НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Нэг өрөө байрны түрээс 1.1 саяд хүрч, дунджаар 200 мянган төгрөгөөр нэмэгджээ

Хичээл сургууль эхэлж, хөдөө орон нутгаас оюутнууд ирж буйтай холбогдуулан түрээсийн байрны үнийн сурвалжилга бэлтгэлээ. Бид нэг өрөө байрны түрээсийн үнийг Улаанбаатар хотын дүүрэг бүрээр ангилан үзсэн юм. Ингэхэд хотын зах, төвөөс үл хамааран 150-300 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн байв.


ТҮРЭЭСЛЭГЧ: НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ ТҮРЭЭС САРД АВДАГ ЦАЛИНГААС МААНЬ ӨНДӨР БАЙНА


Шинээр ажилд ороод удаагүй, байр түрээслэхээр хайж буй иргэнээс шинэ байрны үнийн савлагааны талаар тодруулбал, “Би жилийн өмнө сансрын үйлчилгээний төвийн дэргэд 350 мянган төгрөгийн сарын түрээстэй байранд амьдардаг байсан юм. Байрны эздүүд ирж байгаа учраас энэ байраа суллаж өгөх шаардлага гарлаа. Тиймээс түрээсийн нэг өрөө байр хайж байна. Гэвч энэ жил байрны үнэ огцом өсчихжээ. Өмнө жил 400 мянган төгрөгтэй байхад нэг өрөө тавилгатай байрнаас шилээд л орж болохоор байсан. Харин одоо тавилгагүй нэг өрөө байр 500 мянган төгрөгөөс эхэлж байна. Дээрээс нь барьцаа авч, доод тал нь гурван сараар төлбөрөө бүрэн төлөх шаардлага тавьж байна.

Би ажилд ороод удаагүй. Миний сарын цалин 600 мянган төгрөг. Шимтгэл, татвараа төлөөд 450 орчим мянган төгрөгөөр л цалинждаг. Үнэнийг хэлэхэд түрээсийн байрны үнэ миний сарын цалингаас ч өндөр байна. Сурсан мэргэжлээ өөрийн болгох гэж байгаа над шиг залуулс энэ бол их том бэрхшээл мөн” гэлээ.


Түүний ярьсаны дагуу бид Үнэгүй.мн зарын сайтаас нэг өрөө байрны ханшийг судалсан юм. Хамгийн хямд үнэтэй байр нь 500 мянган төгрөгөөс эхэлж байсан бол хамгийн дээд үнэ нь 1,1 сая төгрөгийн ханштай байв.




ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ: ШИНЭ БАЙРНЫ ҮНЭ ӨССӨН УЧРААС ТҮРЭЭСИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН

Байрны үнэ нэмэгдсэн шалтгааныг Үнэгүй.мн сайтад оруулсан зарын дагуу залгаж, хэд хэдэн байр түрээслүүлэгч эзнээс тодруулсан юм. Тэд хэлэхдээ, “Шинэ байрны үнэ өсөхөд хуучин байрны үнэ дагаж өссөн. Тиймээс түрээсийн байрны үнэ ч бас нэмэгдлээ.

Нэг өрөө байраа түрээслүүлээд өмнө нь 400 мянган төгрөгөөс ярьж хөөрч, үнээ буулгаад 380 мянган төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Харин одоо тэр 380 мянган төгрөгөөрөө авдаг байсан хэрэглээгээ бүгдийг нь авч чадахгүй болсон шүү дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цаг үе цөвүүн болчихлоо. Тиймээс байрны түрээсийн үнээ нэмж 550 мянган төгрөг болгосон. Өөр арга алга” гэцгээж байлаа.



Дээрх үзүүлэлт болон түрээслүүлэгчдийн хэлж байгаагаас үзвэл түрээсийн байрны үнэ өсөх болсон суурь хүчин зүйл нь инфляцын түвшин нэмэгдэж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбогдож байлаа.

Түрээслүүлэгчид цар тахлаас өмнө түрээслүүлж олсон мөнгөөрөө хэрэглээний төлбөрөө төлж, хэрэгцээгээ хангадаг байсан бол бараа бүтээгдэхүүний үнэ тэр аяараа өссөн энэ үед өмнө нь хэрэглэдэг байсан хэрэгцээгээ бүрэн хангахын тулд үнээ нэмжээ.


Түрээсийн байрны үнэ энэ зэрэгт хүрч өссөн талаар иргэдийн байр суурийг сонсоход:

-ИНФЛЯЦЫН ТҮВШИН БУУРСАН Ч МОНГОЛД НЭГ ӨССӨН БАРААНЫ ҮНЭ БУУДАГГҮЙ-

Т.Жавхланбаатар: “Бүх л юмны үнэ өсөж байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж, шатахууны үнэ өссөнөөр манай хумигдмал, тусламжаар амь зогоодог эдийн засагтай улсын хувьд бараа бүтээгдэхүүний үнэд ихээхэн савлагаа орж, эдийн засаг дэнжигнэж байна. Шатахуунаас гадна БНХАУ-аас орж ирж байгаа бараа материал цаг хугацаандаа ирэхгүй маш удаан хугацаанд саатаж байгаа нь юмны үнэ ингэж хөөсрөхөд хүргэсэн хүчин зүйлсийн нэг.

Юмны үнэ өсөх чинь их хорлонтой. Монголчууд үнээ буцааж буулгадаггүй гэмтэй. Миний бодлоор түрээсийн байр түүхий эд зэрэг зүйлсээс шалтгаалахгүй. Үнэ нь тогтмол байхад боломжтой. Монголчууд биендээ хайргүй, ирээдүйгээ харж чадахгүй байна л даа. Хэрэв ирээдүйгээ харж чадсан бол миний өсгөж байгаа энэ 100 мянган төгрөг юмны үнийг зохиомлоор хөөргөж байгаа юм шүү гэдгийг ойлгох байсан болов уу” гэсэн юм.


-ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН БАЙНА ЛЭЭ-

М.Доржсайхан: “Хөдөө орон нутгаас үеэл дүү маань оюутан болж ирсэн. Уг нь өөрөө дотуур байранд орно гэсэн ч ээж, аав нь цар тахлын эрсдэлтэй гэж үзээд байр түрээслүүлэх гэж байсан юм. Гэхдээ түрээсийн байрны үнэ тэнгэрт хадсан байна лээ. Хүн амьдрахын эцэсгүй 500 мянган төгрөгөөс буухгүй, хөргөгчтэй болоод ирэхээрээ л 600 мянга давчхаад байна лээ. Тэр хүүхдийн ээжийнх нь сард олдог цалинтай дүйх нь. Ер нь хүмүүс бензин гэж шуугиад байгаа болохоос бусад ахуйн хүрээний хэрэглэгдэхүүний үнэ галзуурч байна. Энийг төр засаг анхаарч, ажлаа хийгээсэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ббб
ббб
8 сар 31, 2021 10:16

Эзэнгүй төрийн эмгэнэл

Зочин
Зочин
8 сар 31, 2021 11:41

МАНгар намаа дагаад МАНдуулаад бх нь яасийн.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 12:00

үнийн өсөлтөнд год нөлөөлж байгаа зүйл в�##�ьютийн ханш

Зочин
Зочин
8 сар 31, 2021 16:25

Сайн байна үнээ нэмээд л бай 2 сая болговол бүр ч сайн суух хүн олдохгүй нь харамс�##�тай болох биз

Холбоотой мэдээ

Back to top button