ДЭЛХИЙНийгмийн

Мексик: Газрын тос олборлодог газарт гал гарч таван хүн шархдав

2021.08.22-ны ням гарагт Кампече мужийн эрэг орчмын Мексикийн буланд байрладаг Мексикийн газрын тос, байгалийн хийн “Pemex” компанийн газрын тос олборлох хэсэгт гарч гарч, таван хүн шархаджээ. Энэ талаар тус компани өөрийн “Твиттер”  хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар галд түлэгдсэн тэдгээр таван ажилтан Сьюдад-дель-Кармен хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд азаар хүний амь хохироогүйг мэдээлжээ. Инженерийн хэсэгт гарсан галыг даруй хяналтанд авч амжсан байна. Компанийн зүгээс болсон хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан судлана гэлээ.

Олон нийтийн сүлжээнд нийтлэсэн зургуудаас үзэхэд гал гарсан хэргийн газарт хар утааны суунаглаж байгаа нь харагдаж байгаа юм. Гал гарсан газар нь Кампече мужийн эргээс 100 орчим км-ийн зайд байрладаг аж.

Долдугаар сарын эхээр мөн Мексикийн булан дахь усан доорх “Pemex” компанийн газрын тос олборлох хоолойноос хий алдагдсаны улмаас гал гарч байсан удаатай. Тухайн үед хүн бэртэж гэмтээгүй юм.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button