ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Цөхрөнгөө барсан афганчуудын хувь заяа

“Талибан” хөдөлгөөний босогчид нийслэл Кабул хотыг эзлэн авсны дараагаар эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшчүүд гээд 600 гаруй афганчууд АНУ-ын цэргийн карго онгоцны шалан дээр зөрөх зайгүй чихцэлдэн суусан зурагтай мэдээ гадна дотны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэд эх орноосоо дүрвэн гарцгааж байгаа нь энэ.

Америкийн цэргийн “Боинг С-17” ачааны онгоцонд Афганистаны энгийн номхон иргэдийн зарим нь ачаагаа тэвэрчихсэн, зарим нь хүүхдээ энгэртээ тэвэрчихсэн угжиж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр яг л “вирус” шиг тархлаа.

АНУ-ын албаны хүн “Ройтерз” агентлагт өгсөн ярилцлагадаа, ням гараг /2021.08.15/-т Кабул хотоос хөөрсөн америкийн онгоцонд 640 афган суусан. Мянга мянган хүн эх орноосоо дүрвэх хүсэлтэй байсан учраас тэд ийнхүү онгоцны буудалд үй олноороо цугларсан гэв.

Тооцоолоогүй олон зорчигч байсан болохоор аюулгүй байдлын хэлбэлзэлд өөрчлөлт гарсан учир онгоцны багийнхан шуурхай шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан аж. Эцэст нь ямартай ч, тэдгээр афганчуудыг эх орноосоо гарах нөхцөлөөр хангаж чадсан гэж албаны хүн ярив.

“Боинг С-17 Globemaster III” загварын онгоцны талаар үйлдвэрлэгчдийн зүгээс хэлэхдээ, онгоц нь хажуугийн суудалд 54, шалан дээр 80 хүн гээд нийтдээ 134 зорчигчийг нэг удаад тээвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

АНУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын мэдээллийн “Defence One” сайтад мэдээлснээр олон афганчууд хагас онгойсон онгоцны тавцан руу авирцгаасан аж.

Хөөрч буй онгоцны тавцан руу авирахдаа зарим нь унаж, газар дээрээ амиа алдсан эмгэнэлт дүр зураг ч ажиглагдсан. Кабул хотын нисэх онгоцны буудал дээрх өөр бас бус эмгэнэлтэй гэрэл зургууд, дүрс бичлэгүүд ч олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.

Үйл явдал болоход газар дээр нь байсан гэрч хүмүүсийн ярьснаар, хэд хэдэн хүн нас барсан аж. Афганчууд онгоцонд амжиж суух гэж дайрч давшилж, бүр онгоцны дугуйнаас хүртэл зүүгдэж байсан гэнэ.

Зарим ажиглагчдын хувьд, “Боинг С-17” онгоцон доторх афганчуудын гэрэл зургийг итгэл найдвар, нүүлгэн шилжүүлэх багийнхны эр зоригийн илрэл ч хэмээн нэрлэж эхлэв.

“Бүтэлгүйтсэн энэ долоо хоногийн хувьд эцэстээ сайнаар төгслөө” хэмээн Сингапурын аюулгүй байдлын шинжээч Блейк Херзингер онгоцонд суугаа афганчуудын зургийн талаар өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас дүрвэгсдэд туслах зорилгоор 500 сая америк доллар гаргахаар шийдвэр гаргаж, санамж бичигт гарын үсэг зурсан талаар Цагаан ордон мэдээлэв.

500 сая америк доллар хүртэлхи мөнгийг Афганистаны нөхцөл байдлаас болж дүрвэгсэд, мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүс болон бусад хүмүүсийн яаралтай хэрэгцээг хангахад зарцуулах болно гэв.

Үүнтэй холбоотойгоор, Пентагоны төлөөлөгчид АНУ-ын гурван цэргийн бааз, тодруулбал Виржиния, Техас, Висконсин гэсэн гурван мужид  Афганистаны 22 мянга хүртэл дүрвэгчдийг хүлээж авах бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар мэдээлсэн.

Ерөнхийлөгч Жо Байден америкийн цэргүүдийг Афганистанаас татах болсон шийдвэр гаргасан нь хамгийн зөв алхам болсон гэж үзэж байгаа. Учир нь, америкчууд бусдын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, иргэний дайнд нь ч оролцох учиргүй. Тиймээс энэ бол зөв шийдвэр гэв.

Бид хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ Афганистан руу илгээж, цэргийн зардалд бараг нэг их наяд америк доллар зарцуулжээ. Мөн 300 мянга гаруй цэрэг, цагдаагийнхныг бэлтгэж, тэднийг орчин үеийн зэр зэвсгээр хангаж, тэр ч байтугай Агаарын Цэргийн Хүчнийг ч шинээр байгуулав. Манай цэрэг дайчид тэнд ахиад нэг жил, эсхүл таван жил байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хэрэв афганчууд өөрсдөө л бүхнийг өөрчилж, өөрсдөө л хүсэхгүй бол бидний тус үүнд байхгүй. Гол нь афганчууд өөрсдөө шинэчлэлийг авчрах ёстой”.     

Одоо харин афганчуудыг цаашид ямар хувь заяа хүлээж байгааг хэн ч тааж хэлж чадахгүй. Зөвхөн таамаг төдий зүйл дэвшүүлэх нь дамжиггүй.

Америк руу дүрвэн гарсан нэг нь байхад, эх нутагтаа хоцорсон хүмүүс ч байгаа. Харин хэн хэнийх нь хувь заяа хэрхэн шийдэгдэх нь бас л таашгүй.

Америк руу дүрвэн гарсан нэг нь байхад, эх нутагтаа хоцорсон хүмүүс ч байгаа. Харин хэн хэнийх нь хувь заяа хэрхэн шийдэгдэх нь бас л таашгүй.

“Талибан” хөдөлгөөнийхөн өмнөх шигээ террористууд /алан хядагчид/ биш болсон гэх яриа ч дэгдээд эхэлсэн. Хүүхдийн тоглоомон дээр тоглох талибанчуудын тухай мэдээ ч хаа сайгүй цацагдаж эхлэв. Алан хядагч ч гэсэн хүн. Хэн нэгний хүү нь, хэн нэгний ах нь, хэн нэгний нөхөр нь, бас хэн нэгний эцэг нь. Алан хядагч гэсэн нэр томъёо өөрөө харгислал, гэ хэрэг, аймшиг, үхэл хагацлыг дагуулж явдаг. Үнэхээр алан хядагчид алан хядагчаараа үлдэх үү эс бөгөөс хэн нэгний найз хэвээр үлдэх эсэхийг цаг хугацаа, үйлдэл харуулна буй за. Үйл явц цааш хэрхэн өрнөхийг ажиглан харах л үлдлээ...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-18 11:55

ЭНЭ ОРКУУД ЧИНЬ САЯ НЭГ МУУ ХӨГШИН ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧНЫГ АЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ ТЭДНЭЭС САЙН ЮМ ХҮЛЭЭХ ЮУ Ч БАЙХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button