ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ, Их Британийн цэргүүд афган хүүхдүүдийг хөөв

АНУ, Их Британийн цэргүүд Кабулын нисэх онгоцны буудлаас эх орноосоо гарч буй афганчуудыг тэр дундаа хүүхдүүдийг хөөж байгаа бичлэг интернетэд сенсаци тарьж эхэллээ.

Нүүлгэн шилжүүлэх жагсаалтад нэрс нь ороогүй гээд уйлж буй өсвөр насны хүүхдүүдийн бичлэг юм.

Эх орноосоо гарч чадахгүй үлдэхээр болж буй тэдгээр афганчуудын хувь заяа одоо зөвхөн “Талибан” хөдөлгөөнийхний гарт орох нь тодорхой боллоо. Тэднийг цаазын ял ч авч болзошгүй. Энэ бол таамаг. Гэсэн ч, “Талибан” хөдөлгөөний дээд удирдлагуудын албан ёсоор хийсэн мэдэгдэлд тэд Афганистанд ардчиллал тогтоохгүй бөгөөд харин шариатын хуулийг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ нь шашнаа дагана гэсэн үг.   

Талибанчууд өмнөх мэдэгдэлдээ Афганистанд хүний ​​эрхийг хүндэтгэж, эмэгтэйчүүдийг хүртэл  улс орноо удирдах бүтэц зохион байгуулалтад орохыг зөвшөөрнө гэж “хэцүү” амлалт өгсөн.  Тиймээс тэд амлалтаа биелүүлэх эсэхийг НҮБ болон Дэлхийн бусад улс ажиглахаа мөн мэдэгдсэн билээ.

Афганистаны иргэдийн зөвхөн тун бага хэсэг нь л хууль ёсны дагуу улсаасаа гарах боломжтой байгаа юм.

(Эх сурвалж: rentv)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button