НИЙГЭМ

“Цагдаа толгой”-н бүтээн байгуулалтыг улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ

Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бас нэгэн томоохон тохижилтын нэг бол Тахилт буюу ЗЗ дугаар хорооны “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажил юм.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийн, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн.

Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулаад байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаад баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button