ДЭЛХИЙНийгмийн

БНХАУ-ын мэдлийн хакерууд Монголын төрийн байгууллагад халдсан

ОХУ-д анх удаа өмнө нь бүртгэгдэж байгаагүй “APT31” хэмээх хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг илрүүлжээ. Энэ талаар Оросын кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг “Positive Technologies” компанийн судалгаанд дурьджээ.

“Positive Technologies”-ийн мэдээлснээр 2021 оны эхний долоон сарын хугацаанд “APT31” хакерын бүлэглэл нь хортой програм нэвтрүүлэх зорилгоор арав гаруй хортой файлуудыг илгээсэн гэжээ. Үүний зэрэгцээ хакеруудын хорт үйл ажиллагаа хамгийн багадаа Монгол, АНУ, Канад болон Беларусь гэсэн дөрвөн улс руу хамгийн багадаа арван удаагийн халдлага үйлдсэн байна.  

Онцлох зүйл гэвэл, манай Монгол Улс, ОХУ, АНУ зэрэг улс орнуудын төрийн захиргааны байгууллага, батлан хамгаалах салбарын дотоод сүлжээнд халдсан гэсэн мэдээлэл анхаарал татаж байгаа юм.

“APT31” хакерын бүлэглэл нь БНХАУ-ын эрх баригчидтай холбоотой болохыг “Positive Technologies”-ийн шинжээчид тогтоогоод байна. Энэ бүлэглэл нь “Хар салхит Панда” /Hurricane Panda/ болон “Циркон” /Zirconium/ гэсэн нэрээрээ кибер ертөнцөд алдартай юм байна.

Тус бүлэглэл нь ихэвчлэн улс орнуудын төрийн байгууллагуудын дотоод сүлжээ, архивын мэдээлийн сан руу кибер халдлага үйлддэг гэдгээрээ алдартай аж. Бүлэглэлийнхний гарт хэдий хэр хэмжээний нууц мэдээлэл, файл орсон мэдээлэл одоогоор байхгүй байна.

Тус бүлэглэл дөнгөж таван жил оршин тогтнож байгаа аж. Өмнө нь, тус бүлгийн хакеруудыг Европын Норвеги, Финлянд, Германд төрийн байгууллагууд руу халдлага үйлдсэн гэдэгт сэжиглэж байсан юм. Мөн, тус бүлэглэлийн хакеруудыг 2020 оны АНУ-ын сонгууль, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд удаа дараа халдсан хэрэгт сэжиглэж байгаа юм.  

Хятадын хакерууд манай улсын төрийн байгууллагуудын төхөөрөмжүүд рүү баталгаат дижитал гарын үсэг программаар дамжуулан нэвтэрсэн аж. Хакерууд тоон гарын үсгийг хулгайлсан байж болзошгүй гэсэн таамаг байна.

Ер нь, Хятадын цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдэд бусдыг чагнаж тагнадаг чип суурилуулдаг гэсэн шинжээч мэргэжилтнүүдийн таамаг байдаг. Ялангуяа, Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас, телевизор, компьютер зэрэг ухаалаг гэх тодотголтой хэрэгслүүдэд хувь хүний нууц мэдээлэл дамжуулах чип суулгасан байдаг талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлдэг юм.

(Эх сурвалж: rbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2021 12:02

Ийм байхад л бүх иргэдийн мэдээллийг цахим болгоно и монголия гээд л �##�цганасан хэдэн юм

Зочин
Зочин
8 сар 25, 2021 12:20

eMongolia аюулгүй байдлаа маш сайн хамга�##�аагүй нөхцөлд үндэсний аюулгүй байд�##�д ноцтой хохирол учруулна.

Холбоотой мэдээ

Back to top button