НИЙГЭМ

Коронавирусээр нэг хүн нас барж, 2131 хүн эдгэжээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцуулсан байна. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор 2422 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ хугацаанд 41-60 насны ангилалд багтах нэг хүн нас барсан байна. Тэрбээр архаг хууч өвчин нь коронавирустэй хавсарсан шалтгаанаар нас баржээ. Үүгээр нийт нас баралт 924 болсон байна.

Харин 2131 хүн 24 цагийн дотор эдгэж, хяналтаас гарсан сайн мэдээтэй. Одоогоор 12,802 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,633 хүн гэрийн ажиглалтад байгаа гэсэн статистик мэдээлэл бий юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button