НИЙГЭМ

Цэргийн алба дүйцүүлэн хаагчдаар тохижилтын ажил хийлгэжээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа.

Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв.

Тус өдөр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Монгол Улсад залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амрах, зугаалах орчныг бүрдүүлэх үүднээс дугуйн зам дагасан хамгаалалтын хашлагыг бэхэлсэн юм.

Мөн гүйлтийн зам дагуух модлог ургамлыг арчлах, мод шуух, тарих, хатсан өвсийг хамах, мод үржүүлгийн талбайд ангилан ялгалт хийх зэрэг  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Цэргийн штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button