ДЭЛХИЙНийгмийнСПОРТЭнтертайнмент

Паралимп: Зохион байгуулагчид алдаа гаргав

Оросын дугуйчин Михаил Астошов булчин тогтолцооны эмгэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдсан 3000 метрийн гүйлтийн сүүлчийн тэмцээнд түрүүлж, “Токио-2020” Паралимпын наадмаас алтан медаль хүртлээ.

Михаил Астошовт шагнал гардуулах ёслолын үеэр “Токио-2020” Паралимпын наадмыг зохион байгуулагчид ёслолын үеэр эгшиглэх хөгжмийн аязыг андуурсан тохиолдол гаргасан байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориг арга хэмжээ авсны дараа ОХУ-ын тамирчид ялалт байгуулсан тохиолдолд оросын Төрийн дууллын оронд П.И.Чайковскийн концертын хэсгийг эгшиглүүлэхээр тогтсон. Зохион байгуулагчид алдаа гаргаж, аялгууг хольж, Олон Улсын Паралимпын Хорооны дууллыг эгшиглүүлсэн байна.

Оросын Паралимпын Хорооны тэргүүн Екатерина Мухортова хэлэхдээ, “Энэ бол Паралимпын дугуйн төрлөөр авсан анхны алтан медаль. Гэтэл, ийм алдаа гарлаа” гэж зохион байгуулагчдыг буруутгав.

Одоогийн байдлаар ОХУ нийт дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл гээд нийт есөн медальтай байна. “Токио-2020” Паралимпын наадмаас медалийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд бичигдэж байна.

Паралимпын наадам есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.  

(Эх сурвалж: sportsdaily)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-30 12:48

УЛААН ОРОСУУД СҮРЖИГНЭЖ ӨГӨХ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button