Г.Занданшатар: Авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.20) Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга оролцов.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар шүүх байгуулах асуудлыг нэн яаралтай Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Тэрбээр “Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” хэмээв.
Улмаар авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
захиргааны хэргийн шүүх шиг цомхон орон тоотой байх хэрэгтэй дээ
Захи�##�гат шүүх. Занданбанди мэт нь мянга шаасан ч хөдлөхгүй утсан хүүхэлдэйнүүд бх болно