Нийгмийн

ТОДРУУЛГА: Номын баярын тов гараагүй байна

Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баяр есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болно гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байна.

Иймд бид “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас номын баярын тов гарсан эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Есдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ есдүгээр сарын 10-12-ны хооронд хийх эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.  Хуралдаж байна. Эцсийн шийдвэр Лхагва гарагт гарна” хэмээв. 

Номын баяраар зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button