Нийгмийн

Монгол залуус ахуй, соёлоосоо алсарсаар байгааг л тод томруун харууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашингүй өдөр болж, төв талбайд Teenshoot буюу өсвөр насны залуусын хувцаслалт хэв маягийг илэрхийлэх зорилготой загварлаг залуус болон гэрэл зурагчдийн street fashion арга хэмжээ болов.  

Ямар нэг стайл, хэв маягт баригдахгүй, яг л өөрсдийн хүслээр, сонирхлоор хувцасласан хүүхдүүдийн хувцаслалтаар дотоод мэдрэмж, дотор хүн, төсөөллийг нь мэдэж болохоор байлаа.

Хачин гаж, этгээд гэмээр, хүний санаанд багтамгүй шийдлээр хувцасласан залуусыг харсан зарим нь шүүмжилж, энэ нийгэм, бидний ирээдүй юу болж байна, хаашаа явж байна, яаж сэтгэж байна аа хэмээн шогширцгоов.

Харин нөгөө талдаа “Монголын залуус күүл байна, задгай сэтгэж байна. Даяарчлагдаж байна. Орчин үеийн залуусаа хүлээн зөвшөөр. Өвөө, эмээ, ах эгч нар өнгөрсөндөө үлдэцгээ. 60,70,80 он биш хүмүүс ээ. 21-р зуун. 2021 он. Шинэ үе, залуу хүмүүс.  Юу ч өмссөн гоё. Залуу үеээ чөлөөтэй бодож сэтгэж, өөрийнхөөрөө байгааг нь битгий шүүмжилцгээ” гэх мэтчилэн өмөөрцгөөв.

Өөрөөр хэлбэл оны, үеийн ялгарал, сэтгэлгээний ялгааний хүчтэй сөргөлдөөн өрнөх шиг болов. Талцал маргаанаар хүүхдүүдийн сэтгэхүй, өөрийгөө илэрхийлэх байдал, дотоод ертөнц, энэ нийгмийн хөгжил дэвшлийг өөрчлөх боломж нэгэнт үгүй болсон. Жамаараа л үргэлжилнэ.

Гэхдээ энэ дүр зураг нэг л зүйлийг тодорхой болгож байна. Энэ бол Монголчууд, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуус  монгол ахуй, соёлоосоо аажим аажмаар алсарсаар, харь сэтгэлгээ давамгайлах болсныг л маш тод томруун харууллаа.

Хүний хүсэл сонирхол, хөгжил дэвшил, нийгмийн ялгааг шүүж, шүүмжлэх нь хэдийгээр буруу боловч нэмж өөгшүүлэн, магтан сайшааж, уриалах нь төдийлөн зохимжтой биш. Гадны соёл, хэв маяг, загварт хэт донтохгүйгээр Монголоороо л үлдэх юмсан.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bitgii solior

Зочин
Зочин

Bronies bronies

Зочин
Зочин

ОДОО ЯПОНД КИМОНО ӨМСӨӨД ЯВЖ БАЙГАА ЯПОН БАЙХГҮЙ Л ДЭЭ ТЭГЛЭЭ ГЭЭД ЯПОН СҮЙРЭЭГҮЙ УЛАМ Л ХӨГЖИЖ БАЙГАА МАЛУУДАА

Зочин
Зочин

Үхсэн ацны Монгол ахуй вэ?...Өөрөө хөдөөнөө яв

UB emegtei
UB emegtei

Erguu zaluus

Зочин
Зочин

Навсайсан хар хэрээ шиг л юмнууд байна. Чөлөөт стиль гаргаж болох ч манайхан бас гоо зүйн мэдрэмж муутай юм байнаа

976
976

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Байшин дотор, компьюторын ард дэлхийтэй холбогдож байгаа з�##�уусын гэрт ямар ахуй байх ёстой гэж? Бидний өв соёлд авах зүйлс ч бий, хаях зүйлс ч бий.

МОНГОЛ
МОНГОЛ

зүгээр л орхи энэ з�##�уус өвөө эмээ болоод өөр з�##�уус нь бас яахыг хэн мэдлээ цагмйн юм цагтаа

Зочин
Зочин

Medremjtei shaah heregtei l de yag baruunyhny har tamhichid shig haragdaj bna

зочин
зочин

хара�##� идсэн коммунизм, фашизм

Дорж
Дорж

Хуцаж унгаж, хулхуйж ш�##�хай! гэж мэдэх үү? МАН намын төрийн хулгайчууд корона тарааж Монголчуудыг �##�ж устгаж байгааг шүүмжилж егөөдөж байна. М�##�аа!!!

Зочин
Зочин

Хар тамхинд хордож донтсон хар хэрээнууд хурдан ухэж д�##�д орцгоо та нар ухлийн муухайгаар ухэж тамд очих болно.

Зочин
Зочин

Yaavch eruul bish, setgetsiin uurchlulttei boljee, setgets medreliin emnelegt emchluuleh heregtei bolj.

Холбоотой мэдээ

Back to top button