Нийгмийн

Төрдөө “хаягдсан” паралимпын тамирчид

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын наадмыг монголчууд цэнхэр дэлгэцээрээ үзэж, омогшил, бахдалын дунд долдугаар сарыг үдэж, наймдугаар сартай золгосон. Олимпын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож баг тамирчдаа дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Түүнчлэн Монголын 13 телевиз хамтран шууд дамжуулах эрх авснаар монголчууд олимпын наадмыг хэдэн өдөр хүлээж, шимтэн үзэцгээсэн.

Харин өчигдөр орой нээлтээ хийсэн паралимпын наадмыг ганцхан телевиз л шууд дамжууллаа. Олимпын наадмын асарт тамирчдаа дэмжин сууж байсан өнөө Ерөнхий сайд маань нам жим. Ерөнхийлөгч маань ч нам жим.

Ядаж албан ёсны цахим хуудас, цахим сайтаараа дамжуулан паралимпын тамирчдадаа амжилт хүссэнгүй. Төр засаг нь паралимпын тамирчдаа хөсөр хаяж. Уг нь бол паралимпын наадамд оролцож буй 11 тамирчин улсынхаа 105,730 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төлөөлж буй.

Энэ асуудалд маш ихээр бухимдсан хүн бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тод төлөөлөл болсон Б.Болороо бүсгүй юм. Тэрбээр "Нөгөө олон гоё тайлбарлагчид, нөгөө олон телевизийн хөтлөгчид яасан бэ. Новш юмаа. Цэвэр ялгаварлан гадуурхалт. Пара тамирчид ч Монгол Улсын нэрийг гаргах тамирчид шүү” хэмээсэн байв.

Ийм юм байж тэгш боломж, хүний эрх гэж яриад ч яахав дээ. Тэд харж байгаа, хүлээж байгаа. Тиймээс шударга бай. Бүү ялгаварлан гадуурх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 15:02

Ман ы өлсгөлөн тэжээлийн бяруунууд хулгайх хийх ухаанаа ур�##�дуулж бгаа болохоос тэдэнд иргэдээ дэмжих улс орноо хөгжүүлэх ямарч сэтгэл зүрх байхгүй! Худлаа попорч төрийн мөнгө нөөс хулгай хийхээ л бодож бгаа! Одоо тэднийг хянадаг хэлдэг ерөнхийлөгч сөрөг хүчин байхгүй ёстой нөгөө “ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭНЭ” гээч болж бна!! Бүх улсаараа коронагийн вирусэнд идэгдээд дууслаа. Нэг коллеж төгссөн юу ч мэдэхгүй худ�##�ч бацаан ямарч хараа хян�##�тгүйгээр Сүх ерөнхийлөгчийн хомхойсэтгэлийг өөрийнхөө авдартай дүүргэж явна даа!! Хайран Монгол эх орон минь! Дэлхийн шившиг өвчний үүр уурхай боллоо!!

Өвгөн
Өвгөн
2021-08-26 10:46

Нэг л их гоё ярьж.ард түмэндээ хайр зарлаж.ёсолж мөргөөд худлаа ама лаад бсан новшнууд..Яг нэтр дээрээ ингэж л тараа таниулж эхэлж бнадаа..Тэр тэнэгүүд нь бүгд жип хөлөглөөд уул овоо тахиад да.лдаганаад давхилдаж явна цаана чинь. Тэглээ гд улс орон хөгжлөө юү..Ард иргэдээ ялгаж.амин хувиа бдсон үмхии шаарнууд Монголын төрөөс �######�аагүй цагт хөгжил ярьж.мянга хөхөө шг донгодоод нэмэргүй ээ..лол.

0000
0000
2021-08-26 12:44

ТИЙМ НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨД БАЙХ ЗҮҮ ҮНЭДЭЭ БИШ ШҮҮ ДЭЭ ТЭНД ОЧОЖ ОРОЛЦОХ
ХЭРЭГ БАЙХГҮЙ ХАРИН ДОТООДОД ЭРҮҮЛЖҮҮЛЭХ СЭТГЭЛ САНААГ НЬ ДЭМЖЭХ ЗОРИЛГООР БИЕИЙН ТАМИРЫН ТЭМЦЭЭН ДАСГАЛЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ХӨНЖҮҮЛЭХ НЬ АШИГТАЙ

Монгол хүн
Монгол хүн
2021-08-27 08:48

Юм болгоныг харлуулж суух нь Элбэгдорж Бат-үүл тэргүүтэй АН-ыхны хэдэн зоом тэднээс авч суугаа тролууд, цүнх баригчид, толгойгоо уга�##�ган угаадас болгосон хэдэн өвгөдийн л хийдэг ажил тэмцэл юм биздээ.Тэгж санаа чинь зовоод байв�##� ард түмнээс идсэн мөнгө хөрөнгөө тэдэнд, телевизүүдэд хандивла�##� туслаач дээ.

Холбоотой мэдээ

Back to top button