ФОТО СУРВАЛЖИЛГА: Олимпын медаль хүртсэн тамирчдыг “Алтан од” одонгоор шагналаа

Монголын Үндэсний Олимпын Хороо олимпод амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэрээ “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт “Алтан од” одонгоор шагнасан юм. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаеид эх орондоо ирэхээр нь тус одонг өгөх аж. Тэрбээр ХБНГУ-д байгаа юм.
Мөн өнөөдөр медаль авсан тамирчдад олимпын медальтны тэмдэг гардууллаа. Саид Моллаеин тэмдгийг Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатарт хүлээлгэсэн өгсөн юм.
Олон хүн цуглуулж болохгүй гэсэн тул өнөөдөр олимпод оролцсон бүх тамирчдаа хүлээж авч уулзаагүй аж. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаад олимпод оролцсон тамирчдад олимпод оролцогчдын тэмдэг гардуулахаар төлөвлөж буй юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.