ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Европын Холбоо: Талибан хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөх бодолгүй

Европын Холбоо “Талибан” хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа ч тус хөдөлгөөний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх шаардлага ЕХ-ны өмнө тулгараад байна. Холбогдох мэдэгдлийг Европын Дипломат Албаны тэргүүн Жозеп Боррель хийв.

“Талибанчууд дайнд ялалт байгуулсан тул бид тэдэнтэй ярилцах л болно. Хүмүүнлэгийн болон болзошгүй цагаачлалын гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бол Брюссель яриа хэлэлцээнд оролцоно.”

Өмнө нь тус хөдөлгөөнтэй тэмцэж байсан Европын Холбооны олон гишүүн улс орнууд Афганистанд байгаа тул тэд өөрсдийн ард иргэд, түүнчлэн орон нутгийн ажилтнууд болон цэргийнхний хувь заяаны асуудалд санаа зовж байна гэж Боррелл хэлэв.

“Энэхүү яриа хэлэлцээ нь Афганистанд гадаадын алан хядагчдыг буцаж ирүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ рүү чиглэсэн байх ёстой. Энэ бол “Талибан” хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай асуудал биш. Хэрэв манайд ажиллаж байсан 400 афган иргэн, тэдний ар гэрийнхэн онгоцны буудал руу очихоор бол бид Талибанчуудтай ярилцах хэрэгтэй болно. Бид хамтран ажиллах ёстой. Үүний сацуу, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр маш сонор сэрэмжтэй байх ёстой” гэж Боррелл онцлов.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button