Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

Япон: “Moderna” вакцин хийлгэсэн хоёр иргэн нас баржээ

“Модерна” /Moderna/ вакцины найрлагад гадны бодис илэрсэн тул тус вакциныг хийлгэх ажиллагааг түр зогсоосон байсан. Энэ талаар Японы Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлснийг иш татан “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз мэдээлэв. Гэтэл, “Модерна” вакцин хийлгэсэн японы 30, 38 настай хоёр эрэгтэй нас барсан бөгөөд нас барсан шалтгааныг нь шалгаж байна.

Хоёр иргэн хоёулаа эрсдэлд өртөөгүй, архаг хууч өвчингүй, одоогоор нас барсан шалтгаан тодорхойгүй, вакцин хийлгэснээс болсон эсэхийг сайтар судалж эхэлсэн байна.

Ямар ч вакцин нь лацтай ирдэг ч найрлаганд нь гадны хольц илэрсэнтэй холбогдуулан Япон Улсын Эрүүл Мэндийн Яам 1,63 сая тун “Модерна” вакциныг хэрэглэхээ зогсоосон тухай өмнө нь мэдээлсэн. Дээрхи хоёр иргэн нь вакцинд хориг тавихаас өмнө вакцинжуулалтад хамрагдсан байсан гэнэ. Тэдний нэг нь вакциныг наймдугаар сарын 15-нд, нөгөөх иргэн нь наймдугаар сарын 22-нд хийлгэсэн аж.

Нас барсан хоёр иргэний хэн хэн нь вакцинд хамрагдсанаас хойш гурав хоногийн дараа нас барсан ажээ.

Японы Эрүүл Мэндийн Яамнаас “Гадны нөлөөтэй бодисоос үүдэн нас барсан гэсэн мэдээлэл байхгүй” гэж мэдээлсэн ч вакцинаас болж амиа алдсан гэдгийг бас үгүйсгээгүй байна.

Үүний зэрэгцээ Эрүүл Мэндийн Яамны статистик мэдээллээр, “Пфайзер” /Pfizer” болон “Модерна” вакцинд хамрагдсан 1002 хүн нас барсан аж. Нас баралтын шалтгаан ба вакцинжуулалтын хооронд ямар ч холбоо байхгүй гэж мэдээлсээр байгаа юм.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x