ЭнтертайнментЯрилцлага

ЛАНА: Бэлгийн цөөнхүүд хүссэн ажилдаа орж чаддаггүй, маш хэцүү

Бэлгийн цөөнх залуусын төлөөлөл болсон загвар өмсөгч Ланатай тэгш эрх, бахархлын өдрүүдийг тохиолдуулан ярилцлаа.

-НАЙЗУУДААРАА ХАМТРААД “PODOLK” НЭРТЭЙ ДЭЛГҮҮР НЭЭСЭН-

-Сүүлийн үеийн сонин хачинаасаа хуваалцаач?

-Ганц нэг зураг авалтуудад оролцсон. Өөрийн хувийн бизнест анхаарал хандуулж байгаа. Загварын чиглэлээр сайн төвлөрч ажиллаагүй байна. Найзуудаараа хамтраад “Podolk” нэртэй дэлгүүр нээсэн.

Тиймээс бахархлын өдрүүдийг тохиолдуулаад бэлгийн цөөнх хүмүүст зориулсан туг, бэлгэдэл бүхий хувцаснуудыг гаргаж байгаа. Манай дэлгүүрт очвол үүдэндээ андашгүй солонгын өнгөтэй туг, бэлгэдлүүд нь байгаа.

-Тэгш эрх, бахархлын өдрүүд ес дэх жилдээ үргэлжилж байна. Энэ өдрүүдэд та ихэвчлэн юу хийдэг вэ?

-Бэлгийн цөөнх хүмүүст зориулсан Pride week үдэшлэг жил бүр болдог. Тэр нь өнөөдөр тохиож байна. Тиймээс миний хувьд ч гэсэн найзуудтайгаа хамтдаа явахаар цугларч байна.

-Бахархлын өдрүүдийг тэмдэглээд есөн жил өнгөрсөн байна. Хүмүүсийн хандлага, тэгш эрхийн тухай ойлголт хэр өөр болж байгаа нь ажиглагдсан бэ?

-Таван жилийн өмнөхөөс одоогийн залуусын хандлага, нийгмийн ойлголт илүү гоё болсон нь анзаарагдсан. Наад захын энгийн жишээ дурдахад, хэрвээ анзаарсан бол автобусны буудлуудад ЛГБТ төвөөс сурталчилгааны самбар, тугийг байршуулсан байгаа. Үүнийг харсан залуусын хандлага маш эерэг байгаа нь ажиглагдсан. Гэтэл өмнө нь бэлгийн цөөнх залуусыг ойлгохоос илүү, үзэн ядах хандлага түгээмэл байсан.

-Дарамт, сөрөг массын хандлагад эмзэглэдэг үү?

-Хар масс хэцүү. Бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйл боллоо гэхэд бэлэн хар масс хэзээд отоод байж байдаг. Юу ч болсон түүнийг харлуулж, гутаан доромжилдог. Тиймэрхүү зүйлсийг нэг их тоогоод хэрэггүй л гэж боддог доо. Надад ч гэсэн хэцүү үе байсан. Телевизийн нэвтрүүлэгт оролцсоны дараа доор нь мянга мянган хараасан сэтгэгдлүүд бичсээр байдаг.

Ер нь л нэвтрүүлэг, ярилцлагад оролцсоны дараа 10/100 хувь нь заавал хараал, сөрөг сэтгэгдэл байдаг. Одоо тийм зүйлсийг тоохоо больсон. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг уншаад би тийм болох ч биш. Жаахан байхдаа сэтгэгдэл бүрийг уншаад, түүнд маш их ач холбогдол өгч гомдож, уйлдаг байлаа. Одоо бол тийм зүйлсийг даван туулсан. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэхэд, бусдын юу гэхийг бүү тоо. Ялангуяа сэтгэгдэл бүү унш гэж зөвлөе.

-БИ УХААН ОРСОН ЦАГААСАА Л ӨӨРИЙГӨӨ ӨӨР ГЭДГИЙГ МЭДДЭГ БАЙСАН-

-Өсвөр насны охид, хөвгүүд бэлгийн чиг баримжаагаа илчилж, нийгэмд ил гарч байгааг юу гэж харж байна вэ?

-Өсвөр болон шилжилтийн насны хүүхдүүд өөрийгөө нээлттэйгээр чөлөөтэй илэрхийлж гарч ирж байна. Энэ байдлыг хүмүүс бага насны хүүхдэд буруу үлгэр дууриалал боллоо гэж яриад байдаг. Гэвч би, миний эргэн тойронд байгаа ЛГБТ хүмүүс шилжилтийн насандаа өөрийгөө бэлгийн цөөнх гэдгийг мэдэрч байсан ч, нийгэм нь хүлээж зөвшөөрөхгүй шалтгаанаар дардаг байсан. Харин сүүлийн үеийн охид, хөвгүүд өөрийн мэдрэмжээ нээлттэй, чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа нь өөрөө нийгэм сайхан болж байгаагийн илрэл юм болов уу.

-Таны хувьд өөрийгөө бэлгийн цөөнх гэдгийг хэзээнээс мэдсэн бэ?

-Би ухаан орсон цагаасаа л хойш мэддэг байсан. Жаахан байхаасаа барби хүүхэлдэйгээр тоглох, охидтой хамт байх дуртай байсан. Гэвч тийм байлаа гээд барбигаар тоглосон эрэгтэй хүүхэд бүхэн бэлгийн цөөнх гэсэн үг биш. Хүүхэд ямар ч тоглоомоор тоглож болно. Заавал эрэгтэй хүүхэд барбигаар, эмэгтэй хүүхэд машинаар тоглож байвал бэлгийн цөөнх болно гэсэн үг биш. Тухайн хүүхдийн мэдрэмж, онцлогоос л хамаарах болов уу.

Зарим ээжүүд бас хэт өрөөсгөл ойлголттой байдаг. Яг ээжүүдэд хандаж хэлэхэд, хүүхэдтэйгээ ойрхон, нээлттэй байхыг хүсвэл дээрэнгүй, захирсан өнгө аясаар харьцахаас илүү тайвнаар хандаж найз шиг нь байх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ айдасгүй, чөлөөтэй харилцаатай хүмүүс бэлгийн цөөнх байсан ч өөрийн мэдрэмжээ хуваалцахаас эмээдэггүй. Ялангуяа бэлгийн цөөнх хүүхдүүдийн хувьд өөртэй нь ярилцах хүн маш хэрэгтэй байдаг. Мэдрэмжээ илэрхийлэх, зөвлөгөө авахыг хүсдэг.

-Бэлгийн цөөнх хүмүүст гэр бүлийн дарамт юу юунаас илүү хүнд тусдаг болов уу?

-Нэлээн их бий. Бараг бэлгийн цөөнх хүн бүрд л ар гэрийн дарамт ирдэг байх. Миний хувьд анх 14 насандаа өөрийгөө илэрхийлж, чөлөөтэй гарч ирсэн. Тухайн үед миний мэдрэмжийг, намайг ойлгохгүйгээс маргалдах үеүд олон байсан. Одоо тийм зүйл байдаггүй. Намайг хамгийн ихээр ойлгож, дэмждэг.

-Бэлгийн цөөнх хүмүүсийг олдмол, төрмөл гэж хоёр ангилдаг гэх яриа байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Олдмол гэж хэзээ ч байхгүй. Хүмүүсийн дунд нэг хэвшмэл ойлголт бий. Хэвийн хүүхдүүд том болсон хойноо бэлгийн цөөнх гэдгээ илчлэхийг олдмол гэж ойлгоод байдаг. Гэтэл бэлгийн цөөнхүүд төрөхдөө л дотор нь мэдрэмж байж л байдаг. Хэдэн насандаа өөрийгөө нээж, илчилж байгаагаас л шалтгаалаад байгаа юм. Эрт, хожуу л гэж бий. Түүнээс хэвийн хүүхэд бусдыг даган дууриаж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг гэсэн үг биш. Энэ яриаг ер нь анхнаасаа хэн ч гаргасан юм.

-Таны хувьд ЛГБТ төвийн үйл ажиллагаанд хэр ойрхон, уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Төвийн үйл ажиллагаа, өдөрлөг, эвент гээд бүхий л зүйлсэд идэвхтэй оролцдог. Гэхдээ ганцаараа үргэлж яриад байвал хүмүүс надаас уйдчихна шүү дээ. Надад лекц уншаад өгөөч гэсэн хүмүүс олон холбогддог. Түүнд нь ч боломжоороо оролцоод л явдаг даа.

-“ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙ, ЗҮРХ СЭТГЭЛЭЭ СОНС” Л ГЭЖ ХЭЛЭХ ДУРТАЙ-

-Бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд ажлын байр хэр хүрэлцээтэй байдаг вэ. Ажил, хөдөлмөр эрхлэхэд нилээдгүй хүндрэл, бэрхшээл гардаг байх?

-Ажлын байр хэцүү. Ялангуяа транс охидод хүссэн ажлын байр нь олдох маш хэцүү, ховор. Миний мэдэх хэдэн транс охидууд кофе шоп ч юм уу үйлчилгээний ажил хийдэг. Гей залуусын хувьд ажлынхнаасаа нуух, ичих асуудлууд их байдаг нь ажиглагдсан. Ажлын байрны хувьд үнэхээр асуудалтай.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Арван жилийн сургуулиа төгсөөд, их сургуульд орсныхоо дараа төгсөж амжилгүй гадаад руу явж загвар өмсөж эхэлсэн. Тиймээс одоогоор төгссөн мэргэжил байхгүй. Гэхдээ цаашид суралцана гэж бодож байгаа.

-Цаашид гэр бүл зохиовол эх орондоо амьдрах уу, эсвэл гадаадын улс орон руу явах уу. Энэ талаар бодож байв уу?

-Одоогоор гэр бүл зохиох тухай бодохгүй байна. Надад өөр хийх зүйлс зөндөө бий. Би дөнгөж 24 настай шүү дээ. Тиймээс гэр бүл зохиох болоогүй ээ. Хэрвээ зохиосон нөхцөлд гадаадын орон руу явж амьдрах болов уу.

-Залууст хандаж юу хэлдэг, хэлэхийг хүсдэг вэ?

-“Өөртөө үнэнч бай, зүрх сэтгэлээ сонс” л гэж хэлэх дуртай даа. Өөртөө үнэнч байлаа гээд эрсдэлээ мартаж болохгүй. Илчилнэ, ил гарна гэдэг өөрөө маш том эрсдэл. Гэр бүл, хамт олон, найз нөхдөө ч алдаж мэднэ. Тиймээс тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй. Хэрэв өөрийгөө нэгэнт ил болгосон бол түүндээ тууштай байж, битгий шантраарай гэж хэлээд яриагаа дуусгамаар байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2021-08-30 08:24

turuh ued l demon ordog um

Zochin
Zochin
2021-08-30 09:40

Osvor nasandaa huisee soliulsan olon zaluuchuud daraa n haramsaad butsaah huseltei ch oroitson bdag talaar TV geer garch bsan,busad uls orond

Уншигч
Уншигч
2021-08-30 09:55

Нийгэмд маш хавчигдм�##� юм шиг хэрнээ. Өөр т�##�аараа эзлэх байр сууриа бусад хүмүүсээс илүү хөдөлмөрчөөр олж авдаг улсууд юм уу гэж харагддаг

Зочин
Зочин
2021-08-30 10:06

Тийм шүү

mgl emegtei
mgl emegtei
2021-08-30 11:48

Belgiin gaj don gedeg yum, anh belgiin amidaralaa herhen ehelsen ter n dawamgailj setgetsed n ylddeg gesen yg. Eniigee olond medegdehgui chimeegui amidarah heregtei shde. Es buguus uurd haraalgaj bus#ad buruu ylger bolj amidrah bolno. Baigalaas er em gej 2 huis l garsan gedgiig sana.

Зочин
Зочин
2021-08-30 12:01

Zarim muulaad bga humuust bitgii huts gj heley odoo uy oor bolson taa nar mynga muulj daramtalj ad uzsench bid baisaar bh bolno. Bid heenees ul aij aih aidasgui daramtgui saihan amidraliig buteej oorsdiigoo bus#ad oilguulahiin tuld hicheeseer bh bolno

төрөлхийн шүү дээ
төрөлхийн шүү дээ
2021-08-30 14:35

Анх төрөхдөө л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн т�##� хувь нь бэлгийн өөр чиг хандлагатай төрдөг гэж маш олон буддын мастеруудаас сонссон. Нийгмийн хандлага, уламжл�##�аас болоод тэд өөрсдийгөө ч мэдэлгүй эсрэг хүйстэнтэйгээ гэрлээд аз жарг�##�тай байж чаддаггүй, гэрлэсэн хүнээ ч аз жарг�##�тай байлгаж чаддаггүй гэсэн. Тиймээс энэ сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүсээ одоо боль, үнэнийг хэллээ гээд доромжлох нь хүнийг үгээр �##�ж байгаатай л адил. Бэлгийн өөр чиг хандлагатай байлаа гээд үүнийхээ төлөө хэн нэгэнтэй уулзах, болзох, секс хийсний төлөө гэмт хэрэг гэж үзэх нь дундад зууны бүдүүлэг харгис ёс. Байгаагаар нь хүлээж авцгаая. Бидний т�##� хувь нь бэлгийн өөр чиг хандлагатай төрдөг гэсэн шүү дээ. өөрөө аз жарг�##�гүй бол бусадыг өөртөйгөө адил азгүй нэгэн байлгах гэж хичээхдээ хамгийн их доромжилдог, дайрдаг гэсэн шүү.

Зочин
Зочин
2021-08-31 02:01

өвөрмөц гаж хоёрыг ялгаж с�##�гаж ойлговол ийм хүмүүсийг ойлгоно

Зочин
Зочин
2021-08-31 04:21

HAPPY PRIDE MONTH!

Zochin
Zochin
2021-08-31 08:26

Hun l um da gj harah um bn. Hunees tsaashih asuudlig n bol oilgohgui n bn

Зочин
Зочин
2021-08-31 19:26

tiim bhad blno shtee

gunj
gunj
2021-09-02 04:16

Ene Lana gedeg emegtei uuruu turuhuusuu esreg huisend tursun turulhiin iim baidaltai tursun hun uym. Ene bol songolt bish. Tsaanaasaa irsen huvi tavilan. Tegeed zuvhun uuruuruu tusuulj ene bol turmul baidag gejee. Ene bol buruu. Turmul baihad bas oldmol baidag. Turmul gej bodoj baigaa bolovch buur bagadaa yamarvaa negen setgel zuin huchtei gemtel avsan baij boldog. uuniigee uuruu ch medehgui yavj baidag. Mun anh belgiin haritsaand orohdoo yamar hamtragchtai baisan bee gedgees nileen zuil shaltgaaldag shuu. Tiim badlaar trans esvel gomo bolson humuus zunduu baidag. Tegeheer humuus busdiig uruu tatlaa gej buruutgaad baih ni bas ch or undesgui zuil bish shuu dee

Зочин
Зочин
2021-09-02 22:40

sotsiin ued gomo naraa, manin gambuush, ohin boldoo geed tun tsuuhun baisandaa. odoo l muusain gaj yumnuud olshirood bur nuuj haah ch ugui ongiroh ni holgui bolj

Холбоотой мэдээ

Back to top button