НИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

СУРВАЛЖИЛГА: Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнхний үнэ “тэнгэр”-т хаджээ

Есдүгээр сарын 1-ээс бүх шатны хичээл, сургууль цуглахаар болсон талаар БШУЯ-аас мэдээлсэн. Иймд сурагчдын бэлтгэл базаах цаг эхэлж буйтай холбогдуулан “Наран туул” худалдааны төвөөс хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнхний үнийн сурвалжилгыг бэлтгэлээ.

ДҮРЭМТ ХУВЦАС: ЮАНИЙН ХАНШ ӨСӨӨГҮЙ Ч КАРГОНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН

ЕБС-ийн дүрэмт хувцасны тасгийн хэд хэдэн лангуунаас үнийг нь судлахад бага ангийн сурагчийн дүрэмт хувцас цэнхэр цамц, зангиагүйгээр 50 мянган төгрөгөөс эхэлж, иж бүрнээрээ буюу цэнхэр цамц, зангиа нэмэгдээд 75 мянган төгрөгөөр худалдаалж байв.

“Худалдан авагчид ихэвчлэн дүрэмт хувцсыг хүүхдүүддээ томдуулан авч байна. Ирэх жил өмсгөнө. Цар тахал, халдварын тоо нэмэгдвэл хөл хорио тогтоогоод энэ жил хичээл орохгүй байж мэднэ” гэцгээж байгаа талаар худалдагчид хэлж байлаа. Харин дунд ангийн дүрэмт хувцасны үнэ 60 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үүн дээр цэнхэр цамц, зангиаг нэмж авбал нийт дүн нь 85 мянга орчимд байна. Харин ахлах ангийн дүрэмт хувцас иж бүрнээрээ 95 мянган төгрөг болохоор байгаа юм. “Барааны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулбал бараг 50 хувь нэмэгдлээ. Учир нь юанийн ханш нэг их өсөөгүй ч каргоны үнэ тэнгэрт хадсан” хэмээн тайлбарлаж байв.

ЦҮНХ: НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДЭДЭЭ Л ЦҮНХ АВЧ БАЙНА

Уг худалдааны төвийн цүнхний тасгаас үнийн судалгаа хийхэд “Ачааны үнэ дөрөв дахин нэмэгдсэн. Тиймээс бид үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрлээ. Урд ченжүүд маань үнээ нэмээгүй. Харин дотоод зохицуулалтаас үүдэн ачаа тээврийн үнэ 10 нугаларсан нь буурч дөрөв дахин нугаларан үлдсэн. Бид харин ч маш бага өртөг шингээж өөрсдийн олдог ашгаасаа хасаж байгаа. Ашиг бага байгаа ч ингэхээс өөр арга алга. Үүнээс илүү нэмбэл худалдан авагчид хүндэрч, борлуулалт эрс буурна” хэмээн худалдаачид ярьж байлаа.

Цүнхний доод үнэ 25 мянган төгрөгөөс эхэлж байв. Харин худалдан авалтын дундаж нь 40 мянган төгрөг орчимд голчлон цүнх авч байлаа. Гэхдээ лангуунуудын дундаж үнэтэй цүнх нь 60 мянган төгрөгийн цүнх байгаа юм. “Энэ жил цүнх борлуулалт муутайгаас гадна дунд, ахлах ангийн сурагчийн цүнх зарагдах нь муу байна. Учир нь хил гаалийн үнэ нэмэгдэж бараа үнэд орсноос гадна цар тахлаас үүдэн санхүүгийн хүнд үе тулгарч, голцуу нэгдүгээр ангид элсэн сурч буй сурагчдад зориулан бага насны хүүхдэдээ л цүнх авч байна.

Нарантуул захын түрээс харьцангуй бага тулдаа өдий хэмжээнд зарж байна. Хүмүүс ерөнхийдөө чанар дундаж цүнх авч байна. Юань өсөөгүй хэр нь ачааны тээврийн үнэ нэмэгдсэн. Гааль их хэцүү байна. Ачааны мөнгө хуучнаасаа дөрөв, тав дахин өссөн. Тиймээс ачааны үнэ хоёр дахин нэгмэгдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Тэгсэн хэр нь бид ашиг дээрээ тээврийн зардлаа нэмж чадахгүй байгаа. Хэдий каргоны үнэ буусан ч чанга байна. Замын-Үүдийн тээвэрчид хувиараа их нэмлээ. Хүмүүсийн худалдан авах чадвар их муу байна. Тиймээс цүнхний үнэ хоёр дахин өссөн. Зарим ачаа хямд орж ирвэл нэг бараанд таван мянган төгрөг нэмж байгаа. Тэрнээс илүү нэмбэл худалдан авагчид хүндэрнэ. Тэгэхээр бид өөрсдийнхөө авдаг байсан ашгаасаа хасаад өртөгтөө шингээж байна” гэлээ.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ: ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭ ҮНИЙГ БҮТЭН НЭГ НУГАЛСАН БАЙНА

Дэвтрийн үнэ нимгэн зузаанаас хамааран 250 төгрөгнөөс эхэлж байна. 96 хуудастай дэвтрийн бөөний үнэ 1800 төгрөг. Худалдаачдын хэлж байгаагаар, “Улаанбаатар пресс”-ийн дэвтрийн үнэ өндөр байна. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэмжээд борлуулъя гэхээр урдаас орж ирж байгаа бараанаас хоёр дахин илүү үнэтэй байгаа учраас хүндрэлтэй байна. Дотоодын үйлдвэр үнээ бууруулах хэрэгтэй өнгөрсөн жил “Улаанбаатар пресс”-ийн 12 хуудастай дэвтэр 125 төгрөг байсан бол энэ жил бүтэн нэг нугаларч 250 төгрөг боллоо.

Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэх үнэ 35-75 мянган төгрөг байна. Гэхдээ бөөнд нь авахгүйгээр хэд хэдээр нь эхний удаад ширхэглэж авч байгаа ч хүмүүс байна. Нэгдүгээр ангид элсэж буй хүүхэд дэвтэр, бал, пинал, өнгийн харандаа гээд авч байгаа зүйлийнх нь үнийн их багын ялгаанаас болж өөр өөр тусаж байна. Ихэвчлэн 35 мянга орчимд бэлдэж байна.

Харин худалдан авагчдын хэлж байгаагаар “Барааны үнэ эрс нэмэгдсэн байна. Нодлин авдаг байсан үнээс нэг нугаларсан байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
8 сар 17, 2021 08:11

Энэ үнийн өсөлт нь хөл хорио тогтоохгүй, коронаг бүрэн хян�##�таас �##�дсаны шууд үр дагавар юм. Эдийн засгаа бодно гээд байсан засгийн газар өвчинг ч тавиад туучихсан, эдийн засгаа ч сэргээж чадаагүй. Гэмт хэрэгтэн засгийн газар.

Холбоотой мэдээ

Back to top button