Нийгмийн

ТОДРУУЛГА: Сураггүй алга болсон охидыг автобусанд суугаад, төөрсөн байхад нь олжээ

Өчигдөр /2021.08.18/ 15:30 цагт Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо “Улаан чулуут”-ын эцэст амьдардаг бага насны хоёр хүүхэд хүнсний дэлгүүр орохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид мэдээлсэн. Охид 07, 10 настай бөгөөд гэрээс гарахдаа бага охин улаан бие тамирын хослолтой, том охин бор цамцтай, цайвар яагаан өнгийн өмдтэй байсан тухай охидын ээж бидэнд өгсөн тодруулгадаа дурдсан юм.

Бид дөнгөж сая охидын аавтай холбогдож, мэдээлэл авлаа.

Тэрбээр “Охидыг хэдхэн минутын өмнө оллоо. Гурвалжингийн гүүрний хажуу талаас олсон. Хоёулаа цуг явж байна лээ. Нэг автобусанд суугаад төөрчихсөн, гэрээ олоогүй гэж хэлсэн. Бие байдал нь хэвийн. Одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байна” хэмээв.

ЦЕГ-аас нэмэлтээр тодруулахад, охидыг автобусны буудлын дэргэдэх цайн газраас олсон гэсэн мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button