Нийгмийн

Гурван настай Г.Алдарт амьдрал бэлэглэе

Гуравхан настай ч хавтгай ясны хорт хавдар өвчнөөр шаналж буй бяцхан хүү Г.Алдарт туслах хандивын аян өрнөж байна.

ЭНД ДАРЖ нэгдэнэ үү

2021 оны өвөл нэгдүгээр сард хүүгийн толгой дээр жижигхэн зүйл анх гарсан ч гэрийнхэн нь хатиг байж болзошгүй гэж үзэн түр харзанажээ. Хоёрдугаар сарын сүүлээр энэ зүйл нь хагарахгүй хэвээр удсан тул ЭХЭМҮТ-д хандахад “Судасны бөөгнөрөл байж болзошгүй тул мэс заслаар авчихна, санаа зоволтгүй” гэсэн хариу өгсөн байна. Энэ дагуу хүүд мэс засал хийхээр болсон ч ковидийн улмаас хагалгаа хойшилсоор зургаадугаар сард орж, хагалгааны дараа эд эсийн шинжилгээгээр хавтгай ясны хорт хавдарын эс тодорхойлогдож, долоодугаар сард толгойн компьютер графикаар баталгаажсан гэлээ.

Энэ хорт хавдар нь ясыг хайлуулдаг, хавтгай ясан дээр байрладаг, дал, хавирга, сүүжний ясуудаар гарч ирж, зөөлөн эдүүдэд нөлөөлдөг бөгөөд 200 мянган хүн тутамд нэг тохиолддог ховор өвчин аж.

Уг өвчнийг Монгол улсад эмчлэх боломжгүй бөгөөд хүүгийн эцэг эх Солонгос улсын Асан эмнэлэгт хандаж, сайн хариу авсан бөгөөд хүүгээ эмчлүүлж эдгээж болох юм байна гэх гэрэлтэй мэдээ авчээ. Эмчилгээний зардал 150000 доллар буюу манайхаар 427 сая болох юм. Одоогоор хүүгийн эцэг эх өөрсдийн хүчээр 100 сая төгрөгийг бүрдүүлсэн ч үлдсэн 327 сая төгрөгийг олох боломж тун хомс байгаагийн дээр цаг хугацаа алдах эрсдэлтэй байгаа тул сайхан сэтгэлт Монголынхоо ард түмнээс чин сэтгэлээсээ тусламж хүсч байна.

Хүүгийн аав Ш.Ганзориг хэлэхдээ “Амьдрал үзээгүй, дөнгөж гуравхан настай бяцхан хүүгийн минь амь насыг аврахад туслаач. Бид энэ өвчний өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байна. Энэ зүйлийг даван туулахад бүхнээ зориулж хамт байгаа ах дүүс, найз нөхөд минь бий. Гэвч олны хүч оломгүй далай учир та бүхнээсээ хичээнгүйлэн гуйя” гэлээ.

Хандивын данс

Ш Ганзориг Хаан банк 5018482353

Долларын данс TDB 499246030

Холбогдох утас 88177977

(Аав Ш Ганзориг)

88718777 (Ээж Ё Одмаа )

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-26 20:08

Хандивт нэгдлээ. Хурдан эдгээрэй

Back to top button