НИЙГЭМ

Хүүхэд залуучуудын театр энэ оны сүүлээр ашиглалтад орно

Өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан Хүүхэд залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа. Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгалаа.

Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо.Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button