НИЙГЭМ

40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ

Монгол Улсын өнцөг булан бүрд амьдардаг номын үнэнч хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр” энэ сарын 18-нд эхэлнэ.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг тус үйл ажиллагаа 40 дэх удаагаа болох юм. Энэ жилийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болохоороо онцлогтой.

Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үндэсний номын баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, ном хэвлэлийн салбарыг дэмжих зорилготой томоохон соёлын эвент юм. Тиймээс зөвхөн нийслэлийнхэн гэлтгүй орон нутгаас ч энэхүү баярыг хүлээж, зорин ирдэг болсон билээ.

Энэ удаагийн номын баяраар хилийн чанадаас онцлох чухал зочид урьжээ. Тухайлбал, олон улсын хэвлэлийн салбарт Энэтхэгийг төлөөлөн оролцдог “Aazhi” паблишингийн үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Азийн хамгийн том хүүхдийн номын баярын нэг болох “Нами” фестивалийн захирал Фрэд Минн багийнхаа хамт, Японы зурагт номын нэрт зохиолчид болох Хоса Сачиёо, Ито Хироши, мөн Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев, “IBBY” Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн ерөнхийлөгч асан, гүйцэтгэх хорооны гишүүн Жан Минжөү тэргүүтэн Монголд анх удаа ирж, 40 дэх удаагийн “Номын баяр”-т оролцоно. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Японоос ном, хэвлэлийн салбарын томоохон төлөөлөгчид ирэх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button