Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээ

Азийн Хөгжлийн Банк: Цар тахал Азийн 80 сая хүнийг ядууралд хүргэв

Коронавирусийн цар тахал нь Азийн хөгжиж буй улс орнуудын 80 сая хүртэлх хүнийг ядууралд оруулсан талаар Филиппин улсын Манила хотод байрладаг Азийн Хөгжлийн банкны өнөөдөр /2021.08.24/-ийн тайланд дурьджээ.

“Цар тахал нь өнгөрсөн оны байдлаар, “COVID-19”-ийн халдвар дэгдэхээс өмнөх үетэй харьцуулахад Азийн хөгжиж буй улс орнуудын 75-80 сая хүнийг туйлын ядуурал руу түлхэн оруулсан” гэж тайланд дурьджээ. Ядууралд орсон гэдэг нь өдөрт 1,9 америк доллараас бага орлоготой хүмүүсийг хамруулсан статистик тооцоо юм байна.

“2017 оны байдлаар 203 сая орчим хүн буюу Азийн хөгжиж буй орнуудын хүн амын 5,2 хувь нь туйлын ядуу амьдарч байсан. Харин “COVID-19”-ийн халдваргүй гараагүй байсан бол энэ тоон үзүүлэлт 2020 онд 2,6 хувь болтлоо буурах байсан” гэж тайлангийн зохиогчид тооцоолсон байна.

Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Савада Ясүюки хэлэхдээ, “Ази Номхон далайн бүс нутаг гайхалтай ахиц дэвшил гаргасан боловч коронавирусийн цар тахал нь бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг сулруулж болзошгүй нийгэм, эдийн засагт ан цав үүсгэсэн” гэлээ.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x