Одоо л ГАНЗАГАА үүрээд явах хэрэгтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг ОХУ-д айлчилна гэх сураг хоёр, гурван сар дуулдав. Гэвч өдгөө ч товлогдоогүй. Харин өнөөдөр Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах биш есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар оролцохоор болжээ. Өөрийн биеэр ОХУ-д айлчлахгүй юм.
Дотоодод халдвар буурахгүй улам эрчимтэй тархсаар. Дельта мутацийн тархалт бараг 39 хувьд хүрсэн гэж зарлав. Үүний улмаас дэлхий бидэнд үүдээ хааж эхлээд байна.
ОХУ аль тавдугаар сард шатахууны импортоо багасгана гэх сануулга өгч, багасгасан. Үр дүнд нь шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулаад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын талаас манай улсаас транзит буюу тусгай үүргийн нислэг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн. Тийшээ очиж ирэн амь амьдралаа залгуулдаг монголчуудын тоо чамгүй олон.
Энэ долоо хоногт өмнөд хөрш хилээ хааж, нүүрсний экспорт гацалтад оров. БНХАУ талаас “Бидэнгүй бол танай эдийн засаг сүйрнэ” гэдэг мессеж л гэсэн үг. Үр дүнд нь төсвийн орлого тасалдаж, улсын данс хэцүүдэх нь.
2021 он гарснаас хойш зэс, нүүрсний экспорт байнгын тасалдалтай байна. Эрх биш дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байгаа тулдаа бид элгээрээ хэвтчихэлгүй урагшилж буй.
Ийм л хүнд, басхүү эгзэтэй үед төрийн тэргүүд ОХУ-д өөрсдийн биеэр ганзагаа үүрээд айлчлалд гарах хэрэгтэй байна. Зээл, өр гэсэн үг биш юм. Гацалтад ороод байгаа усан цахилгаан станцуудын төсөл, шатахууны импортоос эхлээд хэлэлцэх, анхаарах асуудал их байгаа юмсан.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
omnoh ailchlaar eronhiilogch eronii said baihdaa hiin hooloin asuudal deer doriwtoi shiidwer gargaad irsen tvvhtei. Oros ulsiin ailchlal udhgui blno baih ter tusmaa eok ywad olon2 asuudliig shiidwerlen gj itgej hvleej baindaaa.
Amjilt husiy yrunhiilugchduu.
Ганзагатай явна гэдэг хэн нэгэнд өгөх юм аа ганзаг�##�ж явдаг.Эс бөгөөс авах зүйлээ ганзагандаа хийж ирэхээр явдаг.Манайд өгөх юм үгүй болохоор гуйлагаа ганзагандхийж ирэх л боломж байгаа даа
Manai hudalch huuramch g###gnuudiig daan ch toohguim l daa tsaad Putin ni
ОДОО ГУЙЛГАЧИЛЖ ЯВДАГАА БОЛИО