ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

БНХАУ-ын сансрын нисэгчид хоёр дахь удаагаа задгай сансарт гарахаар зэхэж байна

Хятадын сансрын нисэгчид баригдаж буй Хятадын сансрын станцын “Tianhe” гол модулиас хоёр дахь удаагаа сансарт гарахаар бэлтгэж байна. Энэ талаар мягмар гараг /2021.08.17/-т Хятадын Сансрын Хөтөлбөрийн Албанаас мэдээлэв.

Хэрэв боломж олдвол тэд ойрын өдрүүдэд хоёр дахь удаагаа задгай сансарт гарахаар төлөвлөж байгаа гэв.

БНХАУ-ын гурван сансрын нисэгч аль хэдийн хоёр сар тойрог замд ажиллаж, амьдарч байсан. Тэд “Shenzhou-12” сансрын хөлгөөр сансар луу гарсан ба зургадугаар сарын 17-нд “Tianhe-17” модуль руу шилжсэн.

Одоогийн байдлаар сансрын нисгэгчдийн биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд мөн үндсэн модуль, сансрын хөлөг, “Tianzhou-2” ачааны зориулалттай сансрын хөлгөөс бүрдсэн сансрын цогцолборууд бүгд хэвийн ажиллаж байгаа хэмээн тус албанаас мэдээлэв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button