот төв нь Ле-Ке хотын дүүргийн ойролцоо 30 км-ийн гүнд байсан гэсэн 3 цагийн өмнөх мэдээлэл байна.

https://www.instagram.com/p/CSkCNCWHgu0/?utm_source=ig_web_copy_link

Газар хөдлөлттэй холбоотойгоор Хаитигийн эрх баригчид тус улсад нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Газар хөдлөлтөд Өмнөд, Гранд-Анс болон Нипп мужууд хамгийн их өртөж, хамгийн ихээр хохирол амсаад байна.

Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн төлөөлөгчид орон сууц, зам, дэд бүтцэд асар их хохирол учирсан гэж мэдээлэв. Сургууль цэцэрлэг, сүм хийд, эмнэлгийн барилгууд эвдэрч сүйджээ.

Жереми, Ле-Ке хотуудад орон нутгийн эмнэлгүүд хохирогчдоор дүүрч, орны тоо хүрэлцэхгүйн улмаас эмч нар өвчтөнүүдийг эмнэлгийн хажуу дахь гудамжинд байрлуулахаас өөр аргагүйд хүрээд байна. Нөхцөл байдал тэнд үнэхээр хүнд байна.

АНУ, түүнчлэн Латин Америкийн хэд хэдэн орон газар хөдлөлтийн үр дагаврыг даван туулахад нь Хаити улсад туслахад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа аж.

Ирэх долоо хоногийн эхээр мөн Хаитид “Грейс” хэмээх халуун бүсийн шуурга дэгдэж, хүчтэй аадар бороо орж, үер усны аюул нүүрлэж болзошгүй гэсэн төлөв ажиглагдаж эхэлжээ. .

2010 онд Хаитид 7,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, голомт нь тус улсын нийслэл Порт-о-Пренс хотын ойролцоо байсан. Тухайн үед газар газар хөдлөлтийн улмаас 200 мянга гаруй хүн нас барж, 300 мянга гаруй хүн бэртэж гэмтэж, хагас сая орчим хүн орон гэргүй болж байсан удаатай.  

Хаити бол Дэлхийн хамгийн ядуу, хөгжлийн хувьд хамгийн тогтворгүй орнуудын тоонд багтдаг улс. Хаитид өлсгөлөн, байгалийн гамшиг, төрийн эргэлт байнга өрнөж байдаг Америк тивийн улс юм.

(Эх сурвалж: meduza)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button