ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Афганистаны Ерөнхийлөгч асныг гэрийн хорионд оруулав

Афганистанд эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөн 2004-2014 онуудад тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хамид Карзай, Үндэсний Эвлэрлийн Дээд Зөвлөлийн тэргүүн Абдуллу Абдулла нарыг гэрийн хорионд оруулсан талаар өчигдөр пүрэв гараг /2021.08.26/-т “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

Мэдээлэлд, Ерөнхийлөгч асан Карзай, Абдулла нарыг хувийн хамгаалалтын татан буулгаж, Талибанчууд өөрсдөө хамгаалалтандаа авсан байна.

Даваа гараг /2021.08.23/-т Талибанчууд Карзайн хамгаалагчдаас буу зэвсэгийг нь хурааснаас гадна хувийн тээврийг нь хүртэл хураан авчээ. Тэд лхагва гараг /2021.08.25-/т Абдулла дээр мөн адил ажиллагааг хийсэн гэж “Си-Эн-Эн” онцлон мэдээлэв.

Карзай, Абдулла нарыг ийнхүү энэ наймдугаар сард Талибанчуудын хяналтад байгаа Афганистанаас гарч явахгүй байх шийдвэр гарсан байна. Тэдний хэн хэн нь хүртээмжтэй Засгийн газар байгуулах талаар “Талибан” хөдөлгөөний удирдлагуудтай зөвлөлдсөн аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button