ДЭЛХИЙНийгмийн

Афганистаны Харилцаа Холбооны сайд Германд пицца зөөдөг

Афганистаны Харилцаа Холбооны сайд асан Сайед Ахмад Шах Садаат өөрийгөө Герман улсын Лайпциг хотод хүргэлтийн ажилтнаар ажилд орсон талаараа Лайпциг хотын өдөр тутмын “Leipziger Volkszeitung” сонинд ярилцлага өгсөн байна.

Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сард Афганистанаас гарч, Герман улсад ирсэн байна. Садаат хэлэхдээ, хадгаламж нь дуусмагц, ажил хайж эхэлсэн бөгөөд одоо тэрбээр “Lieferando” хэмээх хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг компанид ажилд орж, хоол хүнс, ундаа, тэр дундаа пицца зэрэг хүнсний зүйлс захиалгаар түгээх хүргэлтийн ажил хийж амьдралаа залгуулж эхэлсэн гэнэ. Садаатын хэлснээр, тэрбээр нэг л өдөр Германы харилцаа холбооны “Telekom” компанид ажилд орохыг мөрөөддөг гэдгээ ний нуугүй ярив. “Telekom” компани бол Германд төдийгүй Европ дахь хамгийн том, Дэлхийд гурав дахь том компани юм.

Талибанчууд Афганистаныг бүхэлд нь эзлэн авснаа зарласны дараа тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаа хүлээлгэн өгч, эх орноосоо гарсан. Хэдхэн өдрийн дараа тэрбээр гэр бүлийн хамт Арабын Нэгдсэн Эмират Улсад байгаа гэдэг нь ил болсон. Талибанчууд Гани тэргүүтэй тус улсын нутгаасаа дайжсан төр засгийн удирдлагуудад өршөөл үзүүлэхэд бэлэн байгаагаа ч мэдэгдсэн.

Одоогийн байдлаар, “Талибан” хэт даврагчдын хяналтад ороогүй цорын ганц бүс бол Афганистаны хойд хэсэгт орших Панжшир муж болоод байна. Тус улсын Дэд Ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаж, ямар ч нөхцөлд Талибанчуудад бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн.

(Эх сурвалж: centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button