НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Тарваснаас их хэмжээний нитрат илэрсэн тохиолдол гараагүй

Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас тарвас жимсэнд хийсэн шинжилгээгээр их хэмжээний нитрат илэрсэн тохиолдол байхгүй байгаа талаар холбогдох албаны хүн хэллээ. Сүүлийн үед Фэйсбүүк орчинд “Ховдын тарвасыг шинжлэхэд нитратын хэмжээ стандартаас их гарлаа” гэсэн утгатай мэдээлэл түгээд байгаа юм.

Уг мэдээлэлд тарвас руу орос бичигтэй индикатор хийж, энэ нь “Нитрат стандартаас их байна” гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.

Энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Б.Саруултуяагаас тодрууллаа.

Ингэхэд “Тухайн мэдээлэлд гарч буй индикатор нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, хувь иргэн өөрөө импортоор оруулж ирж ашигласан байсан. Ийм хүнсний индикаторууд Стандартчилал, хэмжил зүйн газраас албан ёсны зөвшөөрөл авдаг. Иймд энэ мэдээлэл иргэдийг төөрөлдүүлсэн шинжтэй байгаа юм.

Одоогоор тарвас жимсэнд хийсэн шинжилгээгээр стандартаас их хэмжээний нитрат илэрсэн тохиолдол гараагүй байна. Манай байгууллагын зүгээс ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. Тарваснаас авсан дээжнээс MNS64202013 буюу Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мал амьтны тэжээлд агуулагдах нитратын зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан хэмжээний нитрат илэрсэн тохиолдол гараагүй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Худлаа үг тарааж оронд нь хужаа тарвас оруулж ирдэг новшнуудын хииж буй ажил байх шүү сайн шинжлээрэй

Кса
Кса

Хэдэн жилийн өмнө манжин хорт хавдар үүсгэдэг гэж Барсынхан хэргээр худал цуурч байгаад манжингийн бизнесийг атгасан. Одоо Ховдын тарвас хортой гэж худал сэвж байгаа нь ирэх жилийн хужаа шийгуагаа хамгаалж байгаа хэрэг. Барсынхан Монгол ногоочдын үйлийг үзэж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button