ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистаны хөсөр хаягдсан Монголчууд

Монгол Улсын маань нийслэл Улаанбаатарт хаа холын Афганистанаас ирж, амар амгаланг мэдэрсэн Хазара үндэстэн оюутнуудын тухай Тбилис хотод байрладаг чөлөөт сэтгүүлч, кино найруулагч Перли Жейкобийн нийтлэлийг та бүхэнд хөрвүүлэн хүргэх гэж байна. Гэвч, энэ тухай өгүүлэхээс өмнө Хазара үндэстэн гэж чухам ямар үндэс угсааны хэн болох, Дэлхийн хаана хаана оршин суудаг талаарх мэдээллийг түүхийн хуудас сөхөн өчье.

Хазарачууд перс хэлээр ярих агаад Монгол, Түрэг, Иран гэсэн холимог угсааны *шиитүүд юм.

*Шиитүүд-Лалын шашинт Арабын ертөнцийг бүхэлд нь хоёр том урсгалд хуваан үздэг: шиитүүд болон суннитууд. Тэдний хооронд шашны урсгалаас үүдэлтэй үзэл бодлын зөрүүтэй байдал маш том эвдрэлийн үүдийг нээсэн байдаг. Энэ нь эрт цагаас эхтэй. Шашны үзэл, урсгалаас үүссэн хагарал аль 630-аад оноос эхэлсэн. Тодруулбал, 632 оны зургадугаар сарын 8-нд Аллах Бурханы сүүлчийн бошиглогч гэгддэг Мухаммед /Магомед ч гэж нэрлэх нь бий/ таалал төгссөн. Ариун Мухаммедийн сургаал номлолыг шүтэгч, шавь нарын дунд Арабын олон овог аймгийг чухам хэн удирдах вэ гэсэн маргаан мэтгэлцээн өрнөж эхлэв. Гэвч, Арабын дийлэнхи овог аймаг Ариун Мухаммедийн найзын үзэл номлолыг баримтлан амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх болов. Тэдгээр дийлэнхи овог аймаг бол өнөөгийн суннитууд билээ. Суннитууд өнөө цагт лалын шашинтнуудын 80 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд үлдсэн цөөнх бол Ариун Мухаммедийн үеэл дүү Алиг залгамжлагч хэмээн өргөмжилж Алигийн үзэл номлолыг баримтлахаар болсон нь өнөөгийн шиитүүд.

Шиитүүд бол Афганистаны төв хэсэгт оршин суудаг тус улсын нийт хүн амын 8-10 хувийг бүрдүүлдэг цөөнхи үндэстэн. Тэд олон овог аймгаас бүрдэх ба нэрлэвэл: Боржигин, Барлас, Найман, Ойрад, Жалаир, Керейт, Меркит, Бесут, Булагат, Онгут, Барин, Татар, Уджиет, Баят, Салжиут, Кидан, Горлос, Харачин, Хатагин, Кипчак, Уйгар, Туркмен, Казах, Киргиз гээд өөр бусад олон овгуудаас бүрддэг. Тэдний хэл нь хазара хэл.

Хазарачуудын гарал үүслийн талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн онолоор бол 800-гаад жилийн тэртээ Чингис хааны эрэлхэг монгол дайчдын Афганистаны газар нутгийг эзлэх үеэр үлдэж хоцорсон үр удам гэж үздэг.

Хазара гэдэг үг перс хэлээр бол “мянга” гэсэн утгатай аж. Эрдэмтдийн дүгнэдгээр бол монгол хэлний нэр томъёо ч гэж үздэг нь Монголын эзэнт гүрний цэргүүдийг “аравт”, “мянгат”, “түмт” гэж ангилдаг байсан ба үүнээс “мянгат”-ууд нь цэрэг-иргэний шинжийг хосолсон засаг захиргааны нэгж юм. Цэрэг-иргэний шинж хосолсон гэдэг нь “мянгат”-ын албатууд дайн байлдааны үед цэрэг, харин энх тайван цагт аж ахуйгаа хөтлөх иргэн байснаараа онцлогтой. Ташрамд, энд нэг зүйлийг сонирхуулахад, орос хэлний “Тюмень” гэх хотын нэршил нь монгол хэлний “түмт” өөрөөр “түмэн” гэдэг үгнээс гаралтай гэдэг.

ХҮН АМЫН ТОО, ГАЗАР НУТАГ

Нийтдээ 6 сая орчим Хазарачууд байдаг гэсэн тооцоо байдаг. Афганистанд ойролцоогоор 2 сая 500 мянга,

Пакистанд ойролцоогоор 1 сая,

Иранд мөн ойролцоогоор 1 сая,

Үүний зэрэгцээ, Австралид 90 мянга гаруй,

Их Британид 54,230,

Канадад 36,376,

Туркт 33,320 Хазарачууд тархан суурьшсан гэдэг.

Хэд хэдэн судлаачид Хазарачуудын гарал үүслийн хувилбарыг нутгийн Энэтхэг-Европын кушан үндэстнүүдээс гаралтай гэж үздэг ч ихэнх нь тэднийг Монгол угсааных гэсэн хувилбарыг голлон баримталсаар ирсэн.

Хазарачууд Афганистан, Иран бас Пакистанд суурьшсан ард түмэн. Гэсэн ч, Хазарачуудын түүхэн эх өлгий нутаг нь өнөөгийн Афганистаны төв хэсэгт орших Гиндукуша хэмээх баруун хязгаарын уулархаг бүс дэх Хазаражат бүс юм.

Хазаражатын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг Бамиан муж эзэлдэг бөгөөд хүн амын дийлэнх нь (ойролцоогоор 60 хувь) нь Хазарачууд.

Бамиан тосгонд саяхныг болтол эртний Энэтхэгийн Ашок хааны үед хадан хясаан дээр сийлэн бүтээсэн Буддагийн хоёр нүсэр хөшөө байсан. Байсан гэдэг нь 2001 онд “Талибан” хөдөлгөөнийхөн уг хоёр хөшөөг дэлбэлсэн юм. Түүхийн дурсгалт хөшөөг ийнхүү дэлбэлсэн нь мөн л шашны үзэл баримтлалтай нь холбоотой.   

ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ

Бамиан гэх нэрийг энд онцгойлон дурьдсан нь бидний нийтлэлийн гол баатартай шууд холбоотой. Тэр бол Афганистаны Бамиан тосгоны 21 настай Назим Сахель /Nasim Sahel/ гэх хүү.    

Иран, Пакистанд хэсэг хугацаанд дүрвэгч гэгдэн нүд үзүүрлэгдэн, байнгын айдас түгшүүр дунд амьдарч байсан Хазара оюутнуудын ихэнх нь амьдралдаа бараг анх удаа шахуу урт хугацааны туршид амар амгалан, сэтгэл тайван амьдарч болдог юм гэх тийм л мэдрэмжийг Монголоос олж авсан юм.

Монгол Улсын нийслэл Уланбаатар хотод суралцахаар ирэх гадаадын оюутан тийм ч их биш. Гэвч, Афганистаны уулархаг бүс нутгаас ирсэн цөөн тооны афган оюутнуудын хувьд Монголын нийслэлд тэтгэлэгээр суралцана гэдэг бол дайны хөлд нэрвэгдсэн Кабулд дагжин чичрэн амьдарснаас хавь илүү бараг л диваажин гэлтэй.  

Монголын Олон Улсын Их Сургуулийн хөл хөдөлгөөн ихтэй хоолны газарт чимээгүйхэн сууж буй Афганистаны Бамиан мужаас ирсэн 21 настай хазара оюутан Насим Сахел Монголд ирэхээсээ өмнө Монгол улсыг зөвхөн морьтнуудын нутаг гэдгээр л төсөөлж байснаа ний нүүгүй ярив. Бас мэдээж, Чингис хааны Монгол гэдгээр нь мэддэг гэв.

Өнөөдөр, Сахел болон түүнээс гадна өөр 22-оос доошгүй залуу охид, хөвгүүд Монголд тэтгэлэгээр сурч байгаа бөгөөд тэдний ихэнх нь эх орондоо байнга хавчлагад өртдөг байсан аж. Хазара нар голдуу лалын шашны шиит урсгал, үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Гэвч, тэд царай төрхөөрөө монголчуудтай тун ч төстэй. Тиймээс, тэднийг хөрш зэргэлдээ суннитууд байнга шахуу мөрдөж мөшгиж, дарамталдаг, Чингисийн дээрэмчин цэргүүдээс гарал угсаатай гэж нүд үзүүрлэн, хялайдаг гэнэ.

Пуштун үндэстнүүд голлох “Талибан” хөдөлгөөнийхөн Хазара үндэстнийг үй олноор нь хядаж, хүч хэрэглэж байсан түүх цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн онцлох хэрэг 1998 оны Мазари-Шарифт болсон үйл явдал. 1998-2001 онд Мазари-Шарифт хотыг Талибанчууд эзлэн авч, хяналтандаа оруулсан байдаг. Тэд пуштун бус үндэстнүүдийг хүйс тэмтрэх ажлыг зохион байгуулсан ба энэ үеэр хамгийн багадаа 2 мянган хүнийг цаазаар аваачсан зүрх зүсэм үйл явдал болж байсан юм. Мөн Насим Сахелийн амьдардаг Бамиан мужийн төвд ч “Талибан” хөдөлгөөнийхөн халдлага үйлдэж байсан эмгэнэлт түүхтэй.  

БИД НЭГ ҮНДЭСТЭН

2009 онд “Цахим Өртөө” сүлжээ гэх ашгийн төлөө бус байгууллагын тэргүүн Даваабатын Сайнбаяр Дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт монголчуудын талаар орон нутгийн телевизийн цуврал бүтээл гаргах явцдаа Афганистаны Кабул дахь Хазарачуудын нийгэмлэгт зочилж байжээ. “Монгол үндэстэн гэдгээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан тухай гэрчийн яриа түүнийг цочирдуулсан аж. Тэгээд гурван сарын дараа эрх баригчдын дэмжлэг тусламжтайгаар түүний байгууллага “Цахим Өртөө” гэх боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр байгуулсан байна.

Даваабатын Сайнбаяр хэлэхдээ, “Бидний зорилго бол бидний нэг монгол угсаатан тэдгээр оюутнуудад тусалж, эцэст нь үүнээс чухам ямар үр дүн гарахыг олж харах явдал байсан” гэв.

Эхний шатанд шалгарсан гурван оюутныг монгол хэлний бэлтгэл курст явуулав. Тэд 2009 онд есөн сарын курсээ төгсөөд МУИС-д элсэн орсон байдаг. Сургалтын агуулга ч улам гүнзгийрсэн. Хазара үндэстэн оюутнуудын хувьд “хамгийн гол асуудал” нь бизнес, менежментийн факультетын хоёрдугаар курсийн оюутан Захра Бакш /Zahra Baksh/-ийн хэлснээр хэлний бэрхшээл байсан хэвээр гэв.

“Бид ихэнхдээ монгол хэлний үгсийг ойлгохгүй үедээ англи хэл рүү хөрвүүлээд, тэрийгээ ахин перс хэл рүү хөрвүүлэх шаардлагатай болдог” гэж ярив.

Хазара үндэстэн оюутнуудын ихэнх нь Иран, Пакистанд дүрвэгч нэрээр хэсэг хугацаанд амьдарч байсан агаад тэд Монголд байх хугацаандаа амар тайван, сэтгэл тогтуун байхын жаргалыг мэдэрсэн нь тэдний хувьд энэ нь бараг анхны гэмээр таатай, сайхан зүйл байв. МУИС-ийн олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг “Цахим Өртөө” судлаач Мекдад Салехи бүх л хүүхэд ахуй нас нь дүрвэгчийн амьдралаар өнгөрсөн нэгэн. Лалын шашны шиит урсгалыг дагагчдын дийлэнхи нь суннитуудын Пакистанд гэхээсээ илүүтэй шиит шашинтай Иранд орогнохыг илүүд үздэг.

Даанч харамсмаар зүйл гэвэл, Салехи болон бусад хүмүүсийн хувьд Хазарачуудыг ялгаварлан гадуурхах явдал Иранд мөн дэлгэрэв. Салехи хэлэхдээ “Афганистанаас ирсэн Тажик, Узбек дүрвэгсэд царай төрх нь Иранчуудтай илүү адилхан. Харин Хазарачуудын хувьд тийм биш. Тэдний төрх илүү монголжуу болохоороо гадны дарамт шахалтад илүү их өртөж, хүлээн зөвшөөрөх нь ховор” гэв.

Монголжуу төрхөөсөө болж гадуурхагдан, Иранд ажил олж, боловсрол эзэмшихэд тун бэрхшээлтэй. Яг тийм зовлонг Мекдад Салехийн гэр бүл амсав. Тэд 1990-ээд оны дундуур Афганистан руу нүүв. Гэтэл, Афганистанд ч гэсэн ихэнх нутаг дэвсгэр нь “Талибан” хөдөлгөөнийхний гарт орсон байв. Талибанчуудын хэрцгий хэлмэгдүүлэлтээс болж гэр бүлээрээ дахин Иран руу буцахаас өөр аргагүй байдалд хүргэсэн ч хилийн таатай бус орчин нөхцөлөөс болж тэд дахин Кабул хотыг зорьсон юм. Энэ бүхэн алан хядагчид есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдэхээс өмнө, бас АНУ тэргүүтэй цэргийнхэн Афганистанд орж ирэхээс өмнөх үйл явдал. Салехи “Бид Афганистанд хоёр дахь удаагаа буцаж ирсний дараа есдүгээр сарын 11-ний үйл явдал болсон. Америкийн цэргүүд довтлох гэж байгааг олж мэдээд бид Пакистан руу зугтсан. Одоо харин гэр бүл маань дахин Кабул руу буцаж ирсэн” гэлээ.

Монгол Улс Бамиан тосгоны оюутан Сахелд амьдралдаа үргэлж найдсаар ирсэн тэрхүү боломж, итгэл найдварыг нь өгсөн билээ. “Намайг боол хэмээн ад үзэн Афганистанаас хөөгдөөд гарсны дараагаар Монголчууд “Тийм ээ, чи бидэнд харийн хүн биш шүү” гэж хэлэх надад туслах, намайг дэмжих ийм улс гарч ирсэнд талархаж байна” гэлээ.

ДАЯН ДЭЛХИЙ АМГАЛАН БАЙГ

Үсээ улаавтар өнгөөр будчихсан суугаа 21 настай энэ Хазара оюутан Насим Сахел эрх чөлөөний амтыг мэдэрч суугаа нь түүний оюутны амьдрал дахь хамгийн мартагдашгүй таатай мөчийн нэг хэмээн инээв. Тэр бас хэлэхдээ, “Бид бүгд амар тайван, энх тайван тогтсон Афганистан руу буцахыг үнэхээр хүсч байна. Би монгол угсаатай хүн гэх бодол надад үнэхээр таалагддаг, гэхдээ миний эх орон бол Афганистан” гэлээ.

Захра Бахш хэлэхдээ, “Монголд хэлний бэрхшээлтэй тулгарч байгаа ч энд маш тайван амгалан, сэтгэл санаа тун сайхан байна. Миний хувьд Афганистан хэн ч хэзээ ч аварч чадахааргүйгээр хараагдсан орон мэт санагддаг” гэсэн юм. Энэ үг мэдээж өнөөх алан хядагчидтай, шашны үзэл номлолыг хэт шүтэгчдийн хандлагатай холбоотой.  

Энэ мэтээр Хазарачууд шашны үзэл суртлын улмаас, бас монголжуу төрхөөсөө болж бусдад ад үзэгдэн дээрэлхүүлж, эх орноо зөвхөн сэтгэл зүрхэндээ тээгээд амьдралын харгуйг туулан явна. Энэ бол зөвхөн Хазарачуудын гэлтгүй өөр бусад үндэстний гунигт түүх юм. Даян Дэлхийд дайн дажингүй, энх тайван тогтоосой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-23 08:30

Монголд ирээд амар амг�##�анг мэдрээд монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн оюутан " АФГАНСТАН БОЛ МИНИЙ ЭХ ОРОН" гэсэн байх юм.Эрдэнийн Одбаяр нар эх орондоо оруулж ирнэ гээд байх юм.Л�##�ын шашин бол төрөхөөс нь тэр хүний бараг гени нь суулгасан с�##�гаж болохгүй вирус болчихсон эд дээ.Дэмий л байхаа даа

Зочин
Зочин
2021-08-23 11:06

eh oron n afghanistan yum chin uur yu gej heleh bilee, persi heltei, er mongol bish

Уншигч
Уншигч
2021-08-23 15:27

Яваандаа шашин хоорондын мөргөлдөөн гарна. Түүгээр яваа гайг үүгээр дуудаад яахав.

Zochin
Zochin
2021-08-23 17:26

Tiim shuu holuur ungurch yvaa gaig duudaj eh orondoo dain dajin uusgej, baahan tsus holilduulah ayultai. Hediigeer ted uruvdultei ch.... mongol uls bol mongold 9uyerree turj ussun mongol hunii l ulgii nutsag.

Зочин
Зочин
2021-08-23 17:37

Хазарачууд нь Монголчуудын үлдэгдэл биш гэж зөндөө хүмүүсийн суд�##�гаа байдаг. Яг ямар зорилгоор хэдэн хүмүүсийг Монголд наагаад байдаг юм бэ? Сэтгүүлч нэртэй хэдэн б�##�ай юмнууд дандаа дутуу, суд�##�гаагүй нийтлэж байх юм.

Har a l
Har a l
2021-08-23 18:01

Hed honogoos hazar huuhen bavah um bn haha

Гумбаа
Гумбаа
2021-08-23 18:05

Янз бүрийн бөмбөг тэсэрч гэнээ хэдэн хүн үрэгдсэн гэнээ гэж мэдээнд гардаггүй ерөнхийдөө амар амг�##�ан улс бол Монгол орон минь юм .
Холуур байгааг ойртуулах гэхээсээ илүү Улаан уулын хогын цэг дээр амьдарч байгаа монгол улсын иргэндээ эхлээд анхаар�##� хандуулаач сэтгүүлчээ бичих юм чинь олдохгүй байна уу эсвэл толгой самууруулагч харийг шүтэгч хэлтэн үү

Зочин
Зочин
2021-08-23 18:55

Tүүгээр яваа гайг үүгээр дуудаад яаахаав. Монголын гэх юм юучгүй шүү дээ дээр нь түүх ч байхгүй

Баабар
Баабар
2021-08-23 19:18

Чингисийн цэрэг орж ирэхэд хазарчууд шууд Монголын т�##�д орсон. Энэ бол 800 жилийн өмнө болсон явд�##�. Түүнээс өөрөөр хазар нь Монголтой ямар ч холбоо хамаа байхгүй. Ялангуяа цус нөжний хувьд. Хазарын хаант улс Чингисээс 600 жилийн өмнө оршин байсан.Түүгээр явсан гайг яахнав?

Зочин
Зочин
2021-08-23 20:31

Чингисээс өмнө байсан

Zochin
Zochin
2021-08-23 22:02

Ilvv ymand hoshuu dvrh gj ene yg ymar zorilogtoi iim medeelel bainga tawiad bgaan naad uls chin omno ni 20 jil baildaad daintai bhad yuuch yariagvi tag duugvi bsnaa odoo gent seweed ehelhiin

Баяраа
Баяраа
2021-08-23 22:05

Хазарачуудыг авчирхаар бол дандаа хүүхнүүдийг нь авчрах хэрэгтэй ккк

mnbvc
mnbvc
2021-08-23 22:22

Тэдэнтэй хамт дайн ба хар тамхи ирж суйршина

Монгол хүн
Монгол хүн
2021-08-24 00:15

Сэтгэгдлүүдийг хараад байхад яг л өнөөгийн энэ хэцүү хатуу нийгэмдээ дарамтлуулж дууссан яг манжижсан 2 нүүртэй арчаагүй хувиа хичээгчид аргагүй л бид ийм болчихлоо гэж үү. Холыг харж 2ыг боддог монголчууд хаачивдаа. Хазарууд яг бидний адил монгол хүмүүс шдэ. Бид тэр хүмүүсээ авчир ч м�##� аж ахуй, мод тарих цөлжилтийг бууруулах зорилгоор говийн бүсэд сууршуулб�##� яасан юм бэ. Эерэгээр хараад зохион байгуулж чадв�##� монголын хүн ам олон болж эдийн засаг өснө.

HM
HM
2021-08-24 05:50

Түүх сөхвөл Хавт Хасарын туган дор явсан цэрэг эрс, удам дамжаад Хүлэгү хааны цэрэгт байлдаж явсан Монгол болон бусад холбоотны цэргийн үлдэгдэл буюу тэндээ суурьшиж үлдсэн хүмүүс юмаа. Одоо бол Монголтой ямар ч хамаагүй тэрч байтугай Монгол цус ген гэхээр юм үлдээгүй л дээ. Төвдүүд, хойд туйлд амьдардаг цаатнууд ч бас Монгол төрхтэй биздээ. Иймд нэг их ах дүү энэ тэр гээд хэрэггүй байх. Тэгээд ч тэд нар хэзээ ч бид нарыг ах дүү, яс махны тасархай гэж хардаггүй юм. За ийм л байна. Тэднийг тэдний бурхан өршөөг.

beby
beby
2021-08-24 07:04

za bitgii nomchirhood bgaarai mongol hun mongoldoo er choloog mederch saihan amidrahgej holoo olohgui bhad yun ter hazaruud oruul ireh yun eyregeer harah tm ym bhguie nzuudaa. mongold chin yduus ih bn tedniigee tor zasag ni harj uzsenii daraa l bodoj uzsenni dr

Zochin
Zochin
2021-08-24 09:48

Хазарачууд чинь Монголийн удам бишээ. Тэд бол Афган хүмүүс. Ойрх Дорнодын шашин хоорондын цуст мөргөлдөөн, дайн дажныг Монголийн хөрсөнд импортлож оруулж ирнэ гэсэн үг. Ойрх Дорнод, дундад Азийн улс орнуудаас дүрвэгсдийг үй олноор оруулсан Европийн улс орнууд, Америк, Канад улсуудад нийгмийн асар олон зөрчилдөөн тулгамдсан асуудлууд байдаг. Наад зах нь л�##�ын шашинтнууд, өдөрт 3, 4 удаа мөргөлөө хийх тусгай өрөө танхим их дээд сургуулиуд, байгууллага, �##�бан газраас шаардана. Шашны зан үйлээ хийх тусгай жорлон, уга�##�гийн өрөө барьж өгөхийг шаардана. Өгөхгүй бол, шашны ялгаварлан гадуурх�##�, хүний эрх зөрчсөн гэж тэмцэл явуулна. Мөн очиж суурьшсан улс орныхоо улс төр, засгийн эрхэнд гарах гэж тэмцэлдэнэ. Би эдгээр улс орнуудад сурч, олон жил амьдарсан болохоор биеээрээ туулж, нүдээрээ үзсэн болохоор нийгэмд гарах сөрөг үр дагаварыг нь сайн мэдэж байна.Тухайн улс орныхоо үндсэн уугуул ард иргэдийг Исламийн шашинд татан оруулах гэж оролдоно. Манай Монгол улс газарзүйн байршил нь геополитикийн стратегит бүс учраас сүүлийн үед Ойрх Дорнодийн болон дундад Азийн Исламийн шашинтай улс орнууд мөн Турк улс Монголчуудыг өөрийн бүсдээ хамааруулж, шашин соёлыг нь өөрчлөх “identity politics” ихээхэн явуулаад байна. Орчин үед �##�иваа ард түмэн, үндэстнийг цэрэг армийн хүчээр биш үзэл бодол, шашин соёлыг нь өөрчилж өөрийн болгодог болсон. Исламийн шашинд ороод төрөл арилжсан юм шиг өөрчлөгдсөн Шотланд англи хүн, Европ Норвеги хүн, Солонгос, Япончуудтай би таарч байсан. Монголчууд минь илийрхээ больж сэрээчээ.

зочин
зочин
2021-08-24 16:06

Хэдэн зуун жил өнгөрөөд байхад гэнэт хамаатанаа хайж олоод өрөвдөж гэнэ.Зангаа мэдэхгүй танихгүй хүнийг эвийлж байхаар өөрдийнхөө зүдэрсэнд туслав�##� хүндээ ч ,эдийн засагт ч нэмэртэй байна байх.Эднийг дагаад юу ч орж ирж нутагших юм билээ.Ёстой бу�####�араа бууз хуушуур шиг байцгаая даа.

Unshigch
Unshigch
2021-08-24 16:23

Tes uur hel soyol shashintai humuusiig odoo undes ugsaa ene ter gej tsetserheed yah ve uursduu ch minii nutag teree geed helchihsen baina manaihan heterhii tuilshrah durtai humuus shu

Үгүй шүү.
Үгүй шүү.
2021-08-24 17:31

Афганчууд нь нутагтаа, ислам шашинтай нь исламын ул�####�а үлдэг. Юун яасан ах дүү, цус яс. Хэрэвзээ холбоо байсан бол 12 үе хэдэнтээ өнгөрч харьжсан. Түүгээр яваа гайг үүгээр дуудахгүй шүү. Нэг ч афган хүнийг нутаг руугаа �##�хуулахгүй гэж өнөө соёлт европынхан уулг�##�ж байна.

fucking chingis
fucking chingis
2021-08-29 17:43

Чингис анхнаасаа хулхи зулбадас байж. Тийм ч учраас өнөөгийн монгол гэх хүний үнэргүй юмнууд хазаруудыг хөсөр хаяж бн Тэд хоцрогдсон, л�##�ын шашинтан, ер нь монгол эсэх нь ч надад хамаагүй. Зүгээр л тэдэнд туслахсан. Монгол улс сөнөөсэй, туурин дээр нь энэ дэлхийн зовсон хавчигдсан бүх хүмүүс ирж амьдраасай

Холбоотой мэдээ

Back to top button