ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Аюултай солир Дэлхий рүү ойртож байна

Маш аюултай гэсэн ангилалд багтдаг “2016 AJ193” гэх астероид /солир/ наймдугаар сарын 21-ны бямба гарагт Дэлхий рүү ойртон ирж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэсэн ч, ОХУ-ын Одон Орон Судлалын Газраас мэдээлэхдээ, солир нь манай гаригт ямар нэгэн аюул учруулахгүй Дэлхийн хажуугаар өнгөрөх юм байна.

“Дэлхийн ойролцоох солирууд” гэх асар олон астероидууд байдаг. Ойрын ирээдүйд Дэлхий рүү 7,5 сая км ба түүнээс бага зайд ойртох магадлалтай тул маш аюултай гэсэн ангилалд тэдгээр солирууд багтдаг.

Энэ удаагийн “2016 AJ193” хэмээх солир нь наймдугаар сарын 21-нд ойролцоогоор 3,4 сая км-ийн зайтай өнгөрөх аж. Солир нь ойролцоогоор 1,4 км-ийн диаметртэй гэж тооцоолжээ.

Ийм төрлийн сансарт дураар хөвөгч объектуудыг ажигласан түүхийн явцад солирууд нь Дэлхийтэй тун ойрхон зайд дайрч өнгөрсөн болохыг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, 2011 онд 100, 360 метрийн хэмжээтэй хоёр солир 384 мянган км-ийн цаана Дэлхийн хажуугаар өнгөрсөн удаатай.

“Зуун жилийн хугацаанд ийм ойрхон нисэн өнгөрсөн 30 гаруй астероид бүртгэгдсэн байна. Хүн төрөлхтний урьдчилан таамагласан бүх солирууд бидний хажуугаар саадгүй нисч өнгөрдөг хэмээн хэвлэлийн алба мэдээлэв.  Дэлхийтэй мөргөлдөлгүй хажуугаар дайран өнгөрдөг нь бараг бичигдээгүй хууль болсон гэгддэг ч хэзээ нэгэн цагт Дэлхий дээр солир унах нь тодорхой гэсэн таамаглал ч байдаг.

Солир Дэлхий рүү ойртох, мөн Нарны соронзон шуурга цаг агаарын байдалд нөлөөлж, янз бүрийн байгалийн гамшиг үүсэх шалтгаан болдог гэдгийг судлаачид тогтоосон. Тиймээс одоо Дэлхий дээр болж буй үер усны аюул, газар хөдлөлт, түймэр гээд бүх л байгалийн гамшиг од эрхэсийн байрлал, хөдөлгөөнтэй нягт холбоотой.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кк
Кк
2021-08-20 01:20

Б####арсан юм бэ зээлээ төлж чадахгүй юм биш биздээ кк

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x