ДЭЛХИЙНийгмийн

Афганистаны Паралимпод оролцох тамирчид Японд хүрэлцэн ирэв

Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр Афганистаны “Токио-2020” Паралимпын наадамд оролцох тамирчдыг нүүлгэн шилжүүлэхэд Олон Улсын Паралимпын Хороо /ОУПХ/, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Газар, мөн хэд хэдэн мужуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Афганистанд үүссэн нөхцөл байдлын улмаас Зуны Паралимпод оролцох тамирчид Токио руу явж чадаагүйг өмнө нь мэдээлсэн. Афганистаны паралимпын хоёр тамирчин өнгөрсөн бямба гараг /2021.08.29/-т Японд хүрэлцэн иржээ.

Тамирчид Олон Улсын Паралимпын Хороо /ОУПХ/-ны тэргүүн Эндрю Парсонстой уулзсан бөгөөд хорооныхон тамирчдад Олимпод оролцох болсонд нь баяр хүргэсэн байна.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Афганистаны тамирчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ОУОХ, НҮБ-ээс гадна Их Британи, Австрали, Франц зэрэг Дэлхийн олон орны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан аж. Тамирчид Дубайгаар дамжин Парис руу ирсэн ба дараа нь Францын нийслэлээс Япон руу ирсэн байна. Японд хүрэлцэн ирсэн тамирчид гадны зорчигчдод зориулсан хаалттай нисэх онгоцны буудлын тусгаарлах хэсгээр нэвтрэн орсон аж.

Хоёр тамирчныг танилцуулахад Закия Худадади гэх эмэгтэй тамирчин байгаа бөгөөд тэрбээр Паралимпод Афганистаныг төлөөлж оролцож буй анхны эмэгтэй гэдгээрээ онцлогтой байна. Тамирчид уг нь наймдугаар сарын 17-нд Токио хотод ирсэн байх төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч, ОУОХ-ны хэлснээр Афганистаны нөхцөл байдлаас шалтгаалан Японд ирэх боломжгүй болсон байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард Афганистанд явуулж буй ажиллагааг зогсоох шийдвэрээ зарласны дараа Афганистаны байдал хурцадсан. Үүний дараа “Талибан” хөдөлгөөний дайчид халдлагаа эрчимжүүлж, наймдугаар сарын 15-нд Кабул хотыг тулаангүйгээр эзлэн авсан.

Токио хотноо болж буй Паралимпын наадам есдүгээр сарын 5-нд өндөрлөнө.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button