МэдээНИЙСЛЭЛ

Н.Учрал өөрийн хөрөнгөөр ахмадын өдөр өнжүүлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв нээжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн санаачилга, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн дэргэд Ахмадын өдөр өнжүүлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвүүдийг өнөөдөр нээсэн байна. Энэ талаар өөрийн цахим хуудсандаа,

“Хоёр жил шахуу хугацаанд цар тахлаас үүдэн цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод байгаа хэдий ч тус цэцэрлэгт маань тогтмол хамрагдаж, өдрөөр эмчилгээ, дасгал заслаа хийлгэж байгаа 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Энэ цэцэрлэг болон дэргэдэх төвүүдийг миний хувьд улс, нийслэл, гадаад дотоодын ямар ч санхүүжилтгүйгээр буюу цэвэр өөрийн санал санаачилга, хөрөнгө санхүүжилтээр үйл ажиллагааг нь явуулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр тус төвүүддээ шаардлагатай байсан тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгслийг гардуулан өглөө.

Сонгинохайрхан дүүрэгт ирэх жил миний санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт Улсын цэцэрлэг байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-08-20 22:45

hugshin shiniig erj haidgvi nasaaraa sandal suudal huutsulduj yalzartsan nuhdvvdiig ####uulj iim shine zaluu daichin hvmvvs erunhiilugch erunhii said bolnoor bnaa

Зочин
Зочин
2021-08-23 01:02

Ooriin horongooroo gnshv omno dotuur bj bgd daraa n tsetserleg bolsishd odoo bllhor ahmadin asramjin gazar

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x