ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд Афганистанд ардчилал тогтоохоос татгалзлаа

Талибанчууд Афганистанд ардчилал тогтоохгүй гэж тус хөдөлгөөний өндөр албан тушаалын гишүүдийн нэг Вахидулла Хашими “Ройтерз” /Reuters/ агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр, тус улсад ардчиллын үндэс суурь байхгүй. Тиймээс,  шариатын хууль гэсэн улс төрийн системийн цорын ганц төрөл үйлчилнэ хэмээгээд, Афганистаныг “Талибан” хөдөлгөөний эрх баригчдын зөвлөл удирдаж болно, харин Хайбатулла Ахундзада дээд удирдагч хэвээр байх болно гэж тайлбарлав.

Түүнчлэн, энэ долоо хоногийн сүүлээр “Талибан” хөдөлгөөний удирдагчдын уулзалт болж, Засгийн газрын асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ.

Нэмж дурьдахад, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн хэлснээр, тэд Үндэсний шинэ хүчнүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа гэх ба хэрэв хүсвэл Засгийн газрын цэргүүд өөрсдөө хүсвэл түүний бүрэлдэхүүнд орж болно гэсэн юм. Учир нь, тэд барууны орнуудад сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн тул тэд буцаж ирэн өөр өөрсдийн байр сууринд нь оруулахын тулд Талибанчууд тэдэнтэй хэлэлцээр хийнэ гэж онцлов.

(Эх сурвалж: mignews)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Монгол улс Афганистан хоёр адилхан юм даа. Хоёулаа хөгжих чадваргүй, үеийн үед л хямралтай, ард иргэд нь ядуурсан, төр засаг нь дампуурсан. Нэг нь шариатын хуультай, нөгөө нь авилгалын хуулиар явдаг. Гутамшиг.

Холбоотой мэдээ

Back to top button