НийгмийнСурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Халаас дүүргэгчид”: Төрийн өмчүүдээр ТӨРӨӨ ТОГТООЖ, тэд хариуд нь суудлаа хадгална

Том мөнгүүд одоо бол “Эрдэнэт үйлдвэр”,  “Эрдэнэс Тавантолгой” хоёрт л байна. Тэдгээрийн эздийг Гүйцэтгэх захирлууд төлөөлдөг нь тогтсон жишиг. Хөшигний ард ямар л мөнгөний хэрэг гарна, энэ хоёроо тэмтчих учраас үнэтэй. Бас ТӨХК-ийн эздүүд улс төрчдөдөө тал засахгүй аваас албан тушаалаа хадгалахад бэрх. Ийм сүлжээсэн дунд Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нар суудлаа их л эвлэгхэн хадгалсаар.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ТАМГАЛСАН Х.БАДАМСҮРЭН-

Ер хэнд ч тал алддаггүй онцлогтой, улс төрч хүний хурган зальтай хүн бол Х.Бадамсүрэн. Ямар сайндаа л Ж.Энхбаярыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилогдонгуут үүдэнд нь өглөө хамгийн эрт баяр хүргэхээр очсон гэгдэх вэ. Гүйцэтгэх захирал болонгуутаа ТУЗ-ийн гишүүдийн цалин пүнлүүнд хүртэл санаа зовж явсан нь тал засах агуу ухааных нь өчүүхэн хэсэг гэлтэй.

Тэрбээр өмнөх засгийн үед  “Олон хүн юм гуйгаад, ганцхан таны л утсыг авч байгаа” гэж У.Хүрэлсүхэд саймшрангаа хэдий нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ахуйн хэд хэдэн тендерүүд тохироод авсан гэгддэг. Түүнийг нь намынхан нь мэдээд хэсэг эвгүйдэнгүүт ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэд наалдчих жишээтэй.

Ингэж ая эвийг нь олж явсныхаа хүчинд У. Хүрэлсүх Ерөнхийлөгч болонгуутаа Эрдэнэтэд очиж, нийт ажилчдыг нь Улсын баатар цолоор өргөмжлөв. Энэ үйлдлээрээ тэр  “Эрдэнэт үйлдвэр ер нь минийх шүү” гэж тамгалсан. Саяхан МАН-ын генсек Д.Амарбаясгалан Х.Бадамсүрэнг солих асуудал хөндөхөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тас хамгаалсан гэх. Өнөөх нь бачимдахдаа Э.Бат-Энх тэргүүтэй улсуудаа илгээж, Ц.Элбэгдоржийн байж мэдэх хүнийг хүртэл шинэ албанд томилоод амжив.

Гэхдээ л Х.Бадамсүрэнд хүрч чадсангүй. Энэ нь бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ч болов. Онцгой дэглэм тогтоох нэрээр бүх мэдээллийг нь хааж байгаад, дураар дургисан он жилүүдэд тэр ч бас Х.Бадамсүрэнтэй гар бариад амжчихсан. Аргагүй үед суудлыг нь хамгаалах дам үүрэг хүлээх учиртай. Авсан, өгсөн гэх сэдлээр холбогдсон хүмүүс ер нь хэцүү, цагаа тулахаар нэгдэхээс аргагүй.

Ийм байдлаар Х.Бадамсүрэн суудлаа МАН-ын Их хурал, бүр ирэх хавар хүртэл өлхөн хамгаалахаар болов. Хариуд нь тэр өгөх зүйлээ хэдий нь өгөөд, далд хор юмаа найруулчихсан. Өнөөдрийн засаг унах эсэх чухамдаа явж явж мөнгө ихтэй ТӨХК-иудтай л холбогдоод байгаа юм. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” -н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг. Тэрбээр...

Б.ГАНХУЯГИЙГ ХАЛАХ БИШ ЖИНХЭЛЖ, ИХ ХУРАЛ ХҮРТЭЛ АМГАЛАН БАЙЛГАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Дэлхийн зах зээл дээр нүүрс үнэд орсноор Б.Ганхуягийг нар ээсэн. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс ч илүү мөнгөө гадагш цацаж, төмөр зам, Тавантолгой түлш тэргүүтнээр дамжуулан, У.Хүрэлсүх, Х.Баттулга нарт зэрэг нүүрээ олсон. Б.Ганхуягийн найз нар нэртэй НАМЗХ-ны цүнх баригчид тус компаниар дүүрч, зөвхөн сайхнаа л ил харуулдаг далд газар болов.

Нэгэн үес Б.Ганхуяг Эрдэнэтэд нэр дэвшихээр компанийнхаа мөнгөөр хэсэг бусаг ажил хүртэл хийгээд амжсан гэгддэг. Гэвчиг Т.Аюурсайхан гишүүн Б.Ганхуягийн суудлыг хэвээр хадгалахыг илүүд үзэж, өнөөх нь төмөр замын мөнгүүд дээр сайтар гэдийснийхээ хүчинд Х.Баттулгаас Гавьяат аваад өнгөрсөн. Засаг төр солигдох үеэр У.Хүрэлсүхийн сүржин зан хөдөлж, төмөр замын мөнгийг шалгах чиглэл өгсөн ч сонгуулиар эргээд Б.Ганхуягаа саах хэрэг гарсан гэх.

Ингэж Б.Ганхуяг долдугаар сард Гүйцэтгэх захирал хийх гэрээгээ сунган, бүр жинхлүүлж, ТУЗ-дөө хүртэл хэвээр үлджээ. Үүнд мөн л Л.Оюун-Эрдэнийн нөлөө өндөр бөгөөд Их хурал хүртэл Б.Ганхуягийн дургүйг хүргэхгүй байх чиглэл өгчээ. Хариуд нь Т.Аюурсайхан залуу гишүүдээ Засгийн эсрэг босгохгүй байх үүрэг хүлээсэн гэх.

Х.Бадамсүрэнг ч тэр, Б.Ганхуягийг ч тэр албан тушаалаа өгнө гэх хүлээлт нийгэмд өндөр байсаар буй. Гэтэл яг том улс төрчид нь нам хамгаалцгаав. Тэд бол ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлууд. Төрд хамаатай. Тийм байхад яахаараа намын даргыг жинхлэх эсэхийг шийдэх улс төрийн намын Их хуралтай албан тушаалаас чөлөөлөгдөх асуудал нь холбогдчихов. Их сонин. Тэд ямар нэгэн байдлаар улстөрчдийн өндөр хүсэлтүүдийг хангаж, хариуд нь суудлаа хадгалж буй логик эндээс нэвт үнэртэнэ. Нэг ёсондоо их мөнгө эргэлддэг хоёр том ТӨХК нь эдүгээ Засаг унах эсэхийг шийдэх нэг хэрэгсэл, арга зам, тал засалт, улс төрчдийн халаас дүүргэгч, бүлэглэлүүдийн тохирооны томоохон хэрэгсэл болчихоод байна. Гэтэл тэд уг нь ТӨХК-иудын захирлууд л юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 09:12

Ёстой л улстөрчдийн х�##�аасанд мөнгө чихдэг хүмүүс дээ

Уншигч
Уншигч
2021-08-24 09:13

Эрдэнэт тавантолгой хоёрын мөнгөөр сууплаа хамга�##�ж байгаа нь үнэн эдний мөнгө биш учраас хайрдахгүй л цацаж байга

Босоо хамар
Босоо хамар
2021-08-24 09:29

АТГ ажлаа хийхгүй байгаагийн үндсэн тод сонгодог 2 жишээ энэ юмаа

Уншигч
Уншигч
2021-08-24 11:51

Гаэхуягийн авлигыг илчлэх зоригтон байна цу. Аюурсайханд өгдөг мөнгийг нь бичээч

Зочин
Зочин
2021-08-24 13:04

Аюурсайхан гэж худлаа шудрага царайлсан заваан шантаажчин. Тэтгэврийн Бадамсүрэнгээс өөр боловсон хүчин Монголд байхгүй юу. Эрдэнэс таван толгойн үахирлууд бүгд Сумьяабазар сайд байхдаа шахсан гарууд сууцгааж байна. Ганхуяг гэж Аюурзанын шахаас гарын оронд мэргэжлийн инжeнeр сонгон ш�##�гаруул�##�таар тавиачээ. Оюун-Эрдэнэ яаж ч чадахгүй ээ эд нарыг, дийлдэх ч үгүй

ЗОЧИН
ЗОЧИН
2021-08-24 14:10

АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙВАЛ ХЭН Ч БАЙСАН ЯАХАВ ДЭЭ ХЭН ЧОЧСОН АДИЛХАН ДАА БИЕ БИЕЭСЭЭ ИЛҮҮРХЭХ ЗҮЛЙ БАЙХГҮЙ ДЭЭ ХАРИН Ч ИДЭХ ГЭЭД АЖИЛ ХИЙХГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2021-08-24 17:31

Ийм байхад энэ улс дампуурахгүй яахав. Энэ төрд монгол хүн байна уу

улаан
улаан
2021-08-24 17:40

бадамсүрэн : хүрэлсүх бол миний боол оюун эрдэнэ бол олгохтой тос г.м үгээр доромжлоод суудаг нь зөв юм байна.

Монгол инженер
Монгол инженер
2021-08-24 21:11

Энэ хүмүүс үйлдвэрийн мёнежмёнтийг сайн авч явж чадсан сайн ажиллаж байгаа хүмүүс битгий атаархцгаа. Тэдний ажлын амжилтыг ард түмэн та нараас илүү мэдэж байгаа. Муулах тусам тэднипйхийсэн бүтээсэн нь тод харагдна.

Sonjigch
Sonjigch
2021-08-24 21:55

yamar ch gesen Badamsuren bol Ganhuyar, Bat-Enh hoyortoi jishih bolomjgui bod logo or beltgegdsen mergejliin "gornyak" gedgiig huleen zuvsheereh heregtei bolov uu daa

zochin
zochin
2021-08-24 22:38

Erdenet uildver iim ul buteh humuuseer udirduulj baihaar 49% iin humuusiig oruulj irsen n deer yum baina daa

Зочин
Зочин
2021-08-25 00:00

Bogs doloogch

Bat
Bat
2021-08-25 00:55

Badamsyren hulgaich MAN g amaar ni gartal bogs ruu ni mongo chihsen

Зочин
Зочин
2021-08-26 13:50

Больдоо, энэ хоёр л ард түмнийг тэжээж байна шүү дээ. Зах зээлийн эдийн засагтай ямар ч улсад стратегийн томоохон үйлдвэрүүд төрийн өмч байдаг. АН шиг Төрийн өмчийг үгүйсгэн сурт�##�чилаад, цаагуураа "үр ашиггүйг нь бат�##�ж" дампуурт�##� нь луйвар хийдэг улстөрийн хүчин МАН яавч бишийг 2016 оноос хойших төрийн өмчийн аж ахуйн газруудын ашиг орлого, ард түмэнд өгч буй өгөөж яруу тод харууллаа.

Зочин
Зочин
2021-08-27 12:41

ийм хулгайч нараа яаж ч чадахгүй бна гэхээр нь л ... манай бүх юм худлаа, хуурамч, хулхи

Зочид
Зочид
2021-08-27 16:21

Ж.Мядагбадам гэгч чинь ёстой өөрөө долоогч, долигнуур годогнуур байна. Тэгээд овоо мөнгөөр энэ гүтгэлгийг бичжээ. Ард түмэн коронаг энэ 2 үйлдвэрийн буянаар даван гарч байгаа шүү. Ажлаа сайн хийж байгаа захирлуудыг ингэж гүжирдэж болохгүй. Өөрөө бүхнийг харсан, үзсэн, сонссон юм шиг ямар муухай мэдэмхийрч бичээ бэ? энэ хүүхэн.

zaluu
zaluu
2021-08-27 17:07

Ter zluu hun yahav ee Badamsuren uvguniig tetgevert n gargaach ee!!! Hurelsuh ee yu avsan bolood hudulguj chadahgui baina a

Холбоотой мэдээ

Back to top button