Гуравдугаар сард суллагдсан этгээд хамт ял эдэлж байсан хүнээ зодож, амийг нь хөнөөжээ

Хамт ял эдэлж байсан хүнээ зодож, амийг нь хөнөөжээ. Тодруулбал, Орхон аймаг дахь цагдаагийн газарт 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10:09 цагт нэгэн иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ.
Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлаж, 16 цагийн дотор уг хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.
Тодруулбал, 29 настай эрэгтэй М гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь амь хохирогчтой урьд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан аж. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн этгээд нь өмнө нь мөн хүний нүүрэн тус газарт хүнд гэмтэл учруулж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 437 ангид ял эдэлж байсан аж. Улмаар энэ оны гуравдугаар сарын 01-нд суллагдсан байна. Өршөөлөөр сулагдаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Farmacia Cialis Propecia
Does Keflex Increase Liver Enzymes
Side Effects Of Cephalexin For Dogs
viagra levitra or cialis
cialis no insurance
Cialis 50
Buy Wellbutrin Xl Without Prescription
Can I Give My Dog Amoxicillin
Dove Acquistare Cialis Line
Buy Citalopram 40 Mg
cialis comprar en espana