ВИДЕО КОНТЕНТНийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ВИДЕО: Ц.Анандбазар хураалгасан газраа барилга барьж, иргэдийн амыг “таглаж” байна

Одоогоос гурван сарын өмнө буюу 2021 оны ЗУРГАДУГААР САРЫН 01-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан.

Гэтэл 14 хоногийн өмнө яг тухайн газар том оврын машинууд орж гарч, газар шорооны ажил хийж эхэлжээ. Улмаар шөнөөр хүртэл ажиллаж, ойр орчмын айлуудыг унтуулахгүй, тав тухыг нь алдагдуулж байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Бухимдсан иргэд цахим орчинд фейж хуудас хүртэл нээж, эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна.

Хамгийн гол нь нийтийн эзэмшилд авч, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болгохоор шийдвэрлэсэн газарт Ц.Анандбазар гишүүн барилга бариад эхэлсэн гэгдэх мэдээллийн дагуу бид сурвалжилсан юм.

ХАРУУЛ: БАРИЛГЫН АЖИЛ ЯВАГДААГҮЙ, ГАЗРЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ ШОРООГ НЬ Л ЗӨӨЖ БАЙНА-

Хамгийн түрүүнд манай сурвалжлах баг нийслэлийн өмч болгосон Ц.Анандбазар гишүүний газар гэгдэж буй Жуковын талбайн ард очсон юм. Биднийг очход хашааны баруун, зүүн талын хоёр хаалгаар том оврын машинууд орж гарч, шавар шороо зөөсөн дүр зурагтай байв. Мөн хашаанд арав гаруй хүн байсан ба машин орж гарсны дараа хаалгыг нь түгжээд дотогш нэвтрүүлээгүй.

Улмаар хашааны хаалганы цаана зогсох харуулаас барилгын ажил явагдаж байгаа эсэхийг тодруулахад, “Ямар нэгэн барилгын ажил явагдаагүй. Зүгээр шороог нь зөөж газрыг нь цэвэрлэж байгаа юм. Инженер цайндаа орсон, удаж байж ирдэг. Хаанахын ямар компани вэ, нийслэлийнх эсэхийг нь мэдэхгүй” гэхчлэн хариулт өгсөн юм.

ОРШИН СУУГЧИД: ЭСЭРГҮҮЦЭЖ ТЭМЦҮҮЛЭХГҮЙН ТУЛД 250, 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ГАДНА БАЙРНЫ ФАССАД ЯНЗАЛЖ ӨГНӨ ГЭХ АМЛАЛТ ХЭЛСЭН-

Үргэлжлүүлэн оршин суугчидтай уулзсан юм. Тэдний хэлж байгаагаар эл хашаанд том оврын машин, хүн хар орж гараад бараг арав хонож байна. Шөнөөр унтуулахгүй дуу чимээ гаргаад амгалан тайван байдал алдагдуулаад байгаа. Хашааны хоёр талын айлуудаар хүмүүс явж, гомдол мэдээлэл гаргаж, хэл ам хийхгүй байхыг хүсэж буй аж.

Улмаар, чимээгүй байвал 250 мянган төгрөг өгнө. Бүр өгөөд эхэлчихсэн. Барилга баригдаад эхэлбэл 500 мянган төгрөг өгнө. Цаашлаад байранд нь фассад хийж, дулаалж өгнө гэхчлэн амлалтуудыг хэлжээ.

НГЗБА: ГАЗРЫГ НИЙСЛЭЛИЙН ЭДЭЛБЭРТ АВАХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БАЙГАА-

Дээрх газрын маргаантай асуудлаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хариулт мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Улмаар биднийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тодруул гэв.

Энэ дагуу тодруулахад, “газрыг нийслэлийн эдэлбэрт авах ажиллагаа хийгдээд л явж байгаа” гэв.

-Ц.АНАНДБАЗАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ДӨРВӨН КОМПАНИ ЖАНГАР КОМПЛЕКС БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ, ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ ЭХЭЛЖЭЭ

Энэхүү газар Ц.Анандбазарын хамаарал бүхий дөрвөн компанийнх бөгөөд тэд үйлчилгээний төв барьж эхэлж буй гэгдэж байна. Ерөнхий сайдаас газрыг чөлөөлөх чиглэл өгсний дагуу холбогдох албаныхан ийн хуулийн дагуу хөдөлж эхлэхтэй зэрэгцэн Ц.Анандбазарынхан ч өрсөж барилгаа барихаар эхлүүлсэн гэдэг дүр зураг харагдаж байгаа юм.

Улмаар тэд, хавь ойрын оршин суугчид руу санал асуулга бүхий нэг хуудас бичиг тарааж буй аж. Тухайн хуудсанд, ээж музей, спорт комплекс бүхий ЖАНГАР ЦОГЦОЛБОР барихаар төлөвлөж буй тухай санал асуулга явуулж эхэлжээ. Мөн орон сууж барих зөвшөөрлийн гэрчилгээг ч тэмцэж, эсэргүүцэж буй иргэдэд үзүүлээд яваа аж.

Гэхдээ тухайн газар барилга байгууламж барих ямар ч боломжгүй хөрснөөс нь ус гардаг, усны судалтай газар аж. Одоогоор барилга барих гэсэн компанийн машинууд усыг шавхах зэргээр ажиллаж эхэлсэн байгаа юм.

Ийнхүү Ерөнхий сайдаас Хотын даргад чиглэл өгч нийслэлийн иргэдэд зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгох дээрх газрын маргаан нэгэнт өндрөө аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

26 Сэтгэгдэл

  1. Ямарч дүрэм журам зөрчсөн бай шууд хийж бай” гэдэг хувь хүний б####мад үйл хийдэг болжээ. Дараа нь эд яахын гэсэн царайтай хар гөлөг.

  2. Ерөнхий сайдын үгийг тоох хүнгүй болжээ.ҮҮРЭГ өгсөн бол шууд газрыг хотод авч болно доо.

  3. Оны өмнө л улсын нэр дээр шилжүүлхээр боллоо гэсэн шийдвэр гарчихаад 8 сар өнгөрч байхад захирамж гараагүй байна гэж байдаг юу гэсэн үг вэ. Энэ нэг нөхөр тийм хахчихсан баян хүн үү

  4. Эмэгтэйчүүдийг хүчиндэх,газрын луйвар хийхэд хүртэл хууль үйлчилдэггүй энэ ямар дархлагдсан луйварчин бэ.Эрх баригч олигархуудад хууль үйлчлэхгүй бол хууль дүрэмтэй улс гэх аргагүй болжээ.

  5. Хүмүүсийн тархи зөв угааж хоолоо олж ид шөнө лав ажиллаж байгаа юм харагдахгүй байна лээ тэгээд ч хотын хуучин барилга буулгаж цэвэр цэмцгэр өндөр барилгаар хотын соёл харагдах байх

  6. 22:00- 06:00 цагт цагдаа дуудаад л болно. Хэрэв яг өөрийнх нь нэр холбогдсон нь батлагдв#### УИХ-аасаа буух хуультай. Хэрэг хийж байх үедээ буюу хууль бус зүйл хийж байх үедээ баригдв####.

  7. Avatar Новшийн улс төр ба ядуу монголын юунаас ч буцахгүй хар масс нарт ахаха хэлдэг:

    Тэр нэг б####гас болсон газарт нь үнэхээр нэг аятайхан сайхан барилга баригдаад тэр хавийн б####гас болсон орон сууцны гадна пасадыг янз####ж дула####аад нийгмийн асуудлыг нь шийдвэрлээд өгөхөд тэр хавийн болоод жуковын иргэд хохирохгүй л байх. Адаглаад тэр хавийн байр орон сууцны үнэ нэмэгдэнэ. одоо очоод хархад хэдэн х####тар шахаж барьсан барилг#### харагдаж байдаг юм билээ. Хэн тэнд барилга барих нь ер нь чух#### биш тэнд та нарын хүсэж байгаагаас илүү дэлхийн жишэгт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн барьяа гэсэн ч шун####ын тулам болсон ашиг сонирхлын зөрчилд автсан худлаа хурган улс төрч ########## нар нь хэдэн өдөр хонгоо яая гэсэн гаруудын тархийг угааж соши####аар харлуулж сэвээл тэрийн манай улс орныг удахгүй АЗИЙН ГӨЛӨГ УЛС болгохын төлөө төрсөн хосгүй гоц ухаант хошного Оюун-Эрдэнэ ерөнхий сайд нь өлгөж аваад ард иргэдээсээ оноо авчих санаатай хувийн хэвшлээ дэвсэлж байдаг үнэндээ ард иргэд биш хэдэн хөлсний гарууд хар массаас ханд####т дэмжлэг авч байгаагаа энэ их тэнэг хүн ухаарахгүй юм даа дэргэд нь хар мянган зөвлөх нэртэй татвар төлөгч бидний мөнгөөр ц####инжиж баяжсан гарууд дундан хэлээд өгөх сүүхээтэй амьтан ####га даа арай л дэндүү м#### эргүү үхэр нэрэндээ тохирсон монголчууд, бас тэдний тархийг угаагаад сурцан хэдэн явахгүй улс төрч нэр зүүсэн хүний оронцгууд болимоор юм. Ядаж байхад 4 дэх засагл#### инээ тэрээ гээд хуцаад байдаг хэвлэл мэдээллийн нөхдүүд нь хэт нэг т####ыг барина нөгөө т####ын байр суурь хаана байна вэ мэдээнээ нэртэй ховны сайтханы Сэтгүүлчхэн минь???

  8. П.Болор сэтгүүлчээ Саран ээж нийгэмлэг гэж нэр явдаг та мэдэхгүй юу эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт жүжиж байна уу. ТВ гээр саран ээж нийгэмлэг энэ газартай холбоотой мэдээлэл явж байна лээ шүү үзээрэй бас арай л худ шаахгаад байна шүү.

  9. ene bolor grj ymar erguu setguulch avgai ve manai jukovin irged demjij baigaa n ih shuu. haaguur hentei uulzaj medeelel avaad baidag ym be setguul zui chn iim sonin boltson ym uu esvel chadvargui diplomni goluud ingej shorootoi hudtgaad baidag ym uu

  10. ene urnaa gej setguulch yasn muu setguulch ve bichij baigaa ym n nohoon baas ymaa. chi yvj uur ajil olj hiihech bolku bol jagaagin uildvert orj ajil hii axaxaxa. setguulcheer bol unendeel ybahgui ym bna axaxaxa

  11. МАНАЙХАН ӨӨРСДӨӨ АЖИЛ ХИЙХГҮЙ ХИЙСЭН ХҮНД МАШ ДУРГҮЙ ХОРЛОХ УСТГАХ СЭТГЭЛГЭЭТЭЙ МӨН Ч МУНДАГ ХҮМҮҮС ШҮҮ.

  12. Зам тусгаарлах зурвас хэсэгт байшин барьж болдог л юм байх даа. Зайгүй, түгжирсэн газар болох нээ.

  13. БЗД-ийн 4-р хорооны Жуковын музей орчимд олон давхар битүү зогсоолууд л нэн шаардлагатай байна даа. Хэрэв үйлчилгээний төв, оффис, орон сууц барив#### “түгжрэл” улам ихсэж, бухимд#### ихэснэ дээ. Эцэст нь мөнгө хүчтэй юу? Төр, засаг хүчтэй юу? гэдэг нь харагдана даа. Мөн хот төлөвлөлтийн “уха####аг” шийдэл болж чадах уу? Гэдгийг харах л үлдлээ дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button