Нийгмийн

Баруун дөрвөн замын орчимд автомашин шатжээ

Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болжээ. Үйл явдлыг тодруулбал, ОБЕГ-ын өгсөн мэдээллээр,

“Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баруун дөрвөн замын уулзвар орчимд авто замын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 21.14 цагт иржээ. Иймд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай гурван километр замыг туулан 21.18 цагт очиж, таван минутын дотор галыг унтраасан байна. 

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, нэмэлт гэрэл хийх, ашиглалтын хугацаанаас шалтгаалж машин шатах гол нөхцөл болдог.

Иймд жолооч нар хариуцлагатай байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалган, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button