ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Австри: “COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст үйлчлэхээс татгалздаг кафе

Австрийн Штробль-ам-Вольфгангзе хотын захиргаанд кафе зөвхөн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст зориулан кофе, бялуугаар үйлчилдэг аж.

Тус хотын дарга Йозеф Вайкингер ийм шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид харшлахгүй гэж хүлээн зөвшөөрсөн боловч халдвар хамгааллын дэглэмийн улмаас нийтийн хоолны газраар үйлчлүүлэхгүй байхыг  оршин суугчиддаа уриалав.

Энэ нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан анхны тохиолдол биш гэж эх сурвалж мэдээлэв. Үүнтэй ижил тохиолдол өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миссури мужийн такси үйлчилгээний компанийн эзэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, амны хаалттай үйлчлүүлэгчид болон вакцинд хамрагдсан хүмүүст таксигаар үйлчлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.  

(Эх сурвалж: austria info)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-08-18 12:03

soliotoi s#a ve

Холбоотой мэдээ

Back to top button