Нийгмийн
Боловсролын үнэлгээний төв: Бид аймгуудыг ЭЕШ-ын оноогоор эрэмбэлээгүй

Элсэлтийн Ерөнхий Шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Шалгалтын хариу өдөр, өдөртөө гарсан юм. Харин өчигдрөөс /08.23/ эхлэн цахим сүлжээнд аймгуудыг ЭЕШ-ын оноогоор эрэмбэлсэн хүснэгт цахим сүлжээнд түгээд буй юм.
Уг хүснэгтийг Боловсролын үнэлгээний төвөөс албан ёсоор гаргасан эсэхийг тодруулахад “Манайхаас уг хүснэгтийг гаргаагүй. Тухайн хичээл ЭЕШ өгсөн сурагчдын тоо өөр. Хичээл бүрийн хэмжээст оноо өөр. Тэгэхээр хооронд нь харьцуулж, эрэмбэлэх ямар ч боломжгүй” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.