Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулгад Л.Оюун-Эрдэнэ хамтрах санал тавьж, генсек нь ч дэмжжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг олимпизмыг дэлгэрүүлэх чиглэл бүхий үндэсний хорооны гишүүн, орон тооны бус зөвлөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллахаар болсон гэх. Тэр Л.Оюун-Эрдэнэд ойр ажиллана гэдгээ ингэж ил зарлалаа. Яг яагаад, хөшигний ард юу болов. Хэн нь санал тавьсан бэ. Шийдвэр гаргахад хэн хэн оролцов агуулгаар хөшигний ар дахь нюансуудыг хүргэж байна.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАВЬЖЭЭ

Нам, улстөрийн үзэл баримтлал, томчуудын бизнесийн эрх ашгийг үл хамаарч хэн бүхэнтэй гар барьдаг нэг ширхэг хүн гарч ирэв. Тэр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Гэхдээ өчигдрийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэргэдээ авах шийдвэр хүртэл олон нийт тэгтлээ их гайхшираагүй. Учир нь, тэр намаа авахын тулд нам дотроо бол хэнтэй ч эвсэж болох. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэргэдээ татсан нь МАН-ын жирийн гишүүдийг жинхэнэ алмайруулав.

Эх сурвалжуудын мэдээллээр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ажиллах саналыг эхлээд тавьжээ. Харин Х.Баттулгын зөвшөөрсөн гол учрыг төмөр замын асуудал гэж харж болохуйц. Тэднийг ойртоход голлох зөвлөгөөг Л.Оюун-Эрдэнийн ах Херо Б.Баатар, зөвлөх А.Амундра нар өгсөн гэх хувилбар. Гэвч тэдэнтэй, тэдэнгүй томчууд нь ярьчих боломжтой.

Гэхдээ энд А.Амундрагаар дамжуулж, Голомтын Б.Баясгалангийн холбоос ба эрх ашиг яваа гэх логик харагдаж буй. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн идэвхийлэн ярих болсон Богдхан төмөр замын ажилд оролцохоор яригдаж байгаа. Том утгаараа Б.Баясгалангийн барилцаж, А.Амундрагийн удирдаж байсан Зүүнбаян-Хангийн төмөр замыг ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга туйлаас чухалчилж үзсэн билээ. Төмөр замыг зогсоохгүй бас ухуулж шалгуулахгүй нь түүнд ихээхэн чухал юм.

Д. АМАРБАЯСГАЛАН ӨЧИГДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ӨНЖЖЭЭ

МАН-ын генсек Д.Амарбаясгалан бүр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг налсан гэх мэдээлэл ойр тойрноос нь гарч байв. Итгэхэд бэрхтэй ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч бас бус саналуудаа тавьсаар байсан гэгдэв. Тэрбээр өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд бүтэн өдөр суусных нь дараа Х.Баттулга, Б.Долгион нарт хамаарах шийдвэр гарч таарав.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцоно гэж эртнээс бичигдсэн. Гэвч ойрын өдрүүдэд энэ чимээ баахан хүчгүй болсон нь эл орон тоотой ч хамаатай байж болох. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эл тоглолтоороо У.Хүрэлсүхээ хөшигний гадна үлдээж, шинэ цөм үүсгэхийг зорьсон нь анхаарал татна. Цаашид ч түүнийг аньсан, гол тоглогчоос хассан үйлдлүүд явагдана гэх мессижийг өгч, бэлгэдлийн утга руу нь дөхүүлсэн гэлтэй.

Х.Баттулга Засгийн газарт нөлөөтэй хэвээр гэдгээ ингэж зарлалаа. Цагтаа Л.Оюун-Эрдэнийн томилгоог ч дэмнэж, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, С.Амарсайхан гэхчлэн толгой дараалан, сайд нарын нэр өгсөөр, томилуулсаар ирсэн. Өнөөгийн толгойгүй сайд нараас Ч.Номин, Г.Ёндон, Л.Халтар тэргүүтнийг зүгээр л хумиад дарчих хэмжээнд нөлөөлж байсан. Тэр энэ бүхнээ зүгээр нэг орхиод явчихгүй юм.

Х.БАТТУЛГА БА Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Засаг дотроо Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч рүү гүйдэг гэх баахан муу нэртэй явсан түрүүчийн танхимын түүх мартагдаагүй. Тэд одоо нэгдэх нь хоёуланд нь ашигтай. Угаас ил далдаар ойрын хүмүүс гэж яригдсаар байдаг харилцааг олон нийтэд бүр нээлттэй болгож байгаад, улс төрийн тоглолтоо хийе. Үүндээ МАН-ын генсекийг ч орхихгүй дагуулъя гэж тохирсон логик харагдана.

Хамгийн гол нь, тэд ингэж нэгдэж чадвал МАН-ын далд эзэн С.Батболдын эсрэг хүчээ нэгтгэнэ гэсэн үг. Цаашлаад Г.Занданшатарыг тойрсон, түүнийг хөөргөдөг хүчүүдийг Л.Оюун-Эрдэнэ дээр цуглуулж чадна. Хотын асуудал дээр сайхан эв найртайгаар тохироонд орно гэхчлэн ойр зуурын, хол ойрын эрх ашгууд нэлээд нийлэх юм.

Олон нийтийн хүлээж болох сэдвүүд нь, Оюутолгой дээр яг ямар зарчим баримтлах асуудалд Х.Баттулгын нөлөөлөл орж чадах уу. Говийн агуа их цөлжилтийг яаж сааруулах, Аж үйлдвэрийн чиглэлд яг бодтой өөрчлөлтүүд хийгдэх үү, оффшороо хэрхэх юм зэрэг төрийн тэргүүний хувьд санаагаа чилээж явсан том асуудлууд. Гэвчиг яг бодит үр дүн гарахыг хүлээх нь бас хэт романтик төсөөлөл юм. Ямар ч байсан МАН төрийн тэргүүн аснаа ухаж шалгахааргүй л болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2021 08:18

Баттулга Оюун Эрдэнд үндэсний эрх ашгийн үүднээс зөвлөгөө өгөөрэй

ю
ю
8 сар 31, 2021 08:29

эргүү бацан бэ за яршигаа

Zochin
Zochin
8 сар 31, 2021 08:42

Yu ch bolood baigaa yum. Jinkhene khongiliin ezed chin' Khyyk, Oyuk nar bsan yum bishyy. Oyuk ch ugaasaa l Jenkogiin khyn l dee. Tiim bolood l ineej yavaad M.Enkhbold dargiikhaa araas khutga shaaj songuulid unagaa bz dee.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 08:47

Маш зөв шийдвэр байна. Улс орны эрх ашиг нэгт байх хэрэгтэй.

Zail zail...
Zail zail...
8 сар 31, 2021 08:49

Mongoliin turd iheehen gai udsan ene Buttulga, Hurelsuh, Oyun-Erdene nariig ter hirchin Amarbayasgalantai ni tsug bushuuhan z##luulah l heregtei. Hiij giiguulj baigaa oligtoi yum yu ch baihgui. Hudlaa l hiirhsen, ard olnii tsosiig hoorgoj, hiirhuulsen ugur dampuu ta nar Mongoliin tur niigmees hurdhan shig z##laad ogooch ee. Turiin ajliin yamar ch dorgui hooson hiirhegchid ta nar l z##laad ogvol Mongol oron ter tsagaas l zuv hugjliin zamdaa oroh yostoi yumsan. Novshiin MANgaruud!!!...

Зочин
Зочин
9 сар 4, 2021 11:55
Reply to  Zail zail...

Баттулга АН ыг �##�га болголоо.Уул нь миний таны нам байсан.Дууслаа.Элбэгдоржийг МАН өгсөн.Одоо жирийн гишүүд ээ худ�##�длаа.Зайлдаа

бос
бос
8 сар 31, 2021 09:06

энэ нөхөдөд өөрсдийн эрх ашиг л хамгаас чух�##� ард олон эдэнд түйч хэрэггүй

Zochin
Zochin
8 сар 31, 2021 09:08

Ene lalruud arail doromjilhiimaa

Cu
Cu
8 сар 31, 2021 09:09

Одоо СҮ.БАТБОЛДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ

Zochin
Zochin
8 сар 31, 2021 09:25

Unen bol sain shiidel bna daa

Гарц
Гарц
8 сар 31, 2021 09:27

болж байна дандаа битгий муугаар сэтгэж байлдаа эвийг эрхэмлэнэ та 2 тоо амжилт

Zochin
Zochin
8 сар 31, 2021 09:28

Niileed muusain hulgaichdiig bugdiig ni baih estoi gazart ni oruulah heregtei

Зочин
Зочин
8 сар 31, 2021 10:25

ОЮУЭРДЭНЭ баньд унах нүхээ өөрөө гүйцээгээд ухлаа даа.Улс төрийн үхдэл болноо

zochin
zochin
8 сар 31, 2021 10:50

hudlaa medeelel taraahaa boliocheee barimtgui hii tsuurhald buu avt

Зочин
Зочин
8 сар 31, 2021 18:51

zuv shiidver gargajee, svgiin bool toporoos hol baih heregtei dee

манан
манан
9 сар 1, 2021 08:53

мананг арилгана гэчихээд өөрөө манан болчихов уу яав ухаан хүрэхгүй нээ

Zochin
Zochin
9 сар 1, 2021 10:57

МАНАН хүчээ авч, хонгилыг бэхжүүлэх өргөтгөх баг тодорчээ. Сайн юм хүсэхийн ч хэрэггүй. Энэ бол аюулын харанга

ИРГЭН
ИРГЭН
9 сар 1, 2021 12:57

Ман- ыг зарилгаар устгаж болдоггүй юм бол . Биеэрээ очиж шийдэх хэрэгтэй болждээ.Араас хутг�##�дан гэж Тэмүүжин хэлэхүү болгоомж илүүдэв гэв

aagii aagii
aagii aagii
9 сар 1, 2021 14:28

battulga zasgiin gazar orj gal tawina daa svvldni untaraaj chadhaa l baichih bii

иргэн
иргэн
9 сар 1, 2021 18:59

Нэртэйгээр нь Женко МАН-д элсчихгүйдээ. Онигооны гарууд.

Зочин
Зочин
9 сар 2, 2021 10:45

zuv zuv hamtarch ajillahgyi! Hariutslagaas zugtdag hurandaag orhi ter hend ch heferryi

Зочин
Зочин
9 сар 2, 2021 10:45

zuv zuv hamtarch ajilla! Hariutslagaas zugtdag hurandaag orhi ter hend ch hereggyi.

Зочин
Зочин
9 сар 2, 2021 11:11

Холион бантан Манан

Зочин
Зочин
9 сар 2, 2021 16:10

С.Баяр урд нь АН-д иймэрхүү сан�##� тавиад ялсан мөртлөө АН-тай хамтарсан засаг байгуулж билээ. тэр л давтагдаж байх шиг хариуцлагаас дараа нь мултрах арга нь байх да хамтарсан зөвлөсөн гээд л,,

Зочин
Зочин
9 сар 4, 2021 12:05
Reply to  Зочин

Таны хэлсэнтэй сан�##� нэг байна.хариуцлагаас мултрах арга Сүүлд нь Баттулга Л.Хүрэлбаатрын эсгий хийж байгаа газарт Баттулга хэрэггүй ээ Бас Хүрэлбаатар эсгийгээ/ХОТГОР шанагаа ул�####�а өгчих өө./Солонгос ерөнхийлөгч шоронд орж ХҮРЭЛБААТАР мандан бадарч байна

Зочин
Зочин
9 сар 2, 2021 16:14

Гөлөгүүд

Зочин
Зочин
9 сар 3, 2021 13:44

Дараачийн сонгуульд ялагдах сууриа тавьж байна.

зочин
зочин
9 сар 7, 2021 08:18

Төмөр замын хэргийг нь хаацайлах гэж байгаа боловуу гэсэн яриа олны дунд их байна даа.

Зочин
Зочин
9 сар 8, 2021 14:08

Хэн хэн нь Араа бодсон аминчхан арга хэрэглэж байна да. Шүүх засагл�##� хаана байна вэ...

НАМЫН ГИШҮҮН
НАМЫН ГИШҮҮН
9 сар 9, 2021 11:08

МАН-ЫГ ТАРААХ ЗАХИМЖ ГАРГАСАН БАТТУЛГА ОЮУНЭРДЭНИЙН ЗӨВЛӨХ БОЛНО ГЭДЭГ УГТАА МАН-ЫН ДАРГА БОЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. АРДЫН НАМЫН ЖИРИЙН ГИШҮҮД БИД ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ОЮУНЭРДЭНЭТЭЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БУЙ БУСАД ГИШҮҮДИЙГ Ч НАМААС ХӨӨЖ НАМААС ХӨӨЖ ЦЭВЭРЛЭХ ШААРДЛАГА ГАРЛАА. АРДЧИЛСАН НАМЫГ УСТГАЧИХААД ОДОО АРДЫН НАМЫГ УСТГАХ БАТТУЛГЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИХГҮЙ. УГТАА ОЮУНЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН НАР НАМАА ТАРААХ САНААГ ЗАХИАЛСАН БАЙХААР БАЙНА. НАМЫН ЭНГИЙН ГИШҮҮДЭЭ СУХБААТАРЫН БАЙГУУЛСАН АРДЫН НАМАА ХАМГААЛЪЯ

Холбоотой мэдээ

Back to top button