НийгмийнНийгэм мэдээ

Хүүхдийн номын өдөрт: Шинэ номын мэдээлэл

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. "Бяцхан лусын дагина”, “Цасан хатан”, “Муухай дэгдээхэй” зэрэг олон алдарт үлгэрийг бичсэн Данийн алдарт зохиолч, үлгэрийн мастер Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг тохиолдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэдэг.

Энэ жил “Түүх таривал дэлхий цэцэглэнэ” хэмээх уриан дор тэмдэглэж байна. Иймд хүүхдийн уран зохиолын ач холбогдлыг таниулах, уншлагын соёлыг дэмжих зорилгоор бяцхан уншичдадаа хүүхдийн шинэ номуудаас танилцуулж байна.

  • Болор судар паблишингаас хүүхдийн номын өдөрт зориулан монгол богино өгүүллэгүүдийг хүүхэд багачууд, гэр бүлүүддээ зориулж зурагт ном хэлбэрээр гаргах “Өв өгүүллэг” цувралаа танилцуулав.
  • "Nеpko kids" компаниас "Дээрэлхэлтийг зогсооё" цуврал номыг гаргажээ.
  • Интерномын хамт олон дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цувралын 16 дахь ном болох "Хэцүү гурав: Тийм ч супер биш баатрууд" бүтээлийг энэ сард орчуулан гаргах аж.
  • "Цэнхэр гүзээлгэнэ" паблишингаас дэлхий даяар 190 гаруй сая хэвлэгдсэн алдартай цувралуудын нэг “Хүүхэд асрагчдын клуб” комик худалдаанд гаргахаар зэхжээ.
  • Мөн "Монсудар" хэвлэлийн газрын дэргэдэх хүүхдийн номын "Жангар" редакциас цуврал төрөлжсөн цуврал бүтээлүүд нь гарсаар буй.

Түүнчлэн хүүхдийн номын өдөрт зориулан номын дэлгүүрүүд 20-30 хувийн хямдрал болон 2+1 урамшлуулал зарлажээ.

Нэгэн үе манай улсад бага насны хүүхдэд зориулсан ном, хүүхдийн чиглэлээр дагнан бичдэг зохиолч ховордоод байсан. Харин сүүлийн жилүүдэд бүх насныхны дунд ном унших соёл дэлгэрч байгаа билээ. Үүнийг хавар, намартаа зохион байгуулагддаг Үндэсний номын баярыг зорин очдог хүмүүсийн тооноос харж болно.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button