НИЙГЭМ

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарах байршлуудтай танилцаарай

Наймдугаар сарын 28 буюу энэ өдөр эдгээр байршлуудад хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

  • Голомт банкны өмнөх талбай,
  • Улсын их дэлгүүрийн талбай,
  • Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж,
  • Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  • Бөхийн өргөөний хойд талын талбай,
  • 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу.

Мэдээлэл өгөхөд, энэ амралтын өдрүүдээр 08.00-20.00 цагийн хооронд Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Автомашингүй өдрүүдэд ийн хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button