Нийгэм мэдээ
Судалгаа: Иргэдийн 88.4% нь цаасан ном уншихыг илүүд үзжээ

Хүмүүс цаасаар ном уншихыг илүүд үзсээр байна.
Номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийж үзсэн байна. Тэдний 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байна.
Уг судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн балчир судалгаанд оролцогч 12, хамгийн ахмад судалгаанд оролцогч 80 настай.
Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын дундаж тоо 8, хамгийн олон давтагдаж буй номын тоо 3 ширхэг байна.

Судалгаанд оролцогчдын 88.4% нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9% нь хэвлэмэл шинэ ном, 18.5% нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг. Харин 11.3% нь цахим ном, аудио ном, 0.3% нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.