ЭДИЙН ЗАСАГ

Засгийн газрын “Рио Тинто”-гийн асуудлаарх мэдээлэл хийх тов хойшилжээ

НЭМЭЛТ: 14.50 ЦАГ

Өглөө Засгийн газрын хэвлэлийн албанаас 14.00 цагаас мэдээлэл хийнэ хэмээсэн. Гэвч энэ мэдээлэл хийх хугацаа ирэх долоо хоногт болж хойшилжээ.


ЭХЛЭЛ: 11.45 ЦАГ

Засгийн газраас өнөөдөр /2021.08.27/ 14.00 цагт “Рио Тинто” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Үүний өмнө Оюу толгойн төслийн монголчуудад ирэх үр шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын ажлын хэсгээс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж гарсан билээ. Харин төслийн менежментийг хариуцдаг “Рио Тинто” компани ийм шалтгаантай хэмээн мэдэгдэл хийж байсан нь ойлголт, итгэлцлийн зөрүүтэй байдлыг үүсгээд буй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button