ДЭЛХИЙНийгмийн

Иран ШХАБ-д бүрэн гишүүнээр элсэх хүсэлтийг ОХУ дэмжиж байна

Иран улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-д бүрэн гишүүнээр элсэх хүсэлт гаргав. Үүнийг нь ОХУ-аас Иран улсад суугаа Элчин сайд Леван Жагарян мэдээлэв.

“Олон улсын болон бүс нутгийн хэд хэдэн асуудлаар байр суурь давхцаж байна. Энэ оны есдүгээр сард Душанбе хотод зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан Иран улс тус байгууллагад бүрэн гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг  ОХУ дэмжиж байгааг би батлахыг хүсч байна” хэмээн Элчин сайд ярив.

ШХАБ нь Казахстан, БНХАУ, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекистаны удирдагчдын үүсгэн байгуулсан Засгийн газар хоорондын олон улсын байнгын байгууллага юм. ШХАБ байгуулах тухай тунхаглалд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотод болсон дээрхи зургаан улсын төрийн тэргүүнүүд уулзалтаар гарын үсэг зурсан билээ. 2017 оны зургадугаар сарын 9-нд ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Энэтхэг, Пакистан улсыг тус байгууллагад элсүүлэх тухай шийдвэрт мөн гарын үсэг зурсан юм. ШХАБ-ын ажиглагч орнууд нь одоогоор Афганистан, Беларусь, Иран, Монгол, харин түнш орнууд нь Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка юм.

Иран улс ШХАБ-д элсэх хүсэлтээ 2008 онд өгч байсан. ШХАБ-д элсүүлэх эсэх нь асуудал тодорхойгүй хэвээр байгаа юм. Ираны хүсэлтийг ийм удаан хугацаанд эцэслэн шийдвэрлэхгүй байгаагийн гол шалтгаан нь Махмуд Ахмадинежад 2005-2013 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тегеран цөмийн хөтөлбөр боловсруулсан. Үүнийхээ хариуд олон улсын зүгээс Ираны эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэсэн ч, 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээр байгуулагдахад ч Ираны ШХАБ-д элсэх үйл явц хурдассангүй, харин ч 2018 онд АНУ тус хэлэлцээрээс гарснаас болж улам бүр дордсон. Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сэргээсэн юм. Тэгсэн ч гэлээ, Тегеран хариуд нь гэрээний заалтыг аажмаар орхиж, уран баяжуулах ажилд хамрагдаж эхлэв.

Одоо Вена хотноо Үйл Ажиллагааны Хамтарсан Цогц Төлөвлөгөөг сэргээх АНУ-ын Иранд тавьсан хоригийг цуцлах хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд зургаа дахь үе зургадугаар сарын 20-нд дууссан.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-23 15:39

Бүрэн гишүүн гэнээ. Юу л бичээд байна даа, Анар гэдэг эмэгтэй минь

Холбоотой мэдээ

Back to top button