Токио хотод болох Паралимпын наадмыг зохион байгуулагчид Олимпыг үзэгчидгүйгээр зохион байгуулахаа мэдэгдлээ.
Олон Улсын Паралимпын Хороо, Японы Засгийн газар, Токиогийн эрх баригчдын төлөөлөгчдийн уулзалтаар ийм шийдвэр гаргасан байна.
Харин, Япон оюутнуудад онцгой нөхцөл гаргаж өгч магадгүй байна. Эрх баригчид оюутнуудын эцэг эхтэй нь зөвлөлдөж, хүүхдүүдийг тэмцээнд оролцуулах зөвшөөрөл авах аж.
“Токио-2020” Паралимпын наадам зургаа хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 24-ний мягмар гарагт эхэлж, есдүгээр сарын 5-нд дуусна.
Паралимпыг зохион байгуулах эсэх нь Олимпын дараагаар тус улсад коронавирусийн халдварын тархалт ноцтой асуудал болоод байгаа тул зарим япончуудын дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулах болсон. Цар тахлын улмаас Японы Засгийн газар онц байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа аж.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.