НИЙГЭМ

СХД-ийн 29-р хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

Тэдгээрийн нэг болох 29-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.1. Тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай 287 дугаар цэцэрлэг 2020 онд ашиглалтад орсон2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 153 дугаар сургууль 2020 онд ашиглалтад орсон3. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 22б байрны 3 дугаар орцны лифтийг шинэчилсэн4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын авто замын засвар болон шороон замыг эко хавтангаар тохижуулж машины зогсоол хийсэн5. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 141, 23г байруудын дээвэр засварын ажил хийхээр тендер зарлагдсан байна 6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 141, 143, 133/1, 133/2 байруудад орцны их засвар хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x