НИЙГЭМ

“Чингэлтэйн Номын Баяр-2023” зохион байгуулагдах гэж байна

Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн бүх насны иргэд

Хаана: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд

Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 13-ны Лхагва гаригт 10.00-18.00 цаг

Зохион байгуулагч: Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

Хамтран зохион байгуулагч: Монголын Зохиолчдын эвлэл

СЭДЭВ: Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбороос “Чингэлтэйн номын баяр-2023” үйл ажиллагааг  2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус цогцолбороос Үндэсний номын баярыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргийнхээ номын баярыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэл, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв,  “Ворлд Шэйр” ОУТББ, ADRF зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, ном хэвлэн нийтлэгчид, зохиолчдын төлөөллүүд оролцож, уншигч хүүхэд залууст үйл ажиллагаа, уран бүтээлээ сурталчилна.

ЗОРИЛГО: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.17, Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/139 дугаар тушаал зэрэг эрхзүйн баримт бичгүүд батлагдсан билээ. Энэ хүрээнд хүүхэд залууст үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх сэдэл төрүүлэх, тэдэнд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүдээр дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном, уран зохиолын төрөл зүйлийг сонгон уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд уг үйл ажиллагааны зорилго оршино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button