Нийгмийн

Г.Батбаяр: С.Зоригийн хэргийн захиалагчдыг наймдугаар сард барьж хийх гэж байтал энэ бичлэг ил болсон

Энэ долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурлын шийдвэр гарч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.

Бүтэн зургаан өдөр хаалттай байдлаар үргэлжилсэн уг шүүх хурлын талаар Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

40 ГАРУЙ ХҮН 50 М2 ӨРӨӨНД ЧИХДЭЛЦЭЖ ШҮҮХ ХУРАЛ БОЛСОН

-Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Олон өдөр үргэлжилсэн, өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал боллоо. Дотор уур амьсгал ямар байсан тухай яриагаа эхэлье?  

-Есөн шүүгдэгчийн 13 өмгөөлөгч ажилласан. Ж.Батзандан нарын ярьж буй шиг 17 өмгөөлөгч биш. Эсрэг талд гурван хохирогч, дөрвөн өмгөөлөгчтэйгөөр, зэрэгцээ хяналтын прокурор нэрийн дор хоёр прокурортой шүүх хурал болсон. Нэг хэцүү зүйл байрны хувьд их жижиг буюу 50 м2 байсан бөгөөд 40 гаруй хүн дотор нь чихцэлдсэн байдалтай байв. Хэргийн хувьд ээдрээ төвөгтэй. Эрүүгийн хуулийн 2.6.2-т зааснаар уг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд ордог. Үүнийг нэг бүрэлдэхүүнтэй шүүгчийн удирдлага дор явуулж шийдвэрлэх ёстой. Гэтэл хэргийн ээдрээ төвөгт байдлыг харгалзан бүрэлдэхүүнтэй шүүгчтэй явуулах саналыг шүүх хурлыг даргалагч шүүгч Төв аймгийн шүүхэд тавьснаар хоёр шүүгч нэмэгдсэн. Бүрэлдэхүүнтэй явуулж буйгаараа их ээдрээ маргаантай, нотлох баримтууд ч төвөгтэй, үйл явдлын хоорондын шалтгаант холбоог тогтоох, тэдгээрт оролцож буй субъектүүдийн субъектив санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх хүсэл зорилго байсан уу гэдгийг тогтооход их төвөгтэй байдалтай явагдсан.

Хохирогч нарын зүгээс УИХ-ын гишүүдийн нэр бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр, гадаа иргэний хөдөлгөөнүүдийн туслалцааг авсан байдалтай, бидний хувьд яргачин тамлагч нарыг өмгөөлж буй мэт байдалтай байлаа.

-Нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттай байдлаар явуулсан гэх. Яг хуулийнхаа дагуу юуг нууцлаад байгаа юм бэ?

-Маш нууцын зэрэглэлтэй. Төрийн болон албаны тухай нууцын 19.1.2-т зааснаар энэ хэргийн шийдвэр үр дүн 20 жилийн турш хадгалагдах нууц. Гэтэл үүнийг хэрэг дөнгөж шалгагдаж эхлэнгүүт эрх бүхий албан тушаалтан, УИХ-ын гишүүд МҮОНТВ-ээр цацсан. Энэ бичлэг л хамгийн гол баримтууд байсан. Үүнээс болж энэ хэргийг шийдэхэд, нууцлахад их хэцүү болсон. Олон нийт мэдэж байгаа болохоор нууц биш. Гэтэл нууц гэдэг хэн бүхний мэдэхгүй зүйлийг хэлнэ. Сэтгүүлчид ч бүхнийг мэдэж буй өнцгөөс асууж, хэн хэн оролцсон, хэн хэн зодсон, хэргийн шүүгдэгчээр тэр бичлэгт байхгүй улс оролцоод л, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд буй нөхөд нь гэрч болчихсон зэргийн төвөгтэй зүйлсийг бүгд мэдэж байлаа.

ХАМГИЙН ГОЛ БАРИМТАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛОН НИЙТЭД ЦАЦСАН ТУЛ ШҮҮХ ХУРЛЫГ Ч НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАСУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН

-Нууцлах нь зөв гэж та бодож байна уу? Таныг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн гэж торгосон тухай та хэлж байсан?

-Хавтаст хэргийг нууцлах үүрэгтэй боловч хамгийн гол баримтыг нэгэнт олон нийт бүгд үзчихсэн. Тиймээс ч би олон нийтийн радио телевизээр нэгэнт явчихсан үйл баримтын хүрээнд сэтгүүлчдийн асуултанд хариулаад явсан. Түүнээс биш хавтаст хэргийн тэддүгээр хуудаст ингэж бичсэнээр гэж ярьж яваагүй. Энэ бүх ээдрээт нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд хэцүү байсныг харуулж байгаа юм.

Гэтэл шүүх хуралдаан явагдаж байх хооронд УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын их хурлын тухай хуулийн 37.1.3, 37.1.8, 37.1.10, 37.1.11-т заасан гишүүний нэр төр алдар хүндийг хувийн зорилгоор ашиглаж болохгүй, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно, бусдыг гүтгэх доромжлохыг хориглоно гэх зэрэг заалтуудыг зөрчөөд шүүхийн эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс халдаж эхэлсэн. Шүүх хуралд оролцоно гэх зэргээр. Яах гэж тэд үүнийг анхнаасаа олон нийтэд ил болгосон юм, нууцын зэрэглэлээс гаргаагүй байгааг мэдсээр байж ийм үйлдэл гаргаад байгаа юм.

Миний зүгээс энэ хэргийг нууцын зэрэглэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1.3-т зааснаар үндэслэлгүйгээр нууцалсан, ил болгочихсон зүйлийг нууцалсан байна гэсэн. Хоёрдугаарт, нөхцөл байдлын хувьд нууцлах шаардлагагүй болчихсон, бүгд мэдчихсэн, илэрчихсэн гэж үзээд шүүхэд шилжүүлж байгаа юм бол ил тод явуулъя гэдэг хүсэлт удаа дараа гаргасан. Гэтэл Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.1.2 дахь хэсэгт зааснаар энэ бол төрийн болон албаны нууцад хамрагдана, хавтаст хэрэг доторх зүйлсийг ил болгож болохгүй учир хаалттай шүүх хурал явуулна гэсэн.

-Өөрсдөө мэдсээр байж хууль зөрчин нууцын зэрэглэлтэй нотлох баримтаа ил болгосны цаана ямар ашиг сонирхол байгаа гэж та бодож байна?

-Нууцын зэрэглэлтэй байсан хэргийн дотор баримтыг нууцаас ил гаргасан процесс нь өөрөө хууль зөрчсөн. Энэ талаар маргаашаас /2019.08.23/ ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах гэмт хэргийн хэлтэст гомдлоо гаргана. Учир нь энэ хэргийг нууц гэсэн хирнээ хамгийн гол юмаа өөрсдөө ил болгочихоод “нууцал” гээд бид нараас шаардаад байгаа юм. Яагаад гэдгийг ойлгохгүй юм. Өмгөөлөгчдийг та бүхэн харсан байх, юу ч хэлж чадахгүй бүлтэгнээд л. Гэтэл нэгэнт олон нийтэд ил болчихсон зүйлийн талаар иргэд мэдээлэл авах эрхтэй шүү дээ. Харилцан бие биеэсээ хамааралтай эрх үүргийн нэгдлийг зөрчөөд, “Юм ярьж болохгүй” гэх мэт дарамт бидэнд үзүүлж байгаа юм. Гэтэл би сэтгүүлчдийн, олон нийтийн мэдээд байгаа юманд хуулийн хүрээнд өөрийн байр суурийг илэрхийлэхээр “нууц задруулсан” гээд дарамтлаад байдаг. Нууцлагдчихсан олон түмний мэдэхгүй байгаа зүйлийг л ил гаргахыг хориглох зүйлээр хязгаарлагдахаас хүн болгоны мэдэж буй зүйлийг би ярина шүү дээ. Үүнтэй холбоотой маш их дарамтууд ирж байсан.

-Тухайлбал?

-Шүүх хурлаас 5,10 минут хоцроход л торгох жишээтэй. Учрыг нь лавлахад шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5-аар торгож байгаа юм. Торгож болно. Гэхдээ дарамтад оруулах арга хэрэглэж байгаа шиг санагдсан. Шүүх хуралдаан дээр ёс зүйгүй үг хэлж, хэн нэгнийг мэтгэлцэж байхад нь юм хум авч шидэж, ёс зүйгүй авирлаад байсан бол шүүх хуралдааны дэг зөрчихөд орно. Гэтэл “Гурав, дөрөв хоногийн дараа хурал дуусах байхаа” гээд ирээдүйд болох зүйлийг мэргэжлийн хуульчийн хувьд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр л “таамаглаж хэлсэн” гээд торгочихно. Шүүх дотроо ийм байхад шүүхээс гарч ирэхээр “Аа, энэ Батбаяр шүүхээ базчихсан байна, шүүхтэй хуйвалдаад байна” гээд муу хэлнэ. Гэтэл бид тэр дотор ямар хүнд, хэцүү дарамтад байгааг мэдэхгүй. Тэр дотор бөөн л заналхийлэл, сүрдүүлэг байгаа шүү дээ.

С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ХУГАЦААНЫ ХУВЬД НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРЧИХСАН, АХИН НУУЦЛАХ ТОГТООЛ ГАРААГҮЙ БАЙГАА

-Шүүх бүрэлдэхүүнийг хамгаалалтад авсан ч өмгөөлөгчдөд ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бие болон сэтгэл санаагаар хохироох үйлдлүүд шүүх хурлын туршид харагдаж байсан. Та өмгөөлөгчийн, хувь хүний хувьд ямар бэрхшээл туулж байж энэ хэрэг дээр ажиллаж байгаа вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12.1 дэх хэсэгт “Шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна” гэж байдаг. Энэ эрх тэгш байхыг алдагдуулсан. Шүүгч нарыг л зөвхөн хамгаалалтад авчхаад бид нарыг “Та нар янз бүрийн юм ярих юм бол хохино шүү” гэнэ. Бид ядаж арын хаалгаар гарах гэхээр гаргахгүй. Урагшаа гарахаар түмэн сэтгүүлчид хүлээж байна. Өдөржин хүлээсэн сэтгүүлчидтэй нүүр тулчихсан хүн хүндлэхээс яах юм. Өдөр болгон нэг үгээ давтаад байх ч хэцүү учир төрийн нууцад үл хамаарах зүйлээр хариулт өгөхөөр “Юм ярилаа” гээд торгочихно. Ярилцлага өгөхгүй зугтахаар “Хулгайч, гэмт хүн гэлбэлзэнэ” гээд байдаг. Зогсоод ярихаар “Шоучин” гээд байдаг. Хэцүү шүү дээ.

Энэ чинь биднийг шүүх хуралдаанд эрх тэгш оролцох, ямар нэгэн дарамт шахалт үүсгэхгүй байх, нэр төр алдар хүндийг гутаан доромжлохгүй байх зарчмаа зөрчөөд байгаа юм. Шүүх өөрөө тэр хуралдааны дэгийг л сахиулах үүрэгтэй болохоос бид нарын үзэл бодол, итгэл үнэмшил, үг хэлэх эрхийг хаан боогдуулах, өөрийнхөө ойлгосон зүйлээр ярихыг тулган шаардах эрх байхгүй. Энэ зургаан хоногт бид маш хүнд дарамттай явсан.

Алуурчин байсан ч тэр хүнд “Би гэм буруугүй” гэх өөрийн дотоод итгэл үнэмшил, байр суурийг шүүхэд үнэн зөвөөр ойлгуулах хуульд заасан эрх бий. Би тэр эрхийг нь л гаргаж өгөх, нийгэмд зөвөөр ойлгуулах, тэр хүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр хамгаалаад ярихаар “Алуурчныг өмгөөллөө, муу яргачин” гэнэ. Гэтэл яг тэр бичлэгт олон жилийн хүний амины гэмт хэрэгтэн, хуучнаар 2002 оны Эрүүгийн хуулийн 24.1-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнүүд хүн зодож байгаа юм шүү дээ. Үүн дээр захиалга өгсөн үү, захиалга өгөөгүй юу гэдэг дээр л маргаж байгаа юм. Тэгэхэд өөрийнхөө “Би гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үйлдлээ хэрэгсэхгүй болгуулах гээд хүн рүү хэргээд чихээд, хүн зодож буй нь Тагнуулынханд ямар хамаатай юм бэ? Тэрийг мэдээгүй байсан гээд байхад л “Та нар мэдэж байсан”, “Та нар зохион байгуулалттайгаар өрөө дамжуулж байгаад хэрэг хүлээлгэсэн” гэнэ. Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гэж нэгэнт ил болчихсон, хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дуусчихсан хэрэгт юуг үндэслэж шийдвэрээ гаргасан гэдгийг ил болгох хэрэгтэй.

Эрүүдэн шүүсэн гэх цаг үетэй давхацсан буюу 2015 оны есдүгээр сард болсон үйл баримтыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан юм уу, өөр бусад нотлох баримтуудыг шүүсэн юм уу гэдгээ харах хэрэгтэй. Үүнийг харахгүйгээр зөвхөн л тэр камер дотор зодож байгаад л хүчээр мэдүүлэг аваад, тэр мэдүүлэгт нь л үндэслээд хэрэг шийдчихсэн юм уу. Үүний цаана С.Зориг агсны амь насаа алдсан, Отгонбаатар гэж гэр бүлтэйгээ шатаж амь насаа алдсан долоон хүн амь, хоёр нялх хүүхдийн амь нас хэнд ч хэрэггүй юмуу. Тэднийг Содномдаржаа, Чимгээ нар гэмт хэргээ нуун далдлахын тулд шатааж алсан гэдэг нь тогтоогдчихсон шүү дээ. Үүнийг шийдчихсэн, нэгэнт шийдчихээд байхад хүн тамлалаа гээд байдаг. Тагнуулынхан ороод зодчихсон бол өөр. Ганцхан захиалга өгч үү, үгүй юу гэдгийг л харах гээд байгаа юм шүү дээ, өөр юм байхгүй, өөр ямар ч хэргийн талаар яриагүй.

-Захиалга өгсөн гэх нотлох баримт байгаа юм уу?

-Тийм нотлох баримтаа харин гаргаад л ирэх хэрэгтэй байна шүү дээ. Бидний хамгийн гол маргаан, нийгэм, төр засаг ойлгохгүй байгаа шалтгаан бол “Захиалсан юм уу, захиалаагүй юм уу” гэх л асуулт. Энэ л юм, үүн дээр л маргаад байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч, сэтгүүлчид ч “Өрөө өрөө дамжуулаад л яваад байсан шүү дээ, тэд өөрсдөө өрөө өөрөө хэсээд яваад байж чадахгүй шүү дээ” гэж асууж байсан. Өмнө хэлсэнчлэн бидэнд байгаа баримт нь л тэр 26 минутын бичлэг. Түүн дээр л гэмт хэрэгтэн өөрийнхөө хийсэн хэргийг бусад руу чихээд, ичсэн нүүрэндээ хүн өшиглөөд байгаа юм уу, эсвэл Тагнуулынхны захиалгаар хүн өшиглөөд байгаа юм уу гэдэг дээр маргаж байна. Тэр зодоод байгаа үйлдэлд хэн хяналт тавих ёстой юм? Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хяналт тавих ёстой юм уу? Эсвэл Тагнуулынхан хяналт тавих ёстой юм уу? Энэ л асуулт.

Яагаад тэр хүн зодуулчхаад гомдол гаргахгүй явж явж байснаа гэнэт л бүх юм дуусаж, ял авсныхаа дараа, УИХ-ын гишүүн “илрүүлсний” дараа л гомдол гаргаад яваад байгаа юм.

-Захиалагчтай гэж үзвэл өөр захиалагч байх боломжтой гэж та харж байна уу?

-Эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг олон нийтэд ил болгосон зүйл бол С.Зоригийн хэргийн захиалагч нарын л хийж буй зүйл. Учир нь С.Зоригийн хэргийн захиалагч нарыг сая наймдугаар сард барьж хийх гэж байсан. Тэгэнгүүт гуравдугаар сараас эхлээд энэ хэргийг гаргаж ирээд, зургаадугаар сараас маш шуурхай сэтгүүлчдэд үзүүлээд л, зарим нь уйлж дуулж жүжиглээд, ТББ-ынханд үзүүлээд л, тэгснээ олон нийтэд дэлгэсэн. Ард түмний сэтгэлзүйг бэлдээд байгаа юм шүү дээ. Тэд алдаа гаргасан уу гэвэл гаргасан.

ХЭРГЭЭ ХҮЛЭЭН МЭДҮҮЛСЭН ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

-Ямар алдаа?

-Өмнө хэлсэнчлэн маш нууцын зэрэглэлд байсан хэргийн дотроос материал авч цацсан. Энэ өөрөө төрийн болон албаны тухай нууцын хуулийн 19.3-т “Тагнуулын газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэр гаргана” гэж байдаг. Тэгэхэд тэр байхгүйгээр эд нар цацсан гэж би дотроо бодож байгаа. Нууц юмыг тэгж цацдаггүй байхгүй юу.

1998 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс эхлээд С.Зоригийн хэргийг маш нууц зэрэгт авсан. Гэтэл Төрийн албаны нууцын тухай хуулинд 19.1.20 дээр 20 жил гэж байдаг. Ингэхээр 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр нууцлах хугацаа дуусчихсан. Тэр 67 хуудас төрийн нууцын зэрэглэлд оруулсан материалын хугацаа дуусчихсан. Одоо энэ хэрэг бүхэлдээ ил болох ёстой. 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн  Засгийн газрын 115 дугаар тогтоол гарч С.Зоригийн хэргийн зарим материалыг ил болгосон. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас долоон сарын өмнө. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш дахин нууцлах тухай шийдвэрүүд гараагүй. Тэгэхээр энэ хэрэг ил байхгүй юу, үүнийг яагаад нууцлаад байгаа юм. Ингэвэл яг энэ хүнийг эрүүдэн шүүж байх үед авсан мэдүүлгийг үндэслээд шүүх шийдвэрээ гаргасан юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3.8.3-т “Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр логикийн хувьд тэднийг мянга яргалаад яах юм, тэдний мянга “би хэрэг хийсэн” гэж хэлээд тэр чинь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Манай ард иргэд яргалж байгаад хэргийг нь хүлээлгэчихлээ гээд буруу ойлгоод байгаа юм.

-Та үйлчлүүлэгчтэйгээ хэзээ сүүлд уулзсан бэ?

-Үйлчлүүлэгчийн байр суурь хэвээр байгаа. Цаашид ер нь маш их зүйл төлөвлөж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. Анхнаасаа ч би нэг хэргийг ийм хурдан шийддэггүй юмаа гээд байхад тэд өөрсдөө “Шүүх дээр болчихсон, одоо найдвартай, нотлох баримттай” гээд л яаруу сандруу орсон. Тэд маш нууц зэрэглэлтэй бичлэгийг олон нийтэд цацчихсан тул ард иргэд хашгаралдаж, чулуу шидэж байгаад л маш хурдан шийдэгдчихнэ гэж бодсон байх. Гэвч гэмт үйлдэл, үр дагавар хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байдаг. Энэ шалтгаант холбоог тодруулах ёстой. Энэ нь мөнөөх захиалсан уу, үгүй юу гэдэг асуудал. Гэтэл үүнийг шүүгч, прокуроргүй бүгд хадуураад л тойроод байгаа юм.

-Эсрэг талаас энэ бичлэгээс бусдаар өөр ямар нотлох баримт байгаа тухай зах зухаас нь хуулийн хүрээнд дуулгах боломж бий юу?

-Яг энэ талаас ярьж үнэхээр болохгүй, учир нь энэ тухай яривал хавтаст хэрэг рүүгээ орчих гээд байгаа юм. Би энэ хэргийг шийдэгдэж дуустал эрхзүйн байдлаа дордуулмааргүй байна. Маш их дарамт шахалт байна. Өмнө нь ч миний өмгөөлж байсан хэргүүдийн эсрэг талаас сонин хэвлэлээр гүтгэх  явдал байсан. Сая Б.Хурцын хэрэг дээр орсноос хойш хэмжээ хязгаараа алдчихсан.

-Таныг эмэгтэй хүнд гар хүрч буй бичлэг шүүх хуралтай давхцаад олон нийтийн дунд цацагдсан. Тэр хүн та мөн үү? эсвэл...

-Би тэр бичлэг дээрх хүн биш. Мөн бол тэр хүн гомдлоо гаргаад явах хэрэгтэй. Ийм зүйл сүүлийн үед үнэхээр идэвхжиж байна. Харагдах байдал ижил төсөөтэй хүнийг гаргаж авдаг. Энэ өөрөө хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримт гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 13.12-т заагдсан мөрдөж мөшгих тухай хууль зөрчсөн. Хэрэв үнэхээр тэр бичлэг дээрх хүн би өөрөө мөн байсан бол дээрх хуулийн дагуу шоронд явуулаад өгөөч гээд гомдол гаргамаар байна. Даанч би биш байхгүй юу /инээв. сурв/. Харин гүтгэх буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтаар өгөх гэхээр анх хуурамч хаягаас тарааж, бусад хэвлэлүүд авсан тул тэр бүрийг өгч чадахгүй болчихож байгаа юм. Тэгээд ч жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг. Би хуцсан нохой болгон руу чулуу шидээд суувал хүнээ өмгөөлөх цаг гарахгүй.

АМГАЛАНБААТАР, ИТГЭЛТӨГС НАРЫГ ШҮҮГДЭГЧ БОЛГОЧИХВОЛ 251 ДҮГЭЭР ЗААЛТ БАЙХГҮЙ БОЛЧИХНО

-Шүүх даргалж буй шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага бий. Үнэхээр нөлөөлөх боломжтой хүн үү?

-Яг ашиг сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримт надад байхгүй. Гэхдээ үндэслэлгүй зүйлээр хэргийн оролцогч нарыг шаардах, торгох зүйлүүд гарсан. Гаднаас хашгирч буй ард нийтийн зүгээс шүүгч шүүгдэгч нарын талд байна гэж хардаж байсан. Гэтэл бид тэр дотор шүүгч хохирогчийн талд ажиллаад байна, улс төрчдийн талд байгаад байна, худлаа жүжиглээд байна гэж бас л хардаад сууж байгаа. Шүүгч ч маш олон субъектүүдийн хардлага сэрдлэг дор шүүн таслах үүргээ хэрэгжүүлсэн. Энэ бол хэцүү, би ойлгож байгаа.

-Шүүх хурлын гадна Б.Хурцын талаас нэр нүүрээ нуусан, маск зүүж, нүдний шил зүүсэн жагсагчид ирсэн. Үүнийг та бүхэн мэдэж байв уу?

-Шүүх хурлын гадна иргэд хоёр тал болоод маргалдсан. Энэ бол иргэд өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлийн хүрээнд ирсэн гэж би бодсон.

-Прокурор санал хүргүүлэх хугацаа хэзээ вэ?

-Шүүхээс бичгээр тогтоол гарч, Прокурорт хүргэнэ. Ганц Прокурорт л эсэргүүцэх эрхтэй, оролцогч талуудад байхгүй. Прокурор эсэргүүцвэл бид Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүх дээр маргаж эхэлнэ. Үгүй гэвэл хэрэг шууд Прокурорт шилжиж нотлох баримтуудаа шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаад, дахин маргана.

-Та ярилцлагын төгсгөлд шүүх хурал дээр өөрсдийн илэрхийлж буй байр суурийг дахин нэг илэрхийлэхгүй юу?

-Эрүүгийн хуулийн 34.10.9.1.8-д зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн 251-ийн Хэрэгт бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг өгөхийг албадан хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэсэн гэдэг субъектийн объектив шинжийг хангахгүй байна. Нэгдүгээрт, энэ хүн хэрэг бүртгэгч биш. Хоёрдугаарт, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, хүч хэрэглээгүй. Тэр хүмүүс нь Амгаланбаатар, Итгэлтөгс нар байна. Захиалга өгөөгүй, тиймээс цагаатгах ёстой. Захиалга өгсөн гэдэг нь нотлогдоогүй гэж маргалдсан. Харин нөгөө талаас нотлогдоно гэж буй. Нэр төр, алдар хүнд бол дараагийн асуудал. Амгаланбаатар, Итгэлтөгс нар, бас та бүхний ярьж буйгаар нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нэг нөхөр, энэ гурав яагаад шүүгдэгч болж болохгүй байгаа юм. Хэрэв Амгаланбаатар, Итгэлтөгс нарыг шүүгдэгч болгочихвол 251 дүгээр заалт байхгүй болчихоод байгаа юм. Тэр хоёр чинь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч биш шүү дээ. Тиймээс хүн зодсоноороо явчих гээд байгаа тул болгохгүй байна гэж би дотроо хардаж байгаа. Хүч хэрэглэх гэдэг довтолгоог хийж буй хүн нь Амгаланбаатар, Итгэлтөгс хоёр байна. Гэтэл 251 дүгээр заалт тэр довтолгоог өөрийн биеэр хийхийг шаарддаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрөө гар хүрсэн байх ёстой.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
237 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZM
ZM
8 сар 23, 2019 10:02

YUN urt olon ym yridag baas we. YMAR ch roilgui dvr isgegch chini

Иргэн
Иргэн
8 сар 26, 2019 18:29
Reply to  ZM

Багабандийг л хорьчих ш�##�гачих их юм гарна даа энэ нөхөрөөс Өө хүүрээ нээрээ энэ нөхөр чинь хэлгүй болчихсон билүү

.
.
8 сар 23, 2019 12:05

нямдорж нар одоо хэргээ хүлээ. зоригийг �##�сан хэрэгээ

Завханы хүү
Завханы хүү
8 сар 23, 2019 13:21
Reply to  .

Харин тийн багабанди отгонбилэг оросуудтай холбоотой �##�лага тэгээд нямкад гок д шахаа хийх эрхийг нь өгөөд улаан нүүрээрээ хамга�##�ж бнда

Ооллддд
Ооллддд
8 сар 23, 2019 13:26

Бат уул машинтай давхиж ирээд байсан гэж амг�##�анбаатар мэдуулсэн бололтой юм аа. Одоо багабанди нойргуй хонож байгаа юм байна даа. Муур багш

Хуульч
Хуульч
8 сар 23, 2019 18:02
Reply to  Ооллддд

ИСМЭЛ НЯМДОРЖ БОЛ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ХАМЖИГЧ !!! ТЭР Ж.БАТЗАНДАН , ЛУ.БОЛД НАРЫН ОВИЛГОГҮЙ ХӨӨРҮҮ , ПОП , ХУВИЙН АТГАГ ӨЧҮҮХЭН ӨС ХОНЗОН БҮХИЙ ЗАН ЧАНАРЫГ АШИГЛАН С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ ИЛЭРҮҮЛЭХ АЖИЛД ЗОРИУД СААД ХИЙЛГЭН ХЭРГИЙГ САМАРЧ БУДИЛААН ХУТГАН ЭНЭ ХЭРГИЙГ ЗАМХАРУУЛАХ ОЛНЫГ САНАА СЭТГЭЛИЙГ ЭРГҮҮЛЭХ ЭЭЛЖИТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРЛЭЭ !!!

hergee
hergee
8 сар 23, 2019 13:54

Hergee hulee

Уншигч
Уншигч
8 сар 23, 2019 17:22

Зоригийн хэргийг замхруулах гэж зарим нэг хүмүүс их чичирч байх шив, манай эрүүгийн хуулинд �##�уурчин хохирогч гэсэн шинэ нэр томьёо бий болж дэ. Ийм заваан юм бас үздэг л юм байна.

Мон
Мон
8 сар 23, 2019 19:37

Батбаяр өмгөөлөгч энэ удаа зөв байр суурин дээр бна. Захи�##�агч т�##�ын хэргийг хэрэг биш болгох гэсэн дайр�##�т маш их боллоо. Энэ дайр�##�танд санаатай , санаатай бусаар попчингууд их оролцох юм даа. Манайхан жаахан бодож тунгааж юманд хандмаар бна. Бузар авилгач улс төрчидтэйгээ тэмц энэ хэргийг орхи. Нямдорж өөрөө олон жил прокурор бсан хуулийн хүн мөртлөө санаатайгаар попорч бна. Ер нь эхэлж захи�##�агч нь илэрдэг захи�##�лагт �##�лага гэж байдагын юмуу. Нямдорж л нэгийм юм яриад байхийн .

баяраа
баяраа
8 сар 23, 2019 22:22

огт хэрэг хийгээгүй гэмгүй хүмүүсийг шоронд хийдэг тийм мунхаг хууль хүчний байгууллагатай улс гэдэгт би итгэхгүй байна

Поп зандан
Поп зандан
8 сар 24, 2019 07:47

Гэнэт С. Зориг агсны эхнэрийг хориход Лу. Болд , Ц. Нямдорж хоёр хамгийн их тэвдэж УИХ- ын гишүүн Оюунгэрэлийг урдаа барина хүний эрх ярьж хөдөлж эхэлсэн. 1999 онд Ц. Нямдорж ; С. Зоригийг Ардчилсан нам дотроосоо �##�сан би мэдэж байна гэдэг байсан. Нууцын зэрэглэлтэй хавтаст хэргийн баримтууд �##�га болоход тэр үед ХЗДХ-ийн сайд маань хэнд ч хариуцлага тооцоогүй.

Зочин
Зочин
8 сар 25, 2019 20:49

Захи�##�агчийг нь барих дээрээ хvрсэн юм бол нэрийг нь зарлаач дэ захи�##�гаар хvн �##�снаа хvлээсэн содномдорж чимгээ нар захи�##�агчийнхаа нэрийг хэлсэн л байх учиртай. Тэр vед нь хурц тэр захи�##�агчийг барьж зарлах бvрэн боломжтой байсан шvv дэ

В
В
8 сар 25, 2019 21:50
Reply to  Зочин

Зоригийн хэргийн захи�##�агчийн 8-р сард багтааж барьж хийгээд, 9-р сард Жон Кеннедигийн �##�лагын захи�##�агчийг барих гэж байт�##� Нямдорж саад болсон юм шиг л ярилцжээ.

Odoo ene udaa
Odoo ene udaa
8 сар 26, 2019 06:33

Гэнэт содномдаржаа чимгээд учиргүй хайртай болсон амь хайргүй тэдний төлөө гэх болсон хүмүүсээс одоо ш�##�гах болсон байхөө. Яг үнэндээ хэзээ
манай томчууд жирийн иргэдийн төлөө явдаг болчвоо. Үнэхээр сэжигтэй эрүүдсэн гэх нэрийн дор самарч хаяаад захи�##�агчийг төөөрүүлж бна гэж л харагддаг

ikh
ikh
8 сар 26, 2019 09:30

asuuj bga hariulj ba 2 taarchde jujig hereg algaa

Б
Б
8 сар 26, 2019 09:33

Үхсэн ацных нь Батбаяр хуульч, өмгөөлөгч байхав дээ.Энэ хувь хүнтэй холбоотой өчнөөн бичлэг үзсэн.Түй чорт хүн биш босоо оролдон.Монголын ядарсан ард түмэнд с�##�аавч өгөөд явуулна доо.

Зочин
Зочин
8 сар 26, 2019 12:54

Ene neeree sumtai baagii shuu. Yaj yavaad omgoologch bolsiin gaihaad bdii. Zorigtoihon setguulch bval enuunii shantaaj hiij baigaa bichlegiig uzuuleed asuuchaach????

Зочин
Зочин
8 сар 26, 2019 13:16

Үнэхээр тэнэг ойлгомжгүй нуршуу тайлбар өгчээ .Энэ нөхөр ер нь шудрага хүн биш ээ нэг заваарсан шонхуу шиг амьтан юм даа

харилцагчаас
харилцагчаас
8 сар 26, 2019 13:17

Үнэхээр тэнэг ойлгомжгүй нуршуу тайлбар өгчээ .Энэ нөхөр ер нь шудрага хүн биш ээ нэг заваарсан шонхуу шиг амьтан юм даа

Баагий
Баагий
8 сар 26, 2019 20:41

Захи�##�агч тодорхой бол шууд барьж хорих хэрэгтэй. Түүний хумсанд хулс шааж есөн эрүү шүүлт хийж хэргийг хүлээлгэ. Захи�##�агч байна гэдэг чинь хэрэг төгс илэрч оньсого тайлагдаж байна гэсэн үг дээ.

Зочин
Зочин
8 сар 28, 2019 22:37

Ойлгомжтой байна Юм ойлгодоггүй бол ойлгохгүй л байх

Зочин
Зочин
8 сар 28, 2019 22:41

Эрүүдэн шүүсэн ч бай үгүй ч бай Зоригийн хэрэг илэрсэн эсэх нь чух�##� баймаар
Эрүүдэн шүүсэн л бол худ�##� хэрэг хүлээж гэж үзэж болохгүй Өөр бусад нотлох баримт гүйцэтгэх тагнуулын ажиллагаагаар олон баримт байдаг гэж прокурор ярьж байсан
Одоо энэ хэргийн захи�##�агчийн ирүүлэхийг хүсэхгүй байгаа Нямдорж нарыг ш�##�гая

Зочин
Зочин
8 сар 28, 2019 22:43

Нямбаатарын аминд хүрнэ гэснийг анхаарах

Keto Body Tone Shark Tank
Keto Body Tone Shark Tank
8 сар 29, 2019 17:40

This was it, i was searching for. Thanks a lot for taking time to publish it on your post.
Actually Appreciated. I will be visiting your blog site once again as i just discovered you publish such
a fantastic stuff here.

Likewise i found out a website which is committed
to people who aspire to loose weight sooner or
later on. It's about Keto Body Tone that is getting popular in the USA,
and they are concerning other nations too. Hope you may enjoy to inspect it out and share your views about Keto
Body Tone Diet Product. https://knowyourmeme.com/users/edhelm32nr

Alka Tone
Alka Tone
9 сар 4, 2019 14:59

Just arrived to your blog from Google. Thanks for this information and analysis that really
touched me.

While talking about myself, just saw a revolutionary
keto product called Alka Tone Keto. Alka Tone Keto as its name saying everything about itself.
This is a weight-loss formula based on BHB ketones.
And yes, this is also a natural weight reduction formula, and offer you a slim and healthy
body shape. http://healthyteethpa.org/?option=com_k2&view=itemlist&task=user&id=6419098

Keto Body Tone USA
Keto Body Tone USA
9 сар 24, 2019 16:44

Keto BodyTone is the current and newest ketogenic weight reduction supplement developed
naturally that could assist you lose weight. There is no supplement in the market like this now.
When you want to take a supplement or a treatment, the very first concern comes
to mind. Is it safe for me? This is absolutely true, however what
you should keep in mind is that this supplement has a effective and unique work system. https://ketobodytonenz3.hatenablog.com/entry/2019/08/23/145531

AlkaTone
AlkaTone
10 сар 3, 2019 10:51

Just arrived to your blog from Google. Thanks for this information and analysis that really touched me.

While talking about myself, just saw a revolutionary keto product
called Alka Tone Keto. Alka Tone Keto as its name stating all about itself.
This is a weight reduction formula based on BHB ketones.
And yes, this is likewise a natural weight-loss formula, and offer
you a in shape and slim body shape. https://mootools.net/forge/profile/tricusejej

Forum Offer Stevenjx Scam
Forum Offer Stevenjx Scam
10 сар 4, 2019 01:31

Do you want to know there are lot of scammer's around.
And you need to stay away with this Scammer whose name is Stevenjx and rund his site forumoffer.
Stay alert, download his course files http://productionzone.sactheater.org/blog/view/138608/forum-offers-stevenjx-is-a-scammer-stay-away-download-his-course-here

ultra fast keto boost
ultra fast keto boost
10 сар 7, 2019 14:41

Loved your composing

In the market of weight reduction supplement a new
name is ending up being the feeling. It's the Ultra Fast Keto Boost.
This is brand-new weight loss supplement for Keto diet plan fans that will boost their metabolism
and burn fat.

It's is constantly recommended to try Ultra Fast
Keto Boost along with Keto Diet. https://shorturl.at/bfop0

Nitro Strength
Nitro Strength
10 сар 21, 2019 21:31
coque samsung a50 darty
coque samsung a50 darty
10 сар 28, 2019 17:47

For whatever reason, I possess a really difficult time with the much captcha rules. Therefore pleased this particular area doesnt' use it! You are able to rarely read these individuals!
coque samsung a50 darty https://www.anten.fr/collections/coque-samsung-a50

Alkatone Diet
Alkatone Diet
11 сар 8, 2019 05:59

Thanks for this awesome post. Would you like to understand about Alkatone keto diet?
Well this brand-new keto weight-loss supplement is helping thousands
of individuals to get their wanted weight simply put period of time.

You may love to attempt Alkatone Diet as they are running limited
time deals and totally free shipping. http://bit.ly/alkatoneketox

LesOrdiff
LesOrdiff
1 сар 17, 2020 04:45

Viagra Pills Wiki Canadian Health And Care M#ll Cialis Generico Dove [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Sirve Where To Buy Tab

MarkGerie
MarkGerie
1 сар 22, 2020 04:00

[url=http://sildenafilgen.com/]buy sildenafil generic[/url] [url=http://vardenafill.com/]vardenafil 20mg[/url] [url=http://metformin360.com/

DenGerie
DenGerie
1 сар 22, 2020 11:21

[url=http://ventolin911.com/]cost of ventolin[/url] [url=http://avodart24.com/]avodart 1mg[/url] [url=http://tadalafilcia.com/]buy tadalafil

JackGerie
JackGerie
1 сар 22, 2020 21:14

[url=https://prednisonester.com/]prednisone 10 mg tablet[/url] [url=https://tadalafilcia.com/]tadalafil 2.5[/url] [url=https://doxycycline20

UgoGerie
UgoGerie
1 сар 23, 2020 05:21

[url=https://furosemidelab.com/]buy furosemide 40 mg uk[/url] [url=https://lisinoprilmd.com/]lisinopril pill[/url]

MiaGerie
MiaGerie
1 сар 23, 2020 13:55

[url=https://albendazole365.com/]albendazole 400 mg[/url] [url=https://avodartgen.com/]avodart canada[/url] [url=https://levitramed.com/]buy

MaryGerie
MaryGerie
1 сар 24, 2020 00:13

[url=http://prednisonester.com/]prednisone 20mg buy online[/url] [url=http://valtrex24.com/]valtrex without a prescription[/url] [url=http:/

BooGerie
BooGerie
1 сар 24, 2020 02:40

[url=https://doxycycline20.com/]can i buy doxycycline over the counter[/url] [url=https://lisinoprilmd.com/]lisinopril 10 mg[/url] [url=http

PaulGerie
PaulGerie
1 сар 24, 2020 06:21

[url=http://fluoxetine1000.com/]order fluoxetine hcl 20 mg capsules online[/url] [url=http://amoxicillincaps.com/]amoxicillin 500mg without

JoeGerie
JoeGerie
1 сар 24, 2020 17:07

[url=https://clomid150.com/]clomid pills[/url] [url=https://valtrex24.com/]valtrex medication[/url] [url=https://diflucan5.com/]diflucan gen

WimGerie
WimGerie
1 сар 24, 2020 18:33

[url=https://amoxicillincaps.com/]where can i get amoxicillin 500 mg[/url]

BooGerie
BooGerie
1 сар 24, 2020 22:31

[url=https://furosemidetab.com/]cost of 50mg furosemide tablets[/url] [url=https://clomid150.com/]clomid price[/url] [url=https://tadalafilc

SueGerie
SueGerie
1 сар 24, 2020 23:56

[url=https://levitramed.com/]best online pharmacy generic levitra[/url] [url=https://diflucan5.com/]diflucan 150 mg[/url] [url=https://arimi

JasonGerie
JasonGerie
1 сар 25, 2020 08:00

[url=http://sildenafilvg.com/]sildenafil 20 mg online pharmacy[/url] [url=http://doxycyclinehycl.com/]doxycycline 500mg capsules[/url] [url=

KiaGerie
KiaGerie
1 сар 25, 2020 10:23

[url=http://valtrex24.com/]valtrex for sale canada[/url]

JaneGerie
JaneGerie
1 сар 25, 2020 13:56

[url=https://amoxicillincaps.com/]amoxicillin 500 mg[/url]

MaryGerie
MaryGerie
1 сар 25, 2020 17:22

[url=http://vardenafill.com/]vardenafil 10 mg tab[/url] [url=http://lisinoprilmd.com/]lisinopril 10 mg[/url] [url=http://furosemidetab.com/]

UgoGerie
UgoGerie
1 сар 25, 2020 18:13

[url=https://lisinoprilmd.com/]lisinopril 30 mg[/url] [url=https://arimidexsale.com/]arimidex estrogen blocker[/url] [url=https://avodartgen

AshGerie
AshGerie
1 сар 25, 2020 19:15

[url=https://ventolin911.com/]ventolin online[/url] [url=https://clomid150.com/]buy clomid cheap[/url] [url=https://albuterol365.com/]buy al

JaneGerie
JaneGerie
1 сар 25, 2020 20:23

[url=https://doxycyclinehycl.com/]canadian pharmacy doxycycline[/url]

WimGerie
WimGerie
1 сар 25, 2020 23:39

[url=https://diflucan5.com/]how much is diflucan[/url]

JimGerie
JimGerie
1 сар 26, 2020 06:45

[url=https://accutanrx.com/]accutane otc[/url] [url=https://furosemidelab.com/]furosemide 40 mg[/url] [url=https://doxycyclinehycl.com/]wher

Холбоотой мэдээ

Back to top button